Баастын Пүрэв
Урианхан овогт Баастын Пүрэв (1942 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн-) Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн дарга, хошууч генерал /1990-1996 он/.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр сумын зарлага Баастын хүү болж мэндэлсэн. 1950-1958 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургуульд сурч дүүргээд 1958-1961 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумд элсэн орж төгсөөд нягтлан бодогч болсон.
Улсын их дэлгүүр шинээр нээгдэх үед тооцооны нягтлангаар 1961 оны 6-р сараас 1964 оны 4-р сар хүртэл нягтлан бодогчоор ажиллажээ.
Тэрээр Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын 2-р хэлтэст 1965 оны 4-р сарын 28-нд бага дэслэгч цолтой, жинхэнэ төлөөлөгчөөр томилогдон ажиллахаар болсон.
- 1966 оны 8-р сараас 1970 оны зун хүртэл ЗХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуульд сурч төгссөн.
- 1970 онд дэслэгч цол хүртэж БНМАУ-ын НАХЯ-ны Цагдан сэргийлэх газар ажилласан.
- 1971-1972 онд УЦСЕГ-ын Зохион зааварлах тусгай тасгийн дарга,
- 1972-1975, 1978-1980 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, зохион байгуулагч, тасгийн эрхлэгч,
- 1981-1989 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн дарга,
- 1989-1990 онд Говь-Алтай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга,
- 1990 оны 4 дүгээр сараас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга,
- 1990-1996 онд Засгийн газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн анхны командлагч
- 1996-1997 онд Үнэт цаасны үйлдвэрийн албаны дарга,
- 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх,
- 2001 оноос Дохиолол хамгаалалтын Бамбай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Монгол Улсын гавьяат хуульч, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиуд, Онц сэргийлэгч тэмдгээр шагнагдсан. БНМАУ-ын АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдсон, хошууч генерал.