Jump to content

10 сарын 27

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
9 сар · 10 сар · 11 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

10 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 300 дахь (өндөр жил бол 301 дэх) өдөр юм. Мөн он дуустал 65 өдөр үлдэж байна.

  • 1787 онд АНУ-ын “The Federalist Papers” (Үндсэн хууль батлахыг дэмжих эсээгийн цуврал) анх удаа нийтэд хэвлэгдсэн.
  • 1918 - Оросын Эрхүүгийн Их сургууль байгуулагдсан.
  • 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад ирж гурван гүүр барьжээ.
  • 1959- БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулсан байна.
  • 1961- БНМАУ Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. НҮБ-ын Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.
  • 1971 -Ардчилсан Бүгд Найрамдах Конго Улсыг Заир гэж нэрлэх болсон.
  • 1981- БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.
  • 1982 -БНХАУ хүн амаа 1 тэрбум хүрлээ гэж зарласан.
  • 1984 - Байгал-Амурын төмөр замын шугам ашиглалтанд орсон.
  • 1990 - Аскар Акаев Зөвлөлт Киргизийн ерөнхийлөгчөөр сонгогдсон.
  • 1991 онд Туркменистан Зөвлөлт Холбоот Улсаас тусгаар тогтносон улс болсон.
  • 1996- Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлав. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчэнлин хийдэд залсан юм.
  • 1999 - Армени улсын УИХ дээр халдлага болж, Ерөнхий сайд Вазген Саргсян болон УИХ дарга Карен Демирчян нар амиа алдсан.
  • 2017 - Каталони Испани улсаас тусгаар тогтнолоо зарласан.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1728 — Жэймс Кук (1779 онд нас барсан) английн далайн аялагч.
  • 1782 — Николло Паганини (1840 нас барсан), италийн уран хийлч, хөгжмийн зохиолч.
  • 1811 — Айзек Зингер (1875 онд нас барсан) америкийн зохион бүтээгч, аж үйлдвэр эрхлэгч, «Зингер» компани үндэслэгч.
  • 1858 — Теодор Рузвельт (1919 онд нас барсан), АНУ-ын 26 дахь Ерөнхийлөгч (1901—1909).
  • 1978 — Ванесса Мэй, британий хийлч, хөгжмийн зохиолч.

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 2023 - Ли Көцян (1955 онд төрсөн) хятадын төрийн болон улс төрийн зүтгэлтэн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд (2013—2023).

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]
  • World Day for Audiovisual HeritageЮНЕСКО-оос 2005 онд 10-р сарын 27-ныг дуу бичлэг, дүрс бичлэгийн өвийг хадгалах, хамгаалах ач холбогдлыг олон нийтэд сурталчлах өдөр.
  •  Грек - Төрийн далбааны өдөр
  •  Америкийн Нэгдсэн Улс - Тэнгисийн цэргийн өдөр

 Commons: 10 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан