Чоёгийн Даваадаш
Чоёгийн Даваадаш (1944 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн) - Монголын дипломатч, доктор, профессор.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Тэрээр Говь-Алтай аймгийн Халиун суманд малчин ардын гэр бүлд төрсөн. Эцэг эхээс долуулаа бөгөөд тэрээр хамгийн отгон нь ажээ. Хоёр настай байхад эх нь нас барж, 4-р ангийн сурагч байхад эцэг нь нас барж бүтэн өнчин үлджээ.
Тэр цагаас л өөрөө өөрийнхөө амьдралын жолоог атгаж, сурч, хүмүүжиж, тэмцэж амьдарсан байна. Говь-Алтайд 4-р ангиа төгсөөд жил сургуулиас завсардаж байгаад ах дүүсээ бараадан нийслэл хотод ирж, Толгойтын 12 дугаар дунд сургуульд элсэн орж алтан медальтай төгссөн. 1966 онд ЗХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн суралцжээ.
1971 онд ЗХУ-д их сургууль онц төгссөн учир МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Чимэддоржийн туслахаар гурван жил ажилласан. Хожим нь ТХ-ны үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч болтлоо өсөж дэвжиж ажиллаж байв.
1981-1984 онд МАХН-ын Төв хорооны хэлтсийн орлогч эрхлэгч
1996-1999 онд Эрхүү дэх Ерөнхий Консул
2000-2004 онд Эрээн дэх Ерөнхий Консул.
2004 онд тэтгэвэртээ гарч, "Шихихутаг" дээд сургуулийн орлогч захиралаар ажиллаж байна.