Дэлгэр сум

Дэлгэр сум
ᠳᠡᠯᠭᠡᠷᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Байгуулагдсан1924 он
Газар нутаг
  Нийт6,625 км2 (2,558 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,157
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Дэлгэр (ᠳᠡᠯᠭᠡᠷ) нь Говь-Алтай аймгийн сум юм. Сумын нутгийн хойд хэсэгт Гуулин тосгон оршино. Дэлгэр сум нь алтай хотоос 90 км зайд оршдог тал хээрийн сум юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Говь-Алтай аймгийн Дэлгэр сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошуу байжээ.

Засаг захиргаа[засварлах | кодоор засварлах]

Засаг захиргааны нэгжийн хувьд Баян-өндөр, Баянбуурал, Баянсан, Баянхонгор, Гуулин багуууд, Тайгам, Гуулин гэсэн 2 тосгонтой. Тус сумд Гуулингийн 1800 га тариалангийн талбайн  услалтын систем, Дагналтайн 80 га-н тариалангийн талбайн услалтын системтэй мал аж ахуй, газар тариалан хосолсон, 662507 га талбайг хамран оршдог. 

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

3022 хүн амтай, баруун бүс чиглэлийн улсын чанартай 128 км хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг, Говь-Алтай аймагтаа 18 сумаас хүн амын тоогоор 3, мал сүргийн тоогоороо  1-рт ордог томоохон сумдын нэг юм. Баруун алтай нутгийн үүд хаалга  их хөгжлийн хоймор тал болсноороо онцлог нутаг билээ. Дэлгэр нутагт зам барилга, цахилгаан дулаан, усан хангамж, дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн бусад сумдтай харьцуулахад хөгжлийн боломж дүүрэн сум юм.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Байгаль, газар зүйн онцлог[засварлах | кодоор засварлах]

Далайн түвшнээс дээш 2750-3100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл мужид хамаардаг учир мал аж ахуй газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Сумын нутаг дэвсгэр нь баруун талаараа Баянбуурал, Хөх сэрхийн нурууд, өмнө талаараа зөөлөн хөрс бүхий Говь, тал хээрийн бүсэд хамааран оршдог учраас мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.

Цаг уур[засварлах | кодоор засварлах]

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж

температур  Агаарт -25,5 хөрсөндөө-26,2°С

  • 7 дугаар сарын дундаж

температур Агаарт +20,1 хөрсөндөө 26,7°С

  • жилийн дундаж салхины хурд 4-9 м/с
  • жилийн хур тунадасны нийлбэр 121,1 мм

Өдөр шөнийн халуун хүйтний зөрүү 10 хэм

Жилийн дунджаар 248,3 мм тунадас унадаг.