4 сарын 17

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 17 нь Григорийн тооллын жилийн 107 дахь (өндөр жил бол 108 дэх) өдөр юм. Мөн он дуустал 258 өдөр үлдэж байна. Билгийн тооллоор "Усан бар" жилийн хаврын адаг сарын буюу Луу сарын 16-ны өдөр.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 1080 - Данийн хаан III Харальд насан эцэслэж түүний орыг IV Кануте залгамжлахаар болов. Кануте нь Данийн хаадын түүхэнд гэгээнтнээр өргөмжлөгдсөн анхны хаан болжээ.
  • 1492 - Испанийн Засгийн газар аялагч Кристофер Колумбтай гэрээ байгуулж Ази тивээс халуун ногоо импортлохыг үүрэг болгов.
  • 1521 - Католик шашны тэмцлийн төлөө тэмцэгч Мартин Лютерыг шүүх ажиллагаа эхэлжээ. Тэрээр сүмээс тогтоосон зарлигыг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүгдсэн юм.
  • 1524 - Италийн нэрт аялагч Жиованни да Верраццано одоогийн Нью-Йорк хотын эрэгт хүрчээ.
  • 1797 - Их Британийн армийн генерал Ральф Аберкромби Пуерто-Рикогын Сан Хуан хотыг довтлов. Энэ нь Испанийн захиргаанд байсан Пуерто Рикод халдсан хамгийн томоохон халдлага байсан юм.
    • Одоогийн Италийн Верона хотыг эзлэн түрэмгийлээд байсан Францын армийн эсрэг тус хотын иргэд найм хоногийн бослого дэгдээжээ. Энэ бослого ямар ч үр дүнд хүрээгүй гэдэг.
  • 1861 - Америкийн Виржиниа муж Холбооны засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч Эх газрын Америк улсад нэгдсэн найм дахь муж болов.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Хурандаа Бенжамин Гриерсоноор удирдуулсан Холбоотны арми Миссисипи хотын төвд халджээ.
  • 1864 - Америкийн иргэний дайн: Эх газрын арми Умард Каролина мужийн Плаймот хотод халдан довтолжээ.
  • 1895 - Шимоносекигийн гэрээнд Япон Хятадын тал гарын үсэг зурснаар Хятад-Японы нэгдүгээр дайн өндөрлөв.
  • 1907 - Нью-Йорк хошууны дээд хэсэгт орших Эллис аралд нэг өдрийн дотор 11,747 хүн цагаачлах өргөдлөө өгч түүхэн амжилт тогтоожээ.
  • 1912 - Сибирийн зүүнхойд хэсэгт илэрсэн алтны судлыг даган алт олборлож байсан иргэдийн эсэг Оросын арми гал нээж 150 хүн амиа алдав.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Югославын хаант улс Германид бууж өгөв.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Көнингстайны хорих лагерьт хоригдож байсан Францын улстөрийн хоригдол, генерал Анри Жира хорих лагериас оргожээ.
  • 1944 - Коммунистуудын мэдэлд байсан Грекын ардын чөлөөлөх арми Үндэсний нийгмийн чөлөөлөх хүчний эсрэг жижиг дайралт, хийж төрийн эргэлт хийхийг санаархсан ч бүтэлгүйтэв. Хоёр талын мөргөлдөөний улмаар Грекын ардын чөлөөлөх армийн удирдагч Димитриос Псаррос амиа алджээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн Монтес хотыг Нацистын Германаас чөлөөлөв.
  • 1946 - Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.
  • 1951 - Төрийн соёхолт хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж мэндэлжээ(2010 онд нас барсан)
  • 1969 - Йорданы харьяат Сирхан Сирхан гэгчийг ерөнхийлөгч Жон Ф.Кеннедигийн аллагад оролцсон гэх үндэслэлээр баривчилжээ.
    • Чехословакын Коммунист намын удирдлагууд намын дарга Александер Дубчекыг намын гишүүнчлэлээс нь хөөж, албан тушаалаас нь огцруулав.
  • 1970 - Аполло сансрын хөтөлбөр: Задгай сансарт ноцтой гэмтэж, олон хүнийг айдаст автуулсан "Аполло 13" сансрын хөлөг эх дэлхийдээ газарджээ.
  • 1971 - Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагдав.
  • 1975 - Камбожийн нийслэл Пном Пень хотод Хяналтаа тогтоогоод байсан Кхмерийн хөдөлгөөний цэргүүд бууж өгснөөр Камбожийн иргэний дайн өндөрлөжээ.
  • 1978 - Афганистаны ардчилсан хөдөлгөөний удирдагч Мир Акбар Хибер бусдын гарт амиа алдав.
  • 1982 - Канад улс Үндсэн хуулиараа төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетыг тодруулав.
  • 2006 - Израйлийн Тель Авив хотын нэгэн ресторанд Палестины амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэний улмаар 11 хүн амиа алдаж, 70 хүн шархаджээ.
  • 2013 - АНУ-ын Техас мужийн Уест хотод газрын тосны агуулах дэлбэрсний улмаас 11 хүн амиа алдан, 160 гаруй хүн шархаджээ.
  • 2014 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн Кеплер хиймэл дагуул нарны аймгаас хол өөр одны системд дэлхий ижил гараг байгааг илрүүлэв.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • МЭ 44 - Ромын пап Эваристус (107 онд нас барсан)
  • 1676 - Шведын хаан I Фредерик (1751 онд нас барсан)
  • 1820 - Орчин үеийн бейсболыг үндэслэгч, гал сөнөөгч Александер Картврайт (1892 онд нас барсан)
  • 1837 - Америкийн нэрт бизнесмен, J.P.Morgan & Co компанийг үндэслэгч Ж.П.Морган (1913 онд нас барсан)
  • 1842 - Францын 53 дахь Ерөнхий сайд Морис Рувье (1911 онд нас барсан)
  • 1849 - АНУ-ын 36 дахь Төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Р.Дей (1923 онд нас барсан)
  • 1879 - Олимпын мөнгөн медальт Францын халхалттай гүйгч Анри Тоцин (1918 онд нас барсан)
  • 1903 - Олимпын аварга, хошой хүрэл медальт Америкийн халхалттай гүйгч Морган Тейлор (1975 онд нас барсан)
  • 1909 - Францын Ерөнхийлөгч Алейн Поер (1996 онд нас барсан)
  • 1915 - Шри Ланкын зургаа дахь ерөнхий сайд Сиримаво Бандаранайке (2000 онд нас барсан)
  • 1916 - Мьянмарын холбооны Ерөнхийлөгч Вин Маунг (1989 онд нас барсан)
  • 1918 - Америкийн кино урлагийн академийн 25 шилдэг эрэгтэй жүжигчний нэг, Академийн шагналт жүжигчин Уиллиам Холден (1981 онд нас барсан)
  • 1923 - Каннын кино наадмын шагналт найруулагч Линдсей Андерсон (1994 онд нас барсан)
  • 1925 - Ливаны 13 дахь Ерөнхийлөгч Рене Моавад (1989 онд нас барсан)
  • 1948 - Олимпын аварга Финландын дундын зайн гүйгч Пекка Вассал
  • 1959 - "Бөгжний эзэн" цувралын Боромирын дүрээр алдаршсан Английн жүжигчин Шон Бийн
    • Олимпын хүрэл медальт, Азийн наадмын мөнгөн медальт Хятадын бөөрөнцөг түлхэгч Ли Мейсү
  • 1968 - Олимпын хүрэл медальт Их Британийн боксчин Ричи Вүүдхолл
  • 1972 - "Сувдан эрэг", "Чаддаг юм бол намайг барь" киноны од жүжигчин Женнифер Гарнер
  • 1974 - Алдарт "Spice Girls" хамтлагын гишүүн, загвар зохион бүтээгч Викториа Бекхэм
  • 1977 - Олимпын нэг, дэлхийн гурван удаагийн аварга Америкийн гүйлтийн тэшүүрч Чад Херрик
  • 1985 - Талбайн теннисний их дуулгын нэг удаагийн аварга, Олимпын мөнгөн медальт Францын теннисч Жо Уильфрид Цонга
  • 1986 - "Формула 1" тэмцээний нисгэгч Ромейн Грожиан

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 858 - Ромын пап III Бенедикт (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1344 - Арменийн хаан II Константин (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1843 - Дотоод шаталтын хөдөлгүүрийг зохион бүтээгч Америкийн инженер Самуэль Мори (1762 онд төрсөн)
  • 1882 - Орчин үеийн жорлонгийн суултуурыг зохион бүтээгч Америкийн зохион бүтээгч Жорж Женнингс (1810 онд төрсөн)
  • 1892 - Канадын хоёр дахь Ерөнхий сайд Александер МакКензи (1822 онд төрсөн)
  • 1936 - Нидерландын 28 дахь Ерөнхий сайд Чарльз Руйс де Беерэнбрук (1873 онд төрсөн)
  • 1942 - Нобелийн шагналт Америкийн физикч Жеан Баптист Перрин (1870 онд төрсөн)
  • 1948 - Японы 42 дахь Ерөнхий сайд Кантаро Сүзүки (1868 онд төрсөн)
  • 1975 - Энэтхэгийн хоёр дахь Ерөнхийлөгч Сарвепалли Радхакришнан (1888 онд төрсөн)
  • 1976 - Нобелийн шагналт Данийн биохимич Хенрик Дам (1895 онд төрсөн)
  • 1993 - Туркийн найм дахь Ерөнхийлөгч Тургут Өзал (1927 онд төрсөн)
  • 1994 - Нобелийн шагналт Америкийн физиологич Рожер Уолкотт Сперри (1913 онд төрсөн)
  • 1997 - Израйлийн зургаа дахь Ерөнхийлөгч Чейм Херцог (1918 онд төрсөн)
  • 2013 - Сан Том ба Принсип улсын Ерөнхий сайд Карлос Граца (1931 онд төрсөн)
  • 2014 - Нобелийн шагналт Колумбийн нэрт зохиолч Габриел Гарсиа Маркез (1927 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]

  • ИракИрак Ирак Хөдөө аж ахуй, хүнсний байгууллагад гишүүнээр элссэн өдөр
  • ГабонГабон Габон Эмэгтэйчүүдийн өдөр
  • Цусны өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

 Commons: 4 сарын 17 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан