Jump to content

10 сарын 13

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
9 сар · 10 сар · 11 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

10 сарын 13 нь Григорийн тооллын жилийн 286 дахь (өндөр жил бол 287 дэх) өдөр юм. Мөн он дуустал 79 өдөр үлдэж байна.

  • 1492 — Христофер Колумб анх Америк тивийн эрэг дээр газардсан (Сан-Сальвадор арал).
  • 1534 — III Паул Ромын пап болсон.
  • 1582 — Итали болон бусад католик шашинтай орнуудад юлианы тоололыг (хуучин хуанли) -г григорийн тоололоор сольсон (шинэ хуанли).
  • 1775 онд АНУ-ын Континент конгресс хуралдаж, усан цэрэг байгуулах ажлыг эхлүүлэх хороог томилжээ. Энэ явдал одоо АНУ-ын тэнгисийн цэргийн анхны үүсэл гэж тооцогдоно.
  • 1792 — АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсоор байрлах Цагаан ордны суурийг тавьсан.
  • 1884 — Гринвичийг меридианы 0 байршил гэж баталсан.
  • 1900 — Зигмунд Фройдын (Sigmund Freud) «Зүүдийг тайлах» үндсэн ном бүтээл хэвлэгдэн гарсан.
  • 1923 — Туркийн нийслэлийг Стамбулааас Анкара руу нүүлгэсэн.
  • 1943 онд Италийн засаг захиргаа Герман улстай хийсэн холбоотнуудаасаа салаад, Герман улс руу эсэргүүцэл илэрхийлж дайн зарласан.
  • 1944 — Зөвлөлтийн цэргүүд Рига хот руу оржээ.
  • 1946 — Францад үндсэн хуулийн талаарх санал асуулга: Дөрөв дэх Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийн төслийг 53.2% нь дэмжсэн.
  • 1957 — Хятадын Төрийн Зөвлөлийн хурлын үеэр Мао Зэдун: "Ном их унших шаардлагагүй" гэж мэдэгдэв.
  • 1975 — Канадын Ерөнхий сайд Пьер Трюдо засгийн газрын үнийн хяналт тогтоох инфляцийн эсрэг 3 жилийн яаралтай төлөвлөгөөг нэвтрүүлж бйугаа зарласан.
  • 1998 — НАТО Холбооны Бүгд Найрамдах Югослав Улсад Косовогоос цэргээ гаргахыг тулган шаардсан.
  • 2010 — Чили улс дахь уурхай нурж, газартай ойролцоогоор 69 хоног баригдсан 33 уурхайчныг амжилттай аварч гаргасан.

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1887 - Йозеф Тисо (1947 онд цаазаар авагдсан), Словакийн католик шашны санваартан, теологич, улс төрч, Анхны Словакийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч (1939–1945).
  • 1925 - Маргарет Тэтчер (2013 онд нас барсан) Их Британий анхны эмэгтэй Ерөнхий сайд.
  • 1933 - Марк Захаров (2019 онд нас барсан) зөвлөлтийн болон оросын тайз дэлгэцийн найруулагч, зохиолч, Ленком театрын ерөнхий найруулагч, ЗХУ-ын Ардын жүжигчин.
  • 1934 - Савелий Крамаров (1995 онд нас барсан) зөвлөлтийн болон америкийн хошин шогийн кино жүжигчин.
  • 1941 - Пол Саймон, америкийн рок-хөгжимчин, дууны зохиолч, 3 удаа Грэммийн шагнал хүртсэн.
    • Роберт (Боб) Хантер (2005 онд нас барсан) канадын сэтгүүлч, «Гринпис» үүсгэн байгуулагч.
  • 1989 - Secret хамтлагын гишүүн Jeong Hyo-Sung
  • 1993 - Тиффани Трамп, америкийн дуучин, загвар өмсөгч, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин.
  • 1995 - Өмнөд Солонгосын хөвгүүдийн хамтлаг BTS-ийн гишүүн, дуучин, хөгжмийн зохиолч, бүжигчин Пак Чимин буюу Jimin(박지민)

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 54 — Клавдий (МЭӨ 10 он) Ромын эзэн хаан (41—54).

 Commons: 10 сарын 13 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан