Бүрэгхангай сум

Бүрэгхангай сум
ᠪᠦᠷᠦᠭᠬᠠᠩᠭᠠᠢᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Булган
Сумын төвДархан
Газар нутаг
  Нийт3,497.92 км2 (1,350.55 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,924
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Бүрэгхангай нь Булган аймгийн сум юм. Сумын төв нь Дархан хайрханы өвөрт оршино. Тус сумын уугуул Дандар баатрын хөшөө сүндэрлэн байдаг. Сумын нутгаар Шивэртийн гол урсдаг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Тус сум нь анх 1923 онд Богд Хан уулын аймгийн Шажин-Бүрэг уулын хошуу нэртэйгээр байгуулагдсан.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Монгол орны төв хэсэгт, Улаанбаатар хотоос 265 км, Булган аймгийн төвөөс 86 км зайд оршдог. 349792 га газар нутагтай, үүнээс 282109 га нь бэлчээр, 10564 га нь хадлан 4361 га нь тариалангийн талбайд тооцогдож байна. Орхон ба Төв аймгийн Заамар сумтай хил залгаа оршдог. Тус сумын Бичигтийн голд Монголдоо томд тооцогдох хадны сүг зураг байдаг. Бүрэгийн нуруу, Дархан, Баянхангай, Шувуут, Их дулаан, Бага дулааны тахилгат хошуу 6 овоо, Шар хадны нуруу, Алтанга, Хутаг, Загзага, Эрдэнэ уул, Цоохор морьт зэрэг уулс, Орхон Туул зэрэг томоохон гол байдгаас гадна Ангирт, Шувуут, Бичигт, Хужирт, Хар бух гэх мэт 30 орчим гол горхи Булаг шанд, Дэлгэржаргалат, Ум, Хадат булгийн рашаанууд байдаг. Буга, бор гөрөөс, гахай, чоно, шилүүс, үнэг, дорго, туулай, тарвага зэрэг 20 гаруй ан амьтан мэрэгч байдаг. Хун, галуу, тогоруу, нугас, ангир, хөхөө, өвөөлж зэрэг нүүдлийн шувууд байдаг.Алтан гагнуур, бамбай, мэхээр, таван салаа, цээнэ зэрэг 20 гаруй төрлийн эмийн ургамлууд ургадаг.

Дэд бүтэц[засварлах | кодоор засварлах]

Дэд бүтэц, зам харилцаа сайн хөгжсөн. Улаанбаатар хот хүртэлх замын 205 км нь хатуу хучилттай. Эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, Мобиком, Жи-Мобайл, юнителын үүрэн холбооны сүлжээ орсон.

Хүмүүс[засварлах | кодоор засварлах]

  • Л.Дандар - Монгол Улсын гарамгай баатар
  • М.Өсөхбаяр - Үндэсний бөхийн улсын заан
  • Д.Баасандорж - Үндэсний бөхийн улсын заан
  • Д.Тамир Улсын начин
  • 19 зууны их яруу найрагч Агваан-ишсамбуу
  • Баруун гүний хүрээний Ловон ширээт лам Рэнцэндорж
  • Партизан Ч.Жанцан, Шамбалай, Дожив
  • Соёлын гавьяат зүтгэлтэн хүүхдийн зохиолч Ж.Дашдондог
  • Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Д.Гунгаа
  • МУЭ-ийн шагналт зураач, Монгол улсын Урлагын Гавьяат Зүтгэлтэн Сэрээтэрийн Дагвадорж
  • Монгол улсын гавьяат жүжигчин бүжигчин Г.Дашдулам
  • Яруу найрагч зохиолч Г.Сэсмээ, Д.Миеэгомбо, Д.Цэрэннадмид
  • ШУ-ны гавьяат зүтгэлтэн Физик математикийн ухааны доктор Ч.Лхагважав
  • Түүхийн ухааны дэд доктор Л.Бат-Очир
  • Биологийн ухааны доктор Д.Магсар
  • Химийн ухааны дэд доктор Очир
  • Эдийн засгийн ухааны доктор Ч.Даваасүрэн
  • Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Н.Лувсанчүлтэм
  • НААҮ-ний гавьяат ажилчин Ш.Долгор
  • Анхны мянгат малчин О.Жанцан, Г.Лувсандагва, И.Дамба, Ж.Лувсанчүлтэм
  • Улсын сайн малчинХ.Жамсран, П.Дэндэв, Ж.Махвал
  • Улсын аврага малчин Б.Лхамсүрэн, М.Ёндон, Н.Даваажав, Л.Дондог
  • Улсын ачаа тээврийн анхны аврага С.Нацагням, Б.Чойдог
  • Улсын аврага хадланч Д.Жамьянсүрэн, Ш.Сүхээ
  • Улсын аврага тариаланч Д.Баянцогт
  • Улсын алдарт уяач Ч.Зуунчулуун, Н.Эрдэнэбат
  • Даншигийн заан Сонгоо, Лодоншарав, Лувсанжамба, П.Шарав,
  • Улсын заан Ж.Хорол,
  • Улсын начин Д.Гомбосүрэн
  • Үндэсний сурын бүүвэй мэргэн Сэмжид
  • Хүндэт мэргэн Жамба
  • Үндэсний сурын спортын мастер Ц.Осор, Ж.Чойжамц
  • Байт харваа Хишигдорж
  • Улсын шагайн харвааны хүндэт мэргэн Г.Нинжпярлай
  • Шатрын спортын мастер Ч.Ганболд
  • Даамны олон улсын хэмжээний мастер Б.Нандинцэцэг
  • Спортын мастер Д.Ундрах,/хөнгөн атлетик/Х.Бат-Ерөөлт/Сагсан бөмбөг/Х.Гүндэн /Дугуй/,Б.Батцоож/Гар бөмбөг/ С.Загас хүндийн өргөлт
  • Үндэсний сурын харваачид *Улсын гоц харваач, спортын мастер Б.Баярцэцэг
  • Аймгийн мэргэн, спортын мастер Г.Батсайхан
  • Аймгийн мэргэн, спортын мастер Д.Мөнхдорж
  • Аймгийн мэргэн, спортын мастер Д.Галбадрах
  • Аймгийн мэргэн, спортын мастер Г.Ууганбаяр
  • Аймгийн мэргэн, спортын мастер А.Лувсансүрэн
  • Спортын мастер Г.Гантөмөр
  • Аймгийн мэргэн, спортын дэд мастер Л.Энхзул
  • Мөсөн сурын спортын мастер М. Болд
  • Аймгийн гарамгай мэргэн П.Батбилэг
  • Аймгийн гоц мэргэн М.Бадам
  • Аймгийн мэргэн Т.Норжмаа
  • Аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа

Үндэсний сурын өсвөр үеийн улсын аврага М.Сосорбарам

  • Аймгийн арслан А.Сүмбээ
  • Аймгийн аврага хадланч Ж.Баярсайхан

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]