Гомбосүрэнгийн Дамдинсүрэн
Гомбосүрэнгийн Дамдинсүрэн | |
---|---|
Төрсөн | 1947.06.14 Монгол улс, Завхан аймаг, Алдархаан сум |
Нас барсан | 2014 Монгол улс, Улаанбаатар хот |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Гомбосүрэнгийн Дамдинсүрэн (1947 оны 6-р сарын 14-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн) -Дэслэгч генерал цолтой, Монголын цэргийн зүтгэлтэн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Г.Дамдинсүрэн 1947 оны 6 дугаар сарын 14-нд Завхан аймгийн Жавхлант сум буюу одоогийн Алдархаан сумын нутаг “Асгат” хэмээх газар Н.Гомбосүрэнгийн 2 дахь хүү болон мэндэлсэн.
Улаанбаатар хотын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд суралцаж 1966 онд 10 дугаар ангийг төгссөн.
1966-1970 онд ЗХУ-ын Благовещенск хотын Цэргийн дунд сургуульд суралцан танкийн болон хүнд машин механизмын жолооч–механик мэргэжилтэй онц дүнтэй төгссөн.
1974-1977 онд ЗХУ-д, М.В.Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн академийг мөн онц дүнтэйгээр төгсжээ.
1984-1986 онд Зэвсэгт хүчний жанжин штабын академийг цэргийн шинжлэх ухааны магистр цолтой (цэргийн команд штаб, оператив стратегийн мэргэжилтэй) төгссөн.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 1970-1972 онд Ардын армийн 036 дугаар ангид салаа, салбарын захирагч
- 1972-1974 онд Зүүнбаян дахь Ардын армийн 138 дугаар ангид хорооны штабын орлогч дарга
- 1977-1984 онуудад Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штабын оперативын газарт офицер, ахлах офицер, хэлтсийн дарга, газрын орлогч дарга зэрэг
- 1986-1990 онд Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 126 дугаар нэгтгэлийн захирагч
- 1990-1996 онд Улсын иргэний хамгаалалтын газрын дарга
- 1996-1998 онд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга
- 1998-2000 онд Батлан хамгаалах яамны сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан боловч үргэлжлүүлэн Онцгой байдлын сайдын зөвлөх, Гамшгаас хамгаалах судалгааны төвийн захирал зэрэг ажилуудыг хийж байгаад 2006 оноос цэргийн байнгын тэтгэвэрт суусан.
Цол хэргэм
[засварлах | кодоор засварлах]Г.Дамдинсүрэн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар 1991 онд хошууч генерал, 1997 онд мөн Монгол улсын ерөхийлөгчийн зарлигаар дэслэгч генерал гэх Монгол улсын эрхэм цолыг хүртжээ.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]Генерал Г.Дамдинсүрэн нь байлдагчаас генерал хүртэл нийт 40 жил алба хаахдаа улс эх орныг батлан хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд МАА-ийг цаг үетэй уялдуулан өөрчлөн зохион байгуулахад удирдан оролцож орчин үеийн мэргэжлийн армийн үндэс суурийг тавьжээ.
Мөн Улсын иргэний хамгаалалтын газрыг Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байснаас цаг үеийн шаардлага, бусад орны жишгийг үндэслэн өөрчилж, армийн бүрэлдэхүүнээс гаргаж, өнөө цагийн онцгой байдлын газрын бүтэц суурийг тавилцаж, анхны МУ-ын иргэний хамгаалалтын хуулийг батлуулсан.
Г.Дамдинсүрэнгийн гавьяа зүтгэлийг улсаас сайшаан үнэлж:
- Байлдааны гавьяны улаан тугийн одон
- Хөдөлмөрийн гавьяны улаан тугийн одон
- Цэргийн гавьяаны одон
- Алтан гадас
- Цэргийн хүндэт медаль
- ОХУ, Польш, Чех зэрэг гадаад улс орны медалиуд болон Ардын хувьсгалын, Халх голын ойн медалиудаар шагнажээ.