Магсаржаламын Баярмагнай
Харагдац
Магсаржаламын Баярмагнай | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн өдөр | 1978 оны 10 сарын 6 |
Төрсөн газар | Монгол улсын Баянхонгор аймаг |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол |
Ажил үйл | Жүжигчин, |
Жүжигчний танилцуулга | |
Тайзны нэр | Магнай, Баярмагнай |
Төрөл | Хошин урлаг, Тайзны урлаг, Кино урлаг |
Дүр маяг | том бие, хүүхэн шиг дуугардаг, гэнэн, сайхан дуулдаг, том хамартай эр |
Танил үе | 2000-аад оны эхэн — одоо |
Хамтлаг | «Маск» продакшн |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монгол улсын гавьяат жүжигчин |
Магсаржаламын Баярмагнай (1978 оны 10 сарын 6-нд Монгол улсын Баянхонгор аймагт төрсөн) - Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн эрэгтэй жүжигчин, дуучин, бүжигчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]М.Баярмагнай 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргсэнсэн.
1996 онд СУИС-д элсэж ороод кино драмын ангид сурч 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж «Эрхэм элч», «Өнгөт инээд» хамтлагт элссэн.
2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамтаар «Маск» продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Кино
[засварлах | кодоор засварлах]- Бурхан өршөөг - (2012)
- Тусгай ажиллагаа - (2014)
- Хөгжилтэй өдөр - (2015)
- Би ээж болмоор байна - (2016)
- Улаанбаатарт нэг удаа - (2019)
- Хөөрхөн ээжтэй охин - (2019)
- Таарсан хоёр - (2020)
- Нийслэл хүүхэн - (2021)
- Нийслэл хүүхэн 2 - (2022)
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2018 оны 12 сарын 28-нд гавьяат жүжигчин цол хүртсэн.
- Үндэсний бөхийн сумын заан цолтой.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- М.Баярмагнай ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ
- М.Баярмагнай: Би архинаас татгалзаад удаж байна. Ядраад унтаж байхад бичлэг хийсэн