4 сарын 27
Харагдац
Түүхэн жилийн өдөр 3 сар · 4 сар · 5 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
4 сарын 27 нь Григорийн тооллын жилийн 117 дахь (өндөр жил бол 118 дэх) өдөр юм. Мөн он дуустал 248 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- МЭӨ 33 - Ромын зөвлөлийн гишүүн Лусиус Марсиус Филиппусын өргөмөл дүү Августус Хиспаниа орчимд ялалт байгуулж, тус нутгийг эзлэн суухаар болов. Августус ирээдүйд хаан ширээнд суусан билээ.
- 711 - Исламийн түрэмгийлэл: Тарик Ибн Зиядаар удирдуулсан Моорын цэргүүд Гибралтарт зангуугаа буулган Иберийн хойгыг эзлэн түрэмгийлэх ажиллагааг эхлүүлжээ.
- 1296 - Шотландын тусгаар тогтнолын анхны дайн: Жон Байлолоор удирдуулсан Шотландын арми Данбрын дайнд Жон де Варранегаар удирдуулсан Английн армид ялагдав.
- 1509 - Ромын пап II Юлий Венецийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөнгүй.
- 1521 - Португалийн домогт аялагч Фердинанд Магеллан одоогийн Филиппиний нутагт хүрсэн ч нутгийн уугуул иргэдэд алуулжээ.
- 1522 - Испани болоон Папын нэгдсэн улсууд Франц болон Венецийн нэгдсэн армийг буулган авав.
- 1539 - Испанийн аялагч Николаус Федерманн, Себастиан де Белалказар нар Шинэ Гранада (одоогийн Колумби)-д Богота хотыг дахин байгуулжээ.
- 1565 - Филиппинийн нутгийг захирах болсон Испани улс тус нутагт Чебу гэх хотыг байгуулжээ.
- 1570 - Английн хатан хаан I Элизабетыг Ромын пап V Пиус буруу номтон гэж цоллов.
- 1777 - Америкийн хувьсгал: Риджфильдийн тулаан: Америкийн Коннектикут мужийн Риджфильд хотод Британийн түрэмгийлэгчид Эх газрын армид ялагджээ.
- 1805 - АНУ-ын усан цэргүүд одоогийн Ливи улсын Дерна хотод халдан довтлов.
- 1813 - АНУ-ын цэргүүд Дээд Канадын Йорк хотыг эзлэжээ.
- 1865 - АНУ-ын Нью-Йорк хотын сенат Корнеллийн их сургуулийг байгуулах шийд гаргав.
- 1906 - ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага "Төрийн Дума" анхны хуралдаанаа хийжээ.
- 1909 - Османы эзэнт гүрний хаан II Абдул Хамид эрх хэмжээнээсээ татгалзаж, улмаар түүний дүү V Мехмед хаан ор суув.
- 1927 - Чилийн цагдаагийн газар байгуулагджээ.
- 1936 - АНУ-ын Автын ажилчдын нэгдсэн холбоо АНУ-ын Үйлдвэрчний эвлэлээс салан тусгаарлаж, тусдаа байгууллага болохоо зарлав.
- 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы арми Грекын Афин хотод нэвтрэв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Словенийн коммунист нам, Словенийн Христийн социалист нам, Словенийн үндэсний ардчилсан нам нэгдэн Словени үндэстнийг чөлөөлөх хөдөлгөөнийг байгуулжээ.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы цэргүүдийн Финландын Лапландаас хөөн гаргав.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн Донго хотод партизанууд Бенито Муссолиниг баривчлав. Тэрээр эх нутгаасаа оргохоор бэлдэж байсан юм.
- 1948 - Төрийн шагналт хөгжмийн зохиолч Зундуйн Хангал мэндэлжээ(1996 онд нас барсан)
- 1960 - Того улс НҮБ-ын дэмжлэгтэйгээр Францаас тусгаар тогтножээ.
- 1961 - Африкийн Сьерра-Леон улс Их Британиас тусгаар тогтнож, Милтон Маргай анхын ерөнхий сайдаар томилогдов.
- 1967 - Канадын Монтриал хотод дэлхийн үзэсгэлэн, яармаг нээлтээ хийв. Дэлхий даяар нээлтийн ажиллагааг шууд дамжуулж, дараа өдрөөс олон нийтэд нээлттэй болжээ.
- 1974 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Ерөнхийлөгч Ричард Никсоныг албан тушаалаасаа буухыг шаардаж 10,000 хүнийг хамарсан жагсаал зохион байгуулагдав.
- 1978 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Ричард Никсоны туслах Жон Д.Эрлихман Аризона мужийн шоронд 18 сар хоригдсоны эцэст суллагджээ. Түүнийг Уотергейтын хэрэгт буруутган шоронд хорисон юм.
- 1981 - Xerox PARC компани компьютерийн маусыг үйлдвэрээс гаргажээ.
- 1986 - Украины Припят хотод цацраг идэвхит туяа их хэмжээгээр тархсан тул тус хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэв.
- 1987 - АНУ-ын Хууль зүйн яам Австрийн Ерөнхийлөгч Курт Вальдхаймыг дэлхийн II дайны үеэр олон мянган еврейчүүдийг устгахад оролцсон гэж үзжээ.
- 1989 - БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмений талбайд оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.
- 1992 - Югославын холбооны бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Серби, Монтенегро улсууд тусгаар тогтножээ.
- Британийн ард нийтийн танхимын даргаар Бетти Бүүтройд сонгогдов. Энэ нь тус улсын ард нийтийн танхимын 700 жилийн түүхэнд эмэгтэй хүн томилогдсон анхны тохиолдол болсон юм.
- ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан 12 улс нэгэн зэрэг ОУВС болон Дэлхийн банкны гишүүнээр элсэв.
- 1993 - 1994 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх тоглолтод оролцохоор нисч явсан Замби улсын хөлбөмбөгийн шигшээ багийн онгоц осолдож, хөлгийн багийн бүх хүн амиа алдав. Уг осол Габоны Либревиль хотод болсон билээ.
- 1994 - Өмнөд Африкын парламентын сонгууль: Бүх хар арьстнууд чөлөөтэй оролцсон анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдав.
- 2006 - Дэлхийн худалдааны хоёр ихэр цамхагийн буурин дээр "Эрх чөлөөний цамхаг"-ын барилгын ажил эхэлжээ.
- 2007 - Эстонийн Засгийн газар нийслэл Талинн хотод байрлах Зөвлөлтийн армийн дурсгалын цогцолборг шилжүүлэх шийд гаргав.
- 2011 - АНУ-ын зүүн өмнөд хэсгийн Алабама, Миссисипи, Жиоржиа, Теннесий мужуудад нэг өдөрт 250 гаруй том, жижиг хэмжээний шуурга дэгдсэний улмаас 300 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж, бэртжээ.
- 2012 - Украины Днипропетровск хотод дөрвөн удаа дэлбэрэлт болж 27 хүн ноцтой бэртэв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1755 - Францын нэрт математикч Марк-Антуан Парсеваль (1836 онд нас барсан)
- 1759 - Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, философич Мери Уолстенкрафт (1797 онд нас барсан)
- 1791 - Морзын кодыг зохион бүтээгч, Америкийн зохион бүтээгч Самуэль Морз (1872 онд нас барсан)
- 1822 - АНУ-ын 18 дахь Ерөнхийлөгч Улиссес С.Грант (1885 онд нас барсан)
- 1891 - Оросын алдарт хөгжмийн зохиолч Сергей Прокофьев (1953 онд нас барсан)
- 1910 - Бүгд найрамдах Хятад улс буюу Тайванийн гурав дахь Ерөнхийлөгч Чианг Чинг-Гуо (1988 онд нас барсан)
- 1911 - Европын хошой аварга Нидерландын гүйгч Крис Бергер (1965 онд нас барсан)
- 1929 - Олимпын хошой аварга, нэг хүрэл медальт, Европын аварга Зөвлөлтийн зээрэнцэг шидэгч Нина Пономарёва (2016 онд нас барсан)
- 1935 - Олимпын мөнгөн медальт Америкийн тулгууртай харайгч
- 1937 - Академийн наадмын шагналт жүжигчин Сенди Деннис (1992 онд нас барсан)
- 1954 - Фижи арал улсын найм дахь ерөнхий сайд Франк Байнимарама
- 1967 - Нидерландын хаан Виллем-Александер
- 1975 - Олимпын хошой аварга, нэг мөнгөн медальт, дэлхийн аварга Японы цанатай харайгч Фүнаки Казүёши
- 1976 - "Хөх жасмин", "Паддингтон" киноны од жүжигчин Селли Хоукинс
- 1986 - "Доктор Хэн" телевизийн цувралын од жүжигчин Женна Колмен
- Олимпын мөнгөн медальт Оросын талбайн теннисч Динара Сафина
- 1991 - Испанийн хөлбөмбөгч Исаак Куенка
- Олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын гурван мөнгө, хоёр хүрэл медальт Австрийн цаначин Лара Гут
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1605 - Ромын пап XI Лео (1535 онд төрсөн)
- 1656 - Голландын нэрт зураач Ян ван Гойе (1596 онд төрсөн)
- 1893 - Шинэ Зеландын 14 дэх ерөнхий сайд Жон Балланс (1839 онд төрсөн)
- 1969 - Боливийн 55 дахь Ерөнхийлөгч Рене Барриентос (1919 онд төрсөн)
- 1972 - Гана улсын анхны Ерөнхийлөгч Кваме Нкрума (1909 онд төрсөн)
- 1989 - Цахилгаан барааны алдарт Панасоник компанийг үндэслэгч Мацүшита Коносүке (1894 онд төрсөн)
- 2002 - "Барби" хүүхэлдэйг зохион бүтээгч Рут Хандлер (1916 онд төрсөн)
- 2007 - Оросын нэрт удирдаач, морин хийлч Мстислав Ростропович (1927 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Орос Парламентын өдөр
- Словени Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослогыг дурсан санах өдөр
- Молдав Төрийн далбааны өдөр
- Өмнөд Африк Эрх чөлөөний өдөр
- Сьерра Леон Того Тусгаар тогтнолын өдөр
- Финланд Ахмад дайчдын өдөр
Commons: 4 сарын 27 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан