Шүхэрийн Алтангэрэл

Шүхэрийн Алтангэрэл (1951 онд Москва хотод төрсөн-) 1997-1998 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд байсан.

1975 онд М.Ломоносовын нэрэмжит Москва хотын Их сургуулийг орос хэл, утга зохиолын мэргэжилтэй төгссөн.

1975-1993 онд Улсын Багшийн дээд сургууль, Орос хэлний дээд сургууль, Гадааад хэлний дээд сургуульд багш, декан, орлогч захирал байсан.

1993-1996 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын суртал мэдээллийн хорооны дарга,

1996-1998 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар ажилласан.

1998-1998 онд Гадаад харилцааны сайдын улс төрийн зөвлөх,

1999-2001 онд Бельгийн Хант улс, Европын Холбонд суугаа Элчин сайд,

2001-2009 онд нийслэл Улаанбаатар хотын АН-ын дарга,

2009-2013 онд Франц улсад сугаа Элчин сайд

2013-2015 онд ОХУ-д суугаа Элчин сайд.