Николло Паганини
Никколо Паганини (итали. Niccolò Paganini; 1782 оны 10-р сарын 27-нд Генуя хотод төрсөн- 1840 оны 5-р сарын 27-нд Ницца хотод нас барсан) - италийн хийлээр уран тоглогч, хөгжмийн зохиолч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Никколо Паганини нь Антонио Паганини (1757-1817) болон Тереза Боккардо нарын зургаан хүүхдийн гурав дахь болж төржээ. Эцэг нь нэгэн цагт Генуя (итали. Genova [ˈdʒɛːnova], латин. Genua, Ianua) хотын боомтод ачигч байгаад сүүлдээ жижиг дэлгүүртэй болжээ.
Түүний эцэг хүүгийнхээ авьяас чадварыг анзаарч, 5 настайд нь мандолин, 6 настайд нь хийл хөгжим зааж эхэлжээ. Хөгжимчний өөрийнх нь дурсамжаас үзэхэд аав нь зохих ёсоор хичээнгүй бол түүнийг хатуу шийтгэж байжээ. Энэ нь түүний эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн гэдэг. Гэсэн хэдий ч Никколо өөрөө хөгжмийн зэмсэгт улам их дуртай болж, сонсогчдыг гайхшруулах чадвартай болохын төлөө шаргуу хөдөлмөрлөж байсан гэдэг. Хүүхэд байхдаа тэрээр хийл хөгжимд зориулсан хэд хэдэн бүтээл (хадгалагдаж үлдээгүй) бичсэн нь хэцүү байсан ч өөрөө амжилттай тоглож чаддаг байсан. Удалгүй Никкологийн эцэг хүүгээ хийлч Жованни Серветтод шавиар оруулжээ. 1793 оноос эхлэн Никколо Генуягийн сүмүүдэд тогтмол тоглож эхэлсэн байна. Тухайн үед Генуя, Лигурид сүм хийдэд зөвхөн оюун санааны төдийгүй шашны хөгжим тоглодог уламжлалтай байв. Нэгэн удаа түүний хөгжим тоглож байхыг зохиолч Франческо Гнеккогийн (Francesco Gnecco) сонссод залуу хөгжимчинд зөвлөгөө өгөх болжээ.
Николло 1795 оны 7-р сарын 31-нд Генуя хотын Сент-Агостино театрт анх олон нийтийн өмнө тоглосон байна. Энэ тоглолтоос олсон мөнгөөрөө тэрээр Парма явж алдарт хийлч Алессандро Ролла-гийн сурагч болохоор төлөвлөж байв. Францыг шүтдэг байсан генуяагийн сонсогчид Никкологийн тоголсон хөгжмийг халуун дотноор хүлээн авчээ.
1797 оны эхээр Паганини эцгийнхээ хамт анхны концертын аялан тоглолтоо Милан, Болонья, Флоренс, Пиза, Ливорно зэрэг хотуудаар хийжээ. Энэ үеэр Никколо олон концерт тоглоогүй бөгөөд зав чөлөөгөөрөө хийл тоглох техникээ сайжруулахад зориулж, багшгүйгээр бие даан суралцаж байжээ.