10 сарын 30
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 9 сар · 10 сар · 11 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
10 сарын 30 нь Григорийн тооллын жилийн 303 дахь (өндөр жил бол 304 дэх) өдөр юм. Мөн он дуустал 62 өдөр үлдэж байна.
Үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1905- Оросын анхдугаар хувьсгал эхэлжээ.
- 1918- Османы эзэнт улс гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурж Дэлхийн нэгдүгээр дайн болон Ойрхи Дорнодод дайн дууссан.
- 1937- Хермес солир дэлхийд 780 мянган км зайд ойртож ирэв.
- 1938- АНУ-ын CBS радио Херберт Уэллсийн “Дэлхийн дайн” зөгнөлт романыг жинхэнэ бодит үйл явдал мэт дамжуулж эхэлсэн тул олон мянган хүн үймж сандран, орон гэрээ орхин зугтжээ.
- 1941- АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ЗХУ-д тусламж болгон нэг тэрбум ам.доллар олгох шийдвэр гаргажээ.
- 2013- Бэйсболын “Бостон Ред Сокс” баг 1918 оноос хойш 95 жилийн дараа анх удаагаа лигийн аварга болов.
Энэ өдөр төрөгсөд
[засварлах | кодоор засварлах]- 1735 — Жон Адамс (1826 онд нас барсан), АНУ-ын 2 дахь Ерөнхийлөгч (1797—1801).
- 1937 — Клод Лелуш, францын кино найруулагч, зохиолч, зураглаач, жүжигчин бөгөөд продюсер.
- 1960 — Диего Марадона (2020 онд нас барсан), аргентины алдартай хөлбөмбөгчин, дасгалжуулагч, 1986 оны дэлхийн аварга.
- 1981 — Иванка Трамп, гэрэл зургийн загварчин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин.
Тэмдэглэлт баярууд
[засварлах | кодоор засварлах]
Оросын Тэнгисийн хүчний өдөр, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр
Словакийн Үндсэн хуулийн өдөр- Африкийн хүнсний аюулгүй байдлын өдөр
Индонезийн Үндэсний мөнгөн тэмдэгтийн өдөр
Украины Хар тамхины наймааны эсрэг өдөр
Энэ өдөр нас барагсад
[засварлах | кодоор засварлах]- 1975 — Густав Герц (1887 онд төрсөн) германы физикч, квантын эрчим хүчийг хэмжигч, Нобелийн шагналтан (1925).