Jump to content

10 сарын 6

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Түүхэн жилийн өдөр
9 сар · 10 сар · 11 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

10 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 279 дахь (өндөр жил бол 280 дэх) өдөр юм. Мөн он дуустал 86 өдөр үлдэж байна.

  • 1683 — Америк тивд анхны герман цагаачид ирээд (Пенсильвани) Жермантаун хотыг байгуулжээ.
  • 1689 — VIII Александр Ромын папаар сонгогджээ.
  • 1908 — Крит арал Туркээс тусгаар тогтнож Грект нийлж буйгаа зарлан тунхагласан.
  • 1927 — Нью-Йорк хотод анхны авиа дуутай «Жааз дуучин» (англи. The Jazz Singer) киноны нээлт болсон.
  • 1976 — БНХАУ-д «Дөрвийн бүлэг» гэгчийг баривчлах тушаалыг Хуа Гофэн гаргав.
  • 1977 — Сөнөөгч "МиГ-29" онгоцны анхны нислэг болсон.
  • 1979 — II Иохан Паул Ромын папын хувьд анх удаа Вашингтонд Цагаан ордонд айлчилсан.
  • 1986 — Гарри Каспаров дэлхийн аварга цолоо хамгаалах тоглолт Анатолий Карповтай хийж баталгаажуулсан байна.

Тэмдэглэлт баярууд

[засварлах | кодоор засварлах]

Энэ өдөр төрөгсөд

[засварлах | кодоор засварлах]
  • 1289 — III Вацлав (1306 онд алуулсан) Унгарын хаан (1301—1305), Польш болон Чехийн хаан (1305—1306).
  • 1459 — Мартин Бехайм (1507 онд нас барсан) Германы эрдэмтэн, далайчин бөгөөд анхны глобус зохион бүтээгч.
  • 1732 — Невил Маскелайн (1811 онд нас барсан) Английн одон орон судлаач, Дэлхийгээс Нар хүртэл зайг хэмжсэн хүн.
  • 1745 — Францишек Смуглевич (1807 онд нас барсан) Польшийн уран зураач, Литвын болон Беларусийн уран зургийн дэг сургуулийг үндэслэгч.
  • 1773 — I Луи-Филипп (1850 онд нас барсан) Францын хаан (1830—1848).
  • 1914 — Тур Хейердал (2002 онд нас барсан) Норвегийн археологич, дэлхийн тойрон аялагч.

Энэ өдөр нас барагсад

[засварлах | кодоор засварлах]
  • 23 — Ван Ман (МЭӨ 45 онд төрсөн) МЭӨ 9 оноос Хятадын эзэн хаан.
  • 1981 — Анвар Садат алуулсан (1918 онд төрсөн) Египетийн Ерөнхийлөгч (1970—1981), маршал.
  • 2018 — Монсеррат Кабалье (1933 онд төрсөн) Испанийн Каталоны дуурийн дуучин (сопрано).

 Commons: 10 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан