Jump to content

Дашзэвэгийн Баасандорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дашзэвэгийн Баасандорж
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1979 он
Алдар цол
Бөхийн цолУлсын заан
Улсын заан2011
Улсын харцага2007
Улсын начин2005
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн4 (2005, 2007, 2010, 2011)
Шинэчлэгдсэн огноо: 2013-7-13

Дашзэвэгийн Баасандорж (1979 он 5 сарын 30-нд төрсөн) нь Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. "Хилчин" спорт хороо, "Булган хангай" дэвжээний бөх, хилийн цэргийн хошууч цолтой.

  • 2001 онд Булган аймгийн наадамд 5 давж аймгийн начин цол
  • 2003 онд Булган аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол
  • 2005 онд улсын наадамд 5 давж Улсын начин цол
  • 2007 онд Улсын наадамд 6 давж Улсын харцага цол
  • 2010 онд Улсын наадамд 5 давж чимэг
  • 2011 онд Улсын наадамд 7 давж Улсын заан цол тус тус хүртсэн.
  • Онц хилчин (2011)
  • Алтан гадас одон (2022)

Түүний нагац дүү Мөнхсайханы Өсөхбаяр нь мөн улсын заан цолтой бөх.