Шагдарын Чанрав
Шагдарын Чанарав нь (* 1948 оны 11 сарын 20-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн; † 2007 оны 8 сарын 10-нд Улаанбаатарт нас барсан) үндэсний бөхийн улсын начин, самбо бөхийн дэлхийн аварга, бөхийн төрлүүдээр дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны тамирчин, бөх тайлбарлагч, дасгалжуулагч байв. Монгол улсын гавьяат тамирчин цолтой.
Тэрээр 1978 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгсөөд 1978 - 1985 онд самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, 1989-1999 онд мөн самбо бөхийн улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байв. Чанарав 1977 оноос бөхийн тайлбарлагчаар насан эцэслэтлээ ажиллаж байлаа.
Амжилт[засварлах | кодоор засварлах]
Үндэсний бөх[засварлах | кодоор засварлах]
- 1969 онд цэргийн арслан цол хүртжээ.
- 1979 онд улсын наадамд 5 давж, улсын начин цол хүртсэн.
Жүдо[засварлах | кодоор засварлах]
1976 оны Монреалийн олимпод 70кг-ийн жинд өрсөлдөж байсан. Тбилисийн олон улсын А зэрэглэлийн тэмцээний мөнгөн медальт.
Самбо[засварлах | кодоор засварлах]
- 1973 оны дэлхийн аварга (уг амжилтаараа мөн онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртжээ)
- 1974 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
- Самбын дэлхийн аварга
- Улсын начин
- Үндэсний бөхийн тайлбарлагч
- Монголын самбочин
- Монголын жүдоч
- Монголын жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
- Монголын самбын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч
- Монголын олимпын оролцогч
- 1976 оны зуны олимпод оролцогч
- Монгол улсын гавьяат тамирчин
- Улсын Багшийн Их Сургуулийн төгсөгч
- Хүрээмаралын хүн
- Монголчууд
- 1948 онд төрсөн
- 2007 онд өнгөрсөн