Цэдэндамбын Нацагдорж

Цэдэндамбын Нацагдорж
тамирчны тухай
Төрсөн өдөр1944 оны 2 сарын 20 (1944-02-20)
Төрсөн газарМонгол улсын Баянхонгор аймгийн Баянлиг сум
Нас барсан онMay 3, 2017(2017-05-03) (73 насалсан)
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан

Цэдэндамбын Нацагдорж (1944 оны 2 сарын 20-нд Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрж, 2017 оны 5 сарын 3-нд нас барсан) нь ДАШТ-ий Мөнгө, Хүрэл медальт, Ахмадын Дэлхийн хошой аварга мөн Мөнгөн медальт, Дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадмын анхны Алтан медальт МУГТамирчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Нацагдорж 1953-1960 онд дунд сургууль төгсөөд, 1965-1968 онд цэргийн алба хаасан, 1965-1976 онд улсын шигшээ багт тамирчин, 1973-1977 онд УБДС-ийн Биеийн тамирын ангийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

1965 оноос эхлэн чөлөөт бөхөөр хичээллэж, 1965-1976 онд Улсын шигшээ багт тамирчин, 1976-1991 онд Цагдаагийн “Хүч” БТС-ын нийгэмлэгт үндэсний бөх, чөлөөт бөхийн багийн ахлах дасгалжуулагч, 1993-1994 онд Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-2000 онд Эрдэнэтийн “Хангарьд” спорт клубт бөхийн чөлөөт барилдааны ахлах дасгалжуулагч, 1991-1993, 2000-2003, 2006-2007 онуудад БНХАУ-д чөлөөт бөхийн мэргэжилтэн дасгалжуулагчаар, 2002-2006 онд АНУ-ын Калифорни муж улсын Оклэнд хотын 111 дүгээр сургуульд гэрээт дасгалжуулагчаар, 2008 оноос Нийслэлийн Биеийн тамир, спорт хороонд Оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв.