Тонхил сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Тонхил сум
ᠲᠣᠩᠬᠢᠯᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Газар нутаг | |
| • Нийт | 7,322 км2 (2,827 бээр2) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▼ 2,228 |
| Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Тонхил (ᠲᠣᠩᠬᠢᠯ) нь Говь-Алтай аймгийн сум юм. 1924 онд байгуулагдсан. Алтан-Соёмбо, Алтайн-Оргил, Тамч, Бүс, Зүйл гэсэн 5 багтай. Улаанбаатар хотоос 1200 км, Говь-Алтай аймгийн төвөөс 210 км зайд оршдог, алслагдсан сум юм.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Тус суманд 2008 онд Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн тахилгат" уул болсон Сутай хайрхан, мөн Хараат, Ширээт, Бамбагар Ямаат, Бүс-Хайрхан зэрэг Монгол Алтайн нурууны 1-р салбар эгнээ болсон уул нуруудтай. Нутгийн өмнөд хэсгээр Хонин усны говь байх ба уг говь нь хулан, хар сүүлт, тахь зэрэг ховордсон амьтад, мөн ховордсон ургамалтай. Байгалийн бүсийн хувьд говь-цөлийн, хээрийн, өндөр уулын гэсэн 3 бүстэй. Тонхил, Хулам, Амттай зэрэг нуурууд, Зүйл, Хужирт, Хулд зэрэг гол, горхитой. Баруун талаараа Ховд аймгийн Дарви, зүүн талаараа Бугат, Төгрөг, Дарви сумдтай, урд талаараа БНХАУ-тай хил залгадаг.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.