Гончигжалцангийн Бадамдорж
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Да лам Гончигжалцангийн Бадамдорж | |
|---|---|
Да лам Бадамдорж | |
| Төрсөн | Гончигжалцангийн Бадамдорж 1850-д он Чин улс, Гадаад Монгол, Их Шавь |
| Нас барсан | 1920 он Богд Хаант Монгол Улс |
| Үхлийн шалтгаан | Чихрийн шижин |
| Яс үндэс | халх |
| Үндэстэн | монгол |
| Боловсрол | манж, төвөд, хятад хэлтэй |
| Юугаараа алдаршсан | Монгол Улсын Ерөнхий сайд, Автономит монгол улсыг устгах гэрээнд гарын үсэг зурсан. |
| Хэргэм | Да лам |
| Шүтлэг | бурханы шашин |
| Шашны бүлэг | шарын шашин |
Гончигжалцангийн Бадамдорж нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүн юм.
Тэрээр Монгол Улсын тусгаар тогтнолын үйлсэд гарамгай гавьяа байгуулсан боловч Ерөнхий сайд Г.Бадамдорж Богд хаанд биеэр бараалхаж, автономит эрхээсээ сайн дураар татгалзах, Чэнь Игийн тулган шаардлагыг дамжуулжээ. Гэвч Богд хаан шаардлагыг шууд хүлээж авсангүй. Бадамдорж дахин Чэнь Итэй уулзаж, автономит эрхээс татгалзах нөхцөлүүдийг тохирсон гэрээ бичиг үйлдэхээр тохирчээ. Чэнь И "Гадаад Монголын хойчийг сайжруулах 64 зүйл" гэх гэрээний төсөл боловруулж, түүнийгээ Монголын эрх баригчдаар хүлээн зөвшөөрүүлэхийг оролдов. Гэвч 1919 онд Хятадын генерал Сю Шүжан гэгч Монголд томилогдон ирсэн нь байдлыг өөрчилжээ. Сю Шүжан Монголын автономийг устгах талаар эрс хатуу байр суурьтай байв. Түүний тулган шаардсанаар Г.Бадамдорж 1919 оны 10-р сарын сүүлээр автономит эрхээсээ татгалзах асуудлыг Дээд, Доод хураар хэлэлцүүлэв. Дээд хурал зөвшөөрөх санал давамгайлж, Доод хурал эсэргүүцэв. Энэ үед Богд хаан, Жалханз хутагт тэргүүтэй төлөөлөгчдийг Бээжинд илгээж, Хятадын ерөнхийлөгчөөс Монголын автономийг устахгүй байхыг хүсжээ. Гэвч 11-р сарын сүүлээр Сю Шүжан Богд хан тэргүүтнийг цэргийн хүчээр айлган сүрдүүлснээр Монголын автономийг цуцлахыг зөвшөөрүүлэв. Хятадын ерөнхийлөгч 1919 оны 11-р сарын 22-нд Монголын автономийг цуцлах зарлиг гаргажээ. 1920 оны 1-р сарын 2-нд Сю Шүжан Монголын автономит засгийг халсныг зарлан сүр бадруулсан тусгай ёслол үйлдсэн юм. Тийнхүү Монгол Улс тусгаар тогтнолоо алдаж, Хятадын цэргийн дэглэм тогтсон байдаг бөгөөд Шанзав Бадамдорж монголын түүхэнд урвагч хэмээн үлдсэн байдаг .
Түүхэн баримт
[засварлах | кодоор засварлах]Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-Игийн Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд дархан чин ван Пунцагцэрэн ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б. Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр.
| Өмнөх Сайн ноён хан Намнансүрэн |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1919-1920 |
Дараах Жалханз хутагт Дамдинбазар |
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.