Jump to content

Гурванбулаг сум (Булган)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гурванбулаг сум
ᠭᠤᠷᠪᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ
Map
Интерактив газрын зураг
Улс Монгол
Аймаг Булган
Байгуулагдсан1931 он
Дахин байгуулагдсан1942 он
Сумын төвАвзага
Газар нутаг
  Нийт
2,686.05 км2 (1,037.09 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,267
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
63120

Гурванбулаг гэж Монгол улсын Булган аймгийн сум байдаг. 2686 км² газар, 3,123 хүнтэй.

Гурванбулаг сумын нутаг урьд цагт Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны хойд хэсэг, Бишрэлт гүний хошууны урд хэсэг байв. Монгол улсын 1924 оны засаг захиргааны өөрчлөлтөөр дээрх бүтэц харгалзан Богд хан уулын аймаг, Хангай хайрхан уулын хошуу, Авзага хайрхан уулын хошуу болон өөрчлөгджээ.

1931 оны өөрчлөн байгуулалтаар шинээр 13 аймаг, 311 сум хуваахад Архангай аймгийн Зүүн Гурванбулаг сум зохион байгуулагдаж, 1942 онд шинэ байгуулагдсан Булган аймагт шилжжээ. 1956 онд Авзага сумыг татан буулгаж ихэнх хэсгийг Гурванбулаг сумтай нийлүүлж өнөөгийн нутаг дэвсгэр тогтсон.[1]

Гурванбулаг сум Булган аймгийн нутгийн баруун урд захад 2686 км² газар нутаг харьяалан оршдог.

Баруун хойд талаараа Могод, хойд талаараа Хишиг-Өндөр, зүүнээрээ Дашинчилэн, зүүн урд талаараа Рашаант, урдуураа Архангай Хашаат, баруунаараа Архангайн Өгийнуур сумтай хиллэдэг.

Улаанбаатар хотоос 270 км, Булган хотоос 150 км зайтай. Уртаашаа 80 км, сумын төв д.т.д. 1097 м өндөрт байдаг.[1]

Нутгийн хойд тал
  • Шивээний нуруу
  • Тармаг уул (1923 м)
  • Мангирт уул (1713 м)
  • Дуут хөтөл
  • Авзага хайрхан уул (2090 м)
  • Оорцог овоо уул
  • Баян улаан уул (1424 м)
  • Оорцогийн хөндий
Нутгийн урд тал
  • очирт орон уул
  • Уян хуст уул (1619 м)
  • Их бэрх уул (1646 м)
  • Их агьтын хөндий
  • Цант уул (1581 м)
  • Цант уул (1581 м)
  • Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
  • Хөгнө хан уул (1967 м)
  • Хэцүү элс (Хөгнө тарнад байдаг)[2]
Нийт 268605 га газартай[1]
Зориулалт Хэмжээ (га) Эзлэх талбай
Хөдөө аж ахуйн газар22910785.3
Ойн сан бүхий газар66
Усан сан бүхий газар320.01
Тусгай хэрэгцээний газар3719013.8
Хот тосгон, бусад суурингийн газар16670.6
Зам, шугам сүлжээний газар6090.2

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. I сард -18 °С, IV сард +20 °С хэмтэй байна. Жилд 150-300 мм хур тунадас унана.[1]

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]
  1. Тогоо баг (баруун хойд)
  2. Авзага баг (хойд)
  3. Агьт баг (урд төв)
  4. Бэрх баг (баруун урд)
  5. Хөгнө баг (зүүн урд)
  6. Хулст баг (хойд төв)
Хуучин байсан
  1. Үржил баг (урд төв)
  2. Шивэрт баг (зүүн урд)

Гурванбулаг суманд 2012 онд 3,123 хүн аж төрөн сууж байв. Хүн амын 20 сумын төвд байдаг.

Сумын хүн амын 20.2 хувь нь хүүхэд, 61.4 хувь нь залуучууд, 14.8 хувь нь дунд насныхан, 3.6 хувь нь хөгшид байна.

Суманд сургууль (320 хүүхдийн), дотуур байр (80), цэцэрлэг (55), эмнэлэг (10 ортой), спорт заал, биеийн тамирын талбай (8859 м²), соёлын төв, номын сан, банк (2), ахуйн үйлчилгээний төв (25 өрөө), музей, буддын шашны хийд бий.[1]

Алдар гавьяатан

[засварлах | кодоор засварлах]
  1. 1 2 3 4 5 Булган аймгийн ЗДТГ-ын цахим талбар. Гурванбулаг сумын танилцуулга (Memento 11. Гуравдугаар сар 2014 цахим архивт)
  2. Монгол улсын газар зүйн атлас. 2012 он.