Jump to content

Цогт сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цогт сум
ᠴᠣᠭᠲᠤᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Говь-Алтай
Газар нутаг
  Нийт16,618 км2 (6,416 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,474
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Цогт (ᠴᠣᠬᠲᠤ) нь Говь-Алтай аймгийн сум юм. Сумын нутгийн Говийн хэсэгт Баянтоорой тосгон оршино.

Говь-Алтай аймгийн Цогт сум нь Алтайн нурууны төгсгөл, Их говийн баруун хойд хэсэгт сумын төв нь аймгийн төвөөс 188 км, Улаанбаатар хотоос 1050 км, баруун талаараа Алтай, Цээл хойд талаараа Халиун, Бигэр зүүн талаараа Эрдэнэ, Урд талаараа БНХАУ-н Шинжаан уйгарын өөртөө засах оронтой тус тус хиллэн оршино.

Тус сумын хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 861 м өргөгдсөн, (Алтайн цаадахь говь Гашуун гүний хоолой), хамгийн өндөр цэг нь 3765 м өндөртэй Эмээлцэгийн хяр юм. Цогт сумын нутагт Их тооройн нуруу, Их мэлтсийн нуруу, Талын мэлтсийн хойд нуруу, Хар үзүүрийн нуруу зэрэг Монгол Алтайн нурууны салбар нурууд байхаас гадна, Хулангийн бор толгойн хөндий, Нүдэн булгийн хөндий, Хоолойн довонгийн хөндий, Эх дэлийн хөндий, Балчингийн хоолой зэрэг оршино.

Амьтан ургамлын аймаг

[засварлах | кодоор засварлах]

Цогт сумын өвөр хэсгээр цөлийн бор саарал, хөрс, ууландаа уулын нугын ба уулын хүрэн хөрстэй, нутгийн хойд хэсгээр хүрэн хөрстэй, Цогт сумын өврөөр говийн ургамалтай, ууландаа уулын хээр, хойд хэсгээрээ хээрийн ургамал тархжээ. Сумын нутагт дэлхийд нэн ховордсон бөхөн, хулан, хавтгай, мазаалай болон бусад олон төрлийн амьтад амьдардаг байна, Сумын хэмжээгээр зуун тавиад мянган толгой малтай бөгөөд малын олонхи нь хонь, ямаа юм. Газар тариалан бараг хөгжөөгүй газар болно.