Алтай сум (Говь-Алтай)

Алтай сум
ᠠᠯᠲᠠᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт20,256 км2 (7,821 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,048
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Алтай (ᠠᠯᠲᠠᠢ) нь Говь-Алтай аймгийн сум юм.

Алтай сум нь Монгол улсын баруун хязгаарт БНХАУ, Бугат,Төгрөг, Цээл сумуудтай хиллэн оришдог бөгөөд сумын төв нь Баян-Овоо. Улаанбаатар хотоос 1365 км, Говь-Алтай аймгийн төвөөс 365км оршдог сум юм. Тус суманд хилийн цэргийн 0214-р анги, АДХ-304 -р салбар байдаг сумын засаг даргаар 2016 оноос Д.Цэрэвсамбуу сонгогдон ажиллаж байна. Тус суман дахь Алтайн цэргийн анги нь 2014 онд аймгийн болон сумынхаа тэргүүний байгууллагаар шалгарсан МУ-н баатар мэргэн бууч Дүгэрийн Гуулингийн нэрэмжит анги юм.

Тус ангийн даргаар Ш.Баатарсүх хурандаа ажиллаж байгаа ажээ.

Мөн Аж богдын уул уг сумын нутаг дэвсгэрт оршдог.

Монгол орны хамгийн нам дор цэг Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт бий.  

Тодруулбал, Монгол орны хамгийн нам цэг Дорнод аймагт бус Говь-Алтай аймагт байдаг. Монгол орны хамгийн нам дор газрыг шинэчлэн тогтоож, баталгаажуулах хээрийн хэмжилтийг Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын судлаач доктор Э.Авирмэдээр ахлуулсан баг өнгөрсөн онд хийжээ.

Хэмжилтэд 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS (Global Navigation Satellite Systems) багажны бүрдэл хоёр долгионы TRMBLE R8 model 4 хүлээн авагчийг ашиглан хэмжиж, Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд Гравиметрийн цэг болох ГР077 цэгт үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж хамгийн нам цэг нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Номингийн говийн Элст хотгор далайн түвшнээс дээш 526.74 м гэж тодорхойлжээ.

Газарзүйн байршлын хувьд зүүн уртрагийн 95o 38' 36.307", хойд өргөргийн 43o 47' 57.942", БНХАУ-ын хилээс 300 м, хилийн тоот баганаас 560 м зайтай, Говийн Их Дархан газрын А хэсэгт хамрагдах юм. Энэ цэг 1980 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 149 дүгээр тогтоолоор баталсан хамгийн нам дор цэг болох Дорнод аймгийн Хөх нуурын түвшин далайн түвшнээс дээш 560 м цэгээс 34 м-ээр нам аж.