10 сарын 15
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 9 сар · 10 сар · 11 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
10 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 288 дахь (өндөр жил бол 289 дэх) өдөр юм. Мөн он дуустал 77 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1570 — Өнөөгийн Умард Солонгосын нийслэл Пёньян хот үүсэн байгуулагдсан.
- 1582 — Ромын Пап XIII Григорий григорийн тоолол нэвтрүүлсэн.
- 1880 — Суурийг нь тавьснаас 632 жилийн дараа Кёльны сүмийг барьж дуусгажээ.
- 1961 — Лондон хотод хүний эрхийг хамгаалах «Эмнести Интернэшнл» байгууллага байгуулагдсан.
- 1962 — Карибын хямрал эхэлсэн.
- 2020 — Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков огцрох өргөдлөө өгсөн.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1814 — Михаил Лермонтов (1841 онд алуулсан) Оросын яруу найрагч, зохиолч.
- 1968 — Дидье Дешам, Францын хөлбөмбөгчин, дасгалжуулагч, Дэлхийн болон Европын аварга.
- 1986 - Super Junior хамтлагийн гишүүн Lee Dong-Hae
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1817 — Тадеуш Костюшко (1746 онд төрсөн) цэргийн болон улс төрийн зүтгэлтэн, Польшийн үндэсний баатар.
- 1959 — Степан Бандера алуулсан (1909 онд төрсөн) Украины үндсэрхэг үзэлтнүүдийн удирдагч бөгөөд үзэл сурталч.
- 2012 — Нородом Сианук (1922 онд төрсөн) Камбожийн хаан (1941—1955, 1993—2004), Камбож улсын тэргүүн (1960—1970).
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]