4 сарын 6

Түүхэн жилийн өдөр
3 сар · 4 сар · 5 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

4 сарын 6 нь Григорийн тооллын жилийн 96 дахь (өндөр жил бол 97 дэх) өдөр юм. Мөн он дуустал 269 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • МЭӨ 46 - Ромын аугаа эзэн хаан Юлий Цезарь Тапсусын тулаанд Каесий Метелиус Скипио, Маркус Порсиус Като нарыг буулган авчээ.
  • 1199 - Английн хаан I Ричард мөрөндөө авсан нум сумны шархаа даалгүй амьсгал хураав.
  • 1250 - Загалмайтны долоодугаар аян дайн: Францын хаан IX Луй болн түүний арми Египетийн Аюубидсийн ханлигийг эзлэн авчээ.
  • 1385 - Португалийн хаан ширээнд I Жон суув.
  • 1453 - Оттоманы эзэнт гүрний хаан II Мехмед Константиннополь хотын бүслэлтийг эхлүүлжээ.
  • 1652 - Голландын далайчин Ян ван Риебийк Сайн Итгэлтийн хошуунд хүрч улмаар түр амьдрах лагерь барин Кейп Таун гэж нэрлэв.
  • 1712 - АНУ-ын Нью-Йорк хотын Бродвейд боолуудын бослого дэгджээ.
  • 1776 - Америкийн хувьсгал: Их Британийн тэнгисийн цэргийн холбооны онгоцыг эзлэх Эх газрын тэнгисийн цэргийн оролдлого бүтэлгүйтэв.
  • 1782 - Сиамийн хаан ширээнд суусан I Рама хаан Чакригийн эзэнт гүрнийг байгуулжээ.
  • 1808 - Америкийн Жон Жейкоб Астор Америкийн үслэг эдлэлийн компани байгуулсанаар тус тив дэх анхны саятан болох замаа зассан байна.
  • 1812 - Веллингтоны гүнгээр удирдуулсан Британийн цэрэг Бадазой хотыг эзлэсэн нь хойгийн дайны эргэлтийн цэг болов.
  • 1814 - Бурбоны өөрчлөлтөөс шалтгаалан Наполеон Бонапартын эрх ямбыг халж, Элба арал руу цөлжээ.
  • 1830 - Хожмын үеийн гэгээнтнүүдийн хөдөлгөөний удирдагч Жозеф Смит АНУ-ын Нью-Йорк хотын Манчестер болон Фаейт хотуудад Христийн сүмийг байгуулав.
  • 1841 - Уиллиам Хенри Харрисоныг нас барснаас хоёр өдрийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Жон Тайлер тангараг өргөжээ.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Генерал Улиссес С.Грантын удирдсан Холбоотны армийн цэргүүд Генерал Альберт Сидней Жонстоноор удирдуулсан Эх газрын армийн цэргүүдтэй тулав.
  • 1865 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн Умард Виржиниагийн анги нэгтгэл генерал Роберт И.Лийгийн удирдлага дор сүүлийн томоохон тулаанаа эхлүүлжээ.
  • 1869 - Целлулойдыг зохион бүтээв.
  • 1888 - Америкийн анхны хөдөө аж ахуйн сургууль болох Клемсоны хөдөө аж ахуйн коллежийг үндэслэсэн Томас Грийн Клемсон насан эцэслэжээ.
  • 1893 - Америкийн уран барилгын хосгүй дурсгал болох Исүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм Солт Лейк хотноо баригдаж дуусчээ. Барилгын загварыг Уилфорд Вүүдрафф гаргасан гэдэг.
  • 1895 - Күийнсберригийн хатагтайд элдэв далд утга бүхий захидал явуулсныхаа төлөө алдарт зохиолч Оскар Уайлд Лондон хотноо баривчлагджээ.
  • 1896 - Грекын нийслэл Афин хотод орчин үеийн олимпын анхдугаар наадам зохион байгуулагдаж олон улсад олимпизмийн хөдөлгөөн эрчээ авчээ. Ромын эзэн хаан I Теодосий олимпын наадмыг хориглосноос хойш 1,500 жилийн дараа олимпын наадам зохиогдсон нь энэ юм.
  • 1909 - Америкийн адмирал Роберт Пийри, Америкийн аялагч, судлаач Меттью Хенсон нар Хойд туйлд хүрэв.
  • 1911 - Албанийн тусгаар тогтнолын төлөө тэмцэх Малесори хөдөлгөөний удирдагч Деде Гьон Лули Дедвукай Монтенегрогийн Түзи тосгонд Албанийн далбааг мандуулжээ.
  • 1917 - Дэлхийн I дайн: АНУ-ын ерөнхий Вүүдрой Вильсон Герман улсад дайн зарлав.
  • 1919 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди өлсгөлөн зарлав.
  • 1926 - Хожим нь United Airlines компанитай нэгдсэн Varney Airlines компани анхны арилжааны нислэгийг үйлджээ.
  • 1930 - Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Мохандас Крамчанд Ганди элс, давч, шавар зэргийг хольж байхдаа "Би Британийн эзэнт гүрнийг хайз олохоор сэгсэрч байгаа минь энэ" гэж мэдэгдэв.
  • 1941 - Дэлхийн II дайн: Нацистын Герман "25" ажиллагааны үеэр Югослав, Грек улсуудыг эзлэв.
  • 1945 - Дэлхийн II дайн: Сараево хотыг Югославын партизанууд Герман, Хорватын цэргүүдээс чөлөөлжээ.
  • 1947 - Америкийн театрын урлагийн шилдгийг шалгаруулах Тонигийн наадам анх удаагаа зохиогдов.
  • 1957 - Грекын усан онгоцын саятан Аристотель Онассис Элленикийн үндэсний агаарын тээврийн компанийг худалдан авч нэрийг Olympic Airlines болгон өөрчилжээ.
  • 1965 - Дэлхийн анхны харилцаа холбооны хиймэл дагуул болох "Эртэч шувуу" хиймэл дагуул хөөрчээ.
  • 1968 - АНУ-ын Индиана мужийн Ричмонд хотод хоёр ч удаагийн дэлбэрэлт болж 41 хүн амиа алдан, 150 хүн шархдав.
    • Канадын Либерал намын даргаар Пьерре Эллиот Трюдо сонгогдож Канадын ерөнхий сайд болох замаа зассан юм.
  • 1972 - Вьетнамын дайн: АНУ-ын тэнгисийн цэрэг Вьетнамын талыг бөмбөгдөж эхэлжээ.
  • 1973 - Америкийн сансар судлалын агентлаг Бархасбадь гарагийг судлах зорилгоор "Пионер 11" хөлгийг хөөргөв.
  • 1974 - Европын дууны урлагийн ноён оргил Евровижн дууны тэмцээнд Шведийн поп хамтлаг АББА "Ватерлоо" дуугаараа түрүүлсэн нь их амжилтын гараа байлаа.
  • 1979 - Балбад болсн оюутнуудын бослогыг тараав.
  • 1984 - Камеруны бүгд найрамдах хамгаалагчид төрийн эргэлт хийсэн ч бүтэлгүйтэв.
  • 1992 - Боснийн дайн дэгдэв.
  • 1998 - Пакистанын засгийн газар дундын зайн пуужинг туршин нь Энэтхэгийн газар нутагт унав.
    • Травелерс Групп Ситикорптой 76 тэрбум ам.долларын үнэ цэнээр нэгдэж бидний мэдэх Ситибанк байгуулагджээ.
  • 2004 - Литва улсад ардчилал энхийн замаар ялснаас хойш анх удаа ерөнхийлөгч Роландас Паксас албан тушаалаасаа огцров.
  • 2005 - Курдын удирдагч Жалал Талабани Иракийн ерөнхийлөгч болов. Дараа өдөр нь Шийтийн урсгалыг дагагч Ибрахим аль-Жаафариг ерөнхий сайдад томилсон юм.
  • 2008 - Египет улсад төрийн бүх алба хаагчид ажил хаялт зарлав.
  • 2009 - Италийн Эль Акила мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж 307 хүн амиа алджээ.
  • 2010 - Энэтхэгийн Дантевада дүүрэгт цагдаагийн газрын явуулсан ажиллагаагаар 76 босогчийг устган хөнөөв.
  • 2012 - Бүгд найрамдах Мали улсын Азавад дүүрэг өөрийгөө зарлан тунхаглав.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1483 - Италийн суут уран зураач Рафаель (1520 онд нас барсан)
  • 1773 - Шотландын эдийн засагч Жеймс Милл (1836 онд нас барсан)
  • 1824 - Шинэ Зеландын долоо дахь ерөнхий сайд Жорж Уотерхаус (1906 онд нас барсан)
  • 1890 - "Фоккер" нисэх онгоцны компанийг үндэслэгч Энтони Фоккер (1939 онд нас барсан)
  • 1904 - Германы гурав дахь канцлер Курт Георг Кайсингер (1988 онд нас барсан)
  • 1911 - Нобелийн шагналт Германы биохимич Феодор Феликс Конрад Линен (1979 онд нас барсан)
  • 1918 - Боливийн 56 дахь ерөнхийлөгч Альфредо Овандо Кандиа (1982 онд нас барсан)
  • 1920 - Нобелийн шагналт Америкийн биохимич Эдмонд Х.Фишер
  • 1928 - Нобелийн шагналт Америкийн биологич Жеймс Уатсон
  • 1942 - Академийн наадмын шагналт найруулагч Баррли Левинсон
  • 1947 - "Тоглоомын түүх", "Машинууд" хүүхэлдэйн кинонд дуу оруулсан жүжигчин Жон Ратценбергер
  • 1949 - Нобелийн шагналт Германы физикч Хорст Людвиг Стөрмер
  • 1955 - Академийн наадмын шагналт найруулагч, продьюсер Роб Эпстайн
    • "Амьд үхдэл", "Галактикийн хамгаалагчид" киноны од жүжигчин Майкл Рүүкер
  • 1963 - Экуадорын 54 дэх ерөнхийлөгч, эдийн засагч Рафаель Корреа
  • 1964 - Америкийн найрал хөгжмийн удирдаач, зохиолч Дэвид Вудард
  • 1969 - "Хөтлөгч: Рон Бургудигийн адал явдал", "Энэ бол 40 нас", "Ахмад Америк: Иргэний дайн", "Хүн шоргоолж" киноны од жүжигчин Пол Радд
  • 1970 - Олимпын мөнгөн медальт Хятадын усанд сэлэгч Хуанг Шиаомин
  • 1978 - Оросын хөлбөмбөгч Игорь Семшов
  • 1986 - Японы мэргэжлийн сүмо бөхийн озеки Гоейдо Готаро
  • 1988 - Байгаль орчны төлөө тэмцэгч, ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл (2015 онд нас барсан)
    • Английн хөлбөмбөгч Фабрис Муамба

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1199 - Английн хаан I Ричард (1157 онд төрсөн)
  • 1520 - Италийн суут уран зураач Рафаель (1483 онд төрсөн)
  • 1528 - Германы суут уран зураач Альбрехт Дюрер (1471 онд төрсөн)
  • 1961 - Нобелийн шагналт Бельгийн микробиологич Жюль Борде (1870 онд төрсөн)
  • 1971 - Америкийн хөгжмийн зохиолч Игор Стравинский (1882 онд төрсөн)
  • 1992 - Америкийн зөгнөлт зохиолч Айсек Асимов (1920 онд төрсөн)
  • 1994 - Руанда улсын гурав дахь ерөнхийлөгч Жувенал Хабряримана (1937 онд төрсөн)
    • Бурунди улсын тав дахь ерөнхийлөгч Киприен Нтарямира (1955 онд төрсөн)
  • 1995 - Грекын ерөнхийлөгч Йоаннис Алеврас (1912 онд төрсөн)
  • 2000 - Тунисийн анхны ерөнхийлөгч Хабиб Бургүйба (1903 онд төрсөн)
  • 2014 - Академийн болон Академийн хүндэтгэлийн шагнал, "Алтан бөмбөрцөг" наадмын шагналт жүжигчин Мики Рүүний (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд[засварлах | кодоор засварлах]


 Commons: 4 сарын 6 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан