Дэнсмаагийн Дүнгэрдорж
Монгол улсын гавьяат багш, Шинжлэх ухаан академийн жинхэнэ гишүүн академич, Анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор 1942 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын “Олон худаг” гэх газар төрсөн. Боловсрол 1950 онд сургуульд элсэн орж • I,II ангиа Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуульд • III,IV ангиа Баян – Овоо сумын бага сургуульд • V – VII ангиа Өлзийт сумын 7н жилийн сургуульд • VIII – X ангиа баянхонгор аймгийн төвийн 10-н жилийн сургуульд тус тус суралцан төгсжээ. • 1965 онд Москвагийн Анагаах Ухааны I дээд сургуулийг эм зүйч мэргэжлээр төгссөн. • 1978 онд Москвагийн Анагаах Ухааны I дээд сургуульд “Монгол ардын эмнэлэгт хэхэглэж байсан. Зарим хунчирын флавноидын судалгаа” сэвээр 1978 онд анагаах ухааны дэд доктор • 1996 онд Монгол ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байсан зарим зүйл хунчирын хими технологийн судалгаа” сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ
“Эрүүл мэнд, боловсролын салбарт олон жил ажилласны дотор АУДС-д 1966 оноос хойш багш, тэнхмийн эрхлэгч, декан, 1987 оноос дэд захирлаар ажиллажээ. Сургалтын технологийг дахин шинэчилж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх аргад суурилсан оюутан төвтэй сургалтыг удирдан үр дүнтэй нэвтрүүлж, эмч нарын мэргэжил олгох, дээшлүүлэх олон удаагийн дамжааг гардан, чанартай зохион байгуулж үр дүнд хүргэжээ. “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнагджээ.
Эрдмийн зэрэг, цол • 1978 онд Эм зүйн ухааны дэд доктор • 1996 онд Эм зүйн шинжлэх ухааны доктор • Монгол улсын эрдмийн зэрэг, цол олгох, дээд зөвлөлийн шийдвэрээр 1988 онд доцент • 1997 онд профессор • Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Анагаах Ухааны бага чуулганы гишүүнээр 1997 оноос сонгогдон ажиллаж байна. • 2007 оноос Анагаах Ухааны Академийн үндэслэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Бүтээлийн жагсаалт
• Илтгэл тайлан 270 • Өгүүлэл нийтлэл 281 • Нэг сэдэвт зохиол, ном гарын авлага, хичээлийн стандарт хөтөлбөр • Шинэ бүтээл, Монгол улсын стандарт эм үйлдвэрлэлийн технологи • Удирдамж хамгаалуулсан доктор, магистр, төгсөлтийн ажил Мэргэжил дээшлүүлэлт Эм зүйн чиглэлээр: • 1975 онд Запорижийн АУИС – ийн эмийн химийн тэнхимд • 1976 онд Пятигорсийн Эм зүйн дээд сургуульд • 1978 онд Москвагийн Анагаах Ухааны I дээд сургуулийн факультет • 1984 онд БНАГУ – ын Еина, Дрезден хотын АУИС, БНАСУ – ын Ардын эмнэлгийн академи • 1989 онд Пхеньягийн АУДС – д • 1996 онд Сингапурын төв эмнэлэгт • 2008 онл Египитийн Каир хотын эрдэм шинжилгээний үндэсний төвд
Анагаах ухааны боловсрол чиглэлээр: • 1991 онд Парижийн VI VII – р их сургуульд • 1993 онд БНСУ – ын Ионсей их сургуульд • 1996 онд АНУ – ын Utah State Valley college • 1997 онд Нидерландын Гронинген, Амсдамын их сургуульд, Австралийн New South Walves их сургуульд • 1998 онд Грекийн АУИС – д • 1999 онд БНСУ – ын Ионсейн их сургууль Гавъяа, шагнал Профессор Д. Дүнгэрдорж багшийн хөдөлмөр бүтээлийг нь үнэлж • 1989 онд Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг • 1982 онд Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан • 1992 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан • 1997 онд Алтан гадас одон • 2003 онд Монгол улсын гавъяат багш цолоор тус тус шагнажээ.