Jump to content

Төгрөг сум (Говь-Алтай)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Төгрөг сум
ᠲᠦᠭᠦᠷᠢᠭᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт5,343 км2 (2,063 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,991
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Төгрөг нь Говь-Алтай аймгийн сум юм.

Хуучнаар Засагт Хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг дэвсгэрт харьяалагддаг байв. Дайчин жүн вангийн сүүлчийн удам Мижидийн Шагдар гэж байлаа. М.Шагдар хоёр хүүтэй.

Арван зургаадугаар жарны модон хулгана жил буюу 1924 онд Ханжаргалан сум буюу одоогийн Төгрөг сум байгуулагджээ.

Сумын төв нь аймгийн төв Алтай хотоос баруун өмнө зүгт 145 км-т, Улаанбаатар хотос 1145 км зайд, хойд өргөргийн 45°49’, зүүн уртрагийн 94°41’ байрлалд оршино. Нийт 5,427 мянган км² нутагтай. Баруун талаараа Бугат, Тонхил, хойд талаар Дарви, Шарга, зүүн талаараа Халиун, Цээл, өмнө талаараа Алтай сумдтай хиллэдэг. Засаг захиргааны нэгжийн хувьд Цагаанхайрхан, Тунгалаг, Хүрэнгол, Төгрөгийн эх, Мааньт багуудад хуваагдана.

Төгрөг сумын нутагт Буурал хайрхан, Өвгөн хайрхан, Их хүрэн, Цагаан хайрхан, Ар, Өвөр Улаан хайрхан, Очир хайрхан, Хөх ооны шовгор, Дөрвөлжин, Хүнхэрийн ирмэг, Шинэ усны даваа, Дээд, доод Хөх ташуу, Шавартын өндөр зэрэг далайн түвшнээс дээш 2500 м - 3200 м өндөрт өргөгдсөн уулс, Өгөөмөр, Далан түрүү, Ишиг, Тунгалаг, Төхөм, Босгын хоолой, Хавцгайт, Мааньт, Ёл, Төгрөг, Цахиур, Номин, Үерт, Хүрэн гол, Боом, Холбоо, Арбулаг, Нурамт, Дуут, Хар үзүүрийн сайр,хөндийнүүд, Шаргын болон Алаг нуурын говь оршдог.

Тус суманд Хүрэнгол, Мааньтын нүүрсний уурхай ажиллаж байна.