Баянтоорой
Jump to navigation
Jump to search
Баянтоорой нь Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт орших тосгон юм.
Говийн баянбүрдийг түшиглэн усалгаатай газар тариалан эрхэлдэг тус тосгон нь Цогт сумын төвөөс урагш 62 км зайд байрлана. Говийн Их дархан цаазат газрын захиргаа Баянтооройд байдаг. Мөн байгалийн цогцолбор газар болох Ээж Хайрхан уул тосгоноос баруун тийш 50 км зайд бий.