Юнител

Юнител Групп
(Юнител)
Хууль эрх зүйн хэлбэрҮүрэн холбооны оператор
Үүсгэн байгуулагдсан2006.06.26
Төв байрCentral Tower, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Улаанбаатар, Монгол Улс
Үйл ажиллагааны бүсМонгол улс
Удирдах хүмүүсРавжингийн Ганболд
(Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга) Дорждагва Жамъяншарав (Гүйцэтгэх захирал)
БүтээгдэхүүнҮүрэн холбоо;

Суурин холбоо; IPTV; Интернет; Сансрын холбоо; Контентын үйлчилгээ; ОТТ үйлчилгээ;

Үүлэн технологид суурилсан шийдлийн үйлчилгээ
Ажилчид1600 ("2022")
Салбар компаниЮнител;

Юнивишн; Юпланет; Орбитнэт; Номадиа Пикчерс; Эм Пи Эс Си; Юни Трансмишн нэтворкс; Бизнес саппорт систем; Телко инженеринг сервис; Дижитал сэйлс чаннел;

Юни Оффис Менежмент
Цахим хуудасwww.unitel.mn

Юнител Групп (Unitel) нь Монголын мэдээлэл харилцаа холбооны цогц үйлчилгээ үзүүлэгч мэдээллийн технологийн групп юм. 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Юнител ХХК, Юнивишн ХХК, Номадиа Пикчэрс ХХК, Грийн Фючюрс ХХК (LookTV платформ), Эм Пи Эс Си ХХК (Токи аппликейшн) зэргийг багтаадаг.[1] Юнител Групп нь нийслэл Улаанбаатар хот болон Монгол орны 21 аймгийн хэрэглэгчдэд зориулсан[2] үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсын шилдэг 100 аж ахуй нэгжид жил бүр нэрлэгддэг[3] үндэсний хэмжээний групп компани юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

2005 оны үүрэн холбооны сонгон шалгаруулалтад BSB Telekom консорциум шалгарснаар Юнител компани үүсгэн байгуулагдах үндэс тавигджээ. Ийнхүү Юнител компани Монгол улсад үйл ажиллагаа явуулах эрх бүхий үүрэн телефоны 3 дахь оператор болж, GSM системд суурилсан үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна.[4]

Түүхийн товчоон

Он Үйл явдал
2001
  • MCS Ком ХХК өрхийн өргөн зурваст сүлжээг байгуулав.
2003
  • Монсат ХХК Монголд анх удаа хиймэл дагуулын үйлчилгээг танилцуулав.
2004
  • Скайнетворкс Улаанбаатар хотод шилэн кабелийн хамгийн өргөн сүлжээг байгуулж эхлэв.
2005
  • BSB телеком консорциум (Юнител) Мобайл зах зээлд гуравдагч үйлчилгээ үзүүлэгчийг тодруулах нээлттэй тендерт шалгарав.
2006
  • Юнител ХХК GSM системд суурилсан үүрэн холбооны оператор байгуулагдав
2007
  • Скайнетком Монголын анхны IP утасны үйлчилгээг танилцуулав.
2009
  • Юнител ХХК олон улсын роуминг үйлчилгээг танилцуулав.
  • 3G сүлжээг Монгол орон даяар нэвтрүүлэв.
2010
  • Юнител ХХК 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай үндэсний компани болов.
2011
  • Юнител ХХК, Юнивишн ХХК нэгдэж, Юнител Монголын хамгийн том ICT групп болж өргөжив.
  • Юнивишн ХХК нь IPTV, суурин утас, өндөр хурдны интернэт хосолсон гуравласан үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэв.
2012
  • Дижитал контент үйлдвэрлэх U-planet байгуулагдаж, мобайл аппликейшнийг зах зээлд танилцуулж эхлэв.
  • Монголын анхны OTT үйлчилгээ Univision – Anywhere-ийг хэрэглээнд нэвтрүүлэв[5]
2013
  • Холливуд их зургаан студи (20th Century Fox, Warner Bros, Paramount Pictures, Columbia Pictures, Universal Pictures, Walt Disney Pictures) болон Солонгосын CJ энтертайнменттай контент дамжуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
  • Samsung Electronics –ийн стратегийн түнш болж, үлгэр жишээ бизнес моделийг танилцуулав.
2014
  • Prime Pictures кино продюсингийн компанийн анхны бүтээл “Үргээлэг” болон “Давхар цохилт” кино нээлтээ хийв
2015
  • IPTV 2.0 сүлжээг нэвтрүүлж, IPTV гуравласан үйлчилгээг орон даяар өргөтгөн байгуулав
2016
  • Монголын хамгийн анхны, хамгийн өргөн 4G LTE сүлжээг улс орон даяар байгуулав.
  • Монголын анхны OTT үйлчилгээ Univision Anywhere нь LookTV 1.0 болж шинэчлэгдэв
2017
  • Монголд анх удаа өрхийн интернэтийн ГЭР интернэт үйлчилгээг нэвтрүүлэв.
  • Юнивишн ХХК-ийн IPTV гуравласан үйлчилгээний сүлжээгээ 21 аймагт нэвтрүүлэв.
  • Prime Pictures контент продюсингийн компани нь Nomadia Pictures ХХК болж байгуулагдав
2018
  • Монголд анх удаа TDD 4G сүлжээг нэвтрүүлж, дата сүлжээний багтаамжийг 2 дахин нэмэгдүүлэв;
  • My Unitel app, Chatbot, Киоск, Агент системүүдийг амжилттай нэвтрүүлж, дижитал сувгуудын тоогоо нэмэгдүүллээ.
  • Юнивишн ХХК-ийн IPTV гуравласан үйлчилгээ 3.0 системд албан ёсоор шилжив
2019
  • Юнивишн ХХК-ийн IPTV гуравласан үйлчилгээний сүлжээгээ гэр хорооллын бүсэд нэвтрүүлж эхлэв
2020
  • LookTV 3.0 хувилбар хэрэглээнд нэвтрэв
  • Toki аппликейшнийг зах зээлд танилцуулав

Бүрэлдэхүүн компаниуд[засварлах | кодоор засварлах]

Компанийн нэр Үйл ажиллагааны чиглэл
Юнител ХХК
  • Үүрэн холбооны оператор компани
Юнивишн ХХК
  • Интернэт, олон суваг дамжуулах үйлчилгээ, суурин холбооны гуравласан үйлчилгээ үзүүлэгч
Юпланет ХХК
  • Контент аггергатор, спортын суваг, даатгалын зуучлагч компани
Орбитнэт ХХК
  • Тавган антенаар интернэт хүргэх үйлчилгээ үзүүлэгч
Номадиа Пикчерс ХХК
  • Кино болон контент үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаа явуулагч продюсинг компани
Эм Пи Эс Си ХХК
  • Токи чатбот болон банк бус санхүүгийн цахим үйл ажиллагааг Токи чатботоор дамжуулан гүйцэтгэнэ
Грийн Фючюрс ХХК
  • LookTV OTT үйлчилгээний платформ

Онцлох технологийн мэдээлэл[засварлах | кодоор засварлах]

Юнивишний гуравласан үйлчилгээ[засварлах | кодоор засварлах]

2011 онд IPTV, суурин утас, өндөр хурдны интернэт бүхий гуравласан үйлчилгээг Юнивишн компани зах зээлд нийлүүлснээр Монгол улс IPTV-ийг нэвтрүүлсэн Азийн анхны 5 орны нэг болов. Ингэснээр дотоодын сувгууд HD формат руу шилжих суурь тавигджээ.[6]

Гэр интернэт[засварлах | кодоор засварлах]

2017 онд “Гэр интернэт” үйлчилгээ нэвтэрснээр хот суурин төдийгүй хөдөө орон нутгийн иргэд өндөр хурдны интернэтэд холбогдох боломжтой болжээ.[7]

LookTV[засварлах | кодоор засварлах]

2016 онд LookTV OTT үйлчилгээ хэрэглээнд нэвтрэв. Ингэснээр Монголын төдийгүй дэлхий дахины хэрэглэгчид Монголын телевизийн сувгууд болон кино контентыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүлээн авч үзэх боломжтой болжээ.[8]

Toki апп[засварлах | кодоор засварлах]

2020 онд Токи аппликейшн нээлтээ хийв. Токи нь олон нийтийн сүлжээ, онлайн төлбөр тооцоо, бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга, лавлах зэрэг олон үйлдлийг багтаасан аппликейшн юм.[9]

4G сүлжээ[засварлах | кодоор засварлах]

2018 онд Юнител компани Монгол орон даяар 4G сүлжээг нэвтрүүлснээр хэрэглэгчид хот суурин, хөдөө орон нутгийг үл хайхран интернэтэд холбогдох боломжийг бүрдүүлжээ.[10]

Нийгмийн Хариуцлага[засварлах | кодоор засварлах]

Байгаль орчин[засварлах | кодоор засварлах]

Юнител Групп нь 2016-2021 онд “Ногоон байгаасай” хөтөлбөрийнхөө[11] хүрээнд Монгол орны байгаль орчныг хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлд 95 сая төгрөгийг зарцуулжээ[12].

Дижитал шилжилт[засварлах | кодоор засварлах]

Юнител Групп нь 2016-2021 онд цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, хүмүүнлэгийн үйлсэд цахим шийдлээр дэмжлэг үзүүлэх[13] зэргээр нийт 305 сая төгрөгийг зарцуулсан байна[12].

Хүний хөгжил[засварлах | кодоор засварлах]

Юнител Групп нь 2016-2021 онд залуу үеийг төлөвшүүлэх, олон нийтийг эерэг хандлагад уриалах, нийгэмд сайн сайхныг түгээх зорилгоор 523 сая төгрөгийг[12] дараах төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулжээ: “Зөв бай”[14], “Зөв харилц”[15], “Зөв гэр бүл”[16], “Эгэл Монголоос эерэг бүхэн эхэлнэ[17]”, “Та ч бас хүүхэд байсан[18]”, “Цуурхлыг Зогсооё[19]”, “Бэлгээ Бэлэглэе”[20].

Өв соёл[засварлах | кодоор засварлах]

Юнител Групп нь 2016-2021 онд Монгол өв соёлыг цахим хэлбэрт хөрвүүлэн хадгалах, олон нийтэд түгээх зорилготой “Монгол кино HD[21]” төсөл 75 киног HD формат руу хөрвүүлж,  “Дижитал музей[22]” төсөл Монгол улсын 13-р зууны түүхийг Монголын үндэсний музейд AR, VR хэлбэрээр дэлгэж[23], “Бүүвэй хөтөлбөр” хүүхдийн 28 үлгэрийг аудио болон видеонд хувиргаж[24], “Монгол дуу 4K” төсөл 100 дууг сэргээн түгээж, энэ хүрээнд нийт 239 сая төгрөгийг зарцуулжээ[12].

Эрүүл мэнд, боловсрол[засварлах | кодоор засварлах]

Юнител Групп нь 2016-2021 онд олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, алслагдмал бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх “Эрүүл Байя[25]”, “Ногоон зүрх[26]”, Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтарсан “Биеэ хайрлаарай[27]” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийт 242 сая төгрөгийг[12] эрүүл мэндийн салбарт зарцуулжээ.

Онцгой байдлын үеийн тусламж[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын нутаг дэвсгэрт тохиох гамшгийн хор хөнөөлийг бууруулахад Юнител Групп идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2016-2021 онд гамшигтай тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлд 215 сая төгрөгийг зарцуулжээ.[12] Мөн түүнчлэн 2020-2021 оны COVID-19 цар тахлын жилүүдэд Юнител Групп нь 5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх интернэт урсгал, дата, сүлжээний өргөтгөл, цахим дэд бүтэц байгуулалтын туслалцааг УОК болон 21 аймгийн онцгой комисс, ОБЕГ, ЭМЯ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ зэрэг байгууллагад буцалтгүй тусламж болгож үнэгүй үзүүлжээ[28].

Мэдээллийн аюулгүй байдал[засварлах | кодоор засварлах]

Юнител Групп нь харилцагч, үйлчлүүлэгч болон хамтран ажиллагч байгууллагын мэдээллийг хамгаалах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын төв системийг шинэчилж, дэлхийд тэргүүлэгч шийдэл болох Splunk системийг суурилуулсны зэрэгцээ Монгол улсын Мэдээллийн аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв болох MNCERT/CC төрийн бус байгууллагын идэвхтэй гишүүн юм[12].

Компанийн сайн засаглал[засварлах | кодоор засварлах]

Юнител Групп нь 1600 гаруй ажиллагсдынхаа ажил амьдралын тэнцвэртэй байдал, мэргэжлийн хөгжилд анхаарахын компанийн ёс зүйн дүрмийг баримтлан хэрэгжүүлэх, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах зэрэг асуудалд өндөр ач холбогдол өгч байна. 2021 оны байдлаар Юнител Группийн нийт ажилчдын 52% нь эмэгтэй, 48% нь эрэгтэй байжээ.

Технологийн дэвшлийг нэвтрүүлэн үйл ажиллагаандаа ашигласан онцлох жишээ[засварлах | кодоор засварлах]

Валентины Метаверс шоу[засварлах | кодоор засварлах]

2022 оны 2-р сарын 14 буюу Валентины баярын өдөр Юнител компанийн цар тахлаас сэргийлэн олон нийтийг цуглуулсан баярын арга хэмжээ зохион байгуулахаас зайлсхийж “U&Me” нэртэй виртуал үдэшлэг зохион байгуулав[29]. Үдэшлэгт оролцогчид виртуал стиль имиджээ сонгон 3D дүрээ бүтээн 8 төрлийн өрөөнөөс сонгож, хүмүүстэй танилцаж, ярилцаж, таалагдсан хүндээ бэлэг бэлэглэн хамтдаа тоглож, бүжиглэж, stand up комеди сонсож, амьд хөгжмийн тоглолт үзэж өнгөрүүлжээ[30].

ICT expo[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчилдаг жил бүрийн ICT expo-д Юнител компани жил бүр технологийн дэвшлийг ашигласан үзүүлэн дэлгэж байна. Тухайлбал ICT 2021-д 360 градус фото видео[31], ICT 2020-д Toki app[32], ICT 2019-д VR zone[33], ICT 2018-д холограм үйлчилгээний ажилтан[34] зэргийг ашиглан олон нийтэд танилцуулгаа хүргэж байжээ.

U brand: 2 дахь өдрийн шинэ жил[засварлах | кодоор засварлах]

COVID-19 цар тахлын цаг үед Юнител компани шинэ үеийнхний хоббиг дэмжигч “U brand”-ээрээ дамжуулан залуу уран бүтээлчдийг оролцуулсан AR тоглолт[35], шинэ жилийн баярыг тохиолдуулсан “2 дахь өдрийн шинэ жил” нэртэй богино хэмжээний уран сайхны кино[36] зэргийг бүтээжээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Монголын Татварын ерөнхий газрын тайлангаар Юнител ХХК нь 2021 оны том ангиллын шилдэг татвар төлөгчдийн нэг болж[37] Монгол улсынхаа төсөвт 68.3 тэрбум, аймаг сум, дүүргийн төсөвт 2 тэрбум, нийт 70.3 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хураамж төлж 2148 ажилчдыг ажлын байраар ханган огт сүлжээгүй байсан алслагдсан 59  сум, баг суурин газар шинээр 4G сүлжээгээ оруулан,  500 гаруй бааз станцад өргөтгөл,  бүтээн байгуулалтын ажил хийжээ.[38]

Монгол Улсын засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн судалгаагаар Юнител компани, Юнивишн компани нь 2021 оны Монгол Улсын Топ-100[39] аж ахуй нэгжид багтжээ.

Мэдээллийн эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. [https://mcs.mn/mn/company/%d1%8e%d0%bd%d0%b8%d1%82%d0%b5%d0%bb-%d0%b3%d1%80%d1%83%d0%bf%d0%bf/] Юнител Групп - (mcs.mn)
  2. [https://www.unitel.mn/unitel/branch] - Юнител Групп
  3. [https://www.mongolchamber.mn/p/c/16] - Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
  4. [https://crc.gov.mn/file/newfile/11.pdf] - Харилцаа Холбооны Зохицуулах Хороо
  5. [https://gogo.mn/r/vjlyx] - Univision anywhere: Дэлхийн хаанаас ч, хэзээ ч Монголын телевизийн сувгуудыг үздэг боллоо
  6. [https://ikon.mn/lr/11y4] - ЭНЭ ЗУНЫ ТЕХНОЛОГИЙН ТЭСРЭЛТ
  7. [https://caak.mn/view/8271168/] - “Хөдөлгөөнт интернэт”-ийг сонгох 8 шалтгаан
  8. [https://www.unread.today/c/477] - Мэдүүштэй вэб: Look TV - Нүд баясгаж, сэтгэл сэргээнэ
  9. [https://ikon.mn/n/20f3] - ICT EXPO: Монголын анхны хиймэл оюун ухаант хөтлөгч "Марал" анхны ярилцлагаа хийлээ
  10. [https://mcs.mn/mn/%D1%8E%D0%BD%D0%B8%D1%82%D0%B5%D0%BB-%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF-4g-%D1%81%D2%AF%D0%BB%D0%B6%D1%8D%D1%8D%D0%B3-%D0%BE%D1%80%D0%BE%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%8F%D0%B0%D1%80-%D0%B0%D0%BD%D1%85%D0%BB%D0%B0/] - Юнител групп 4G сүлжээг орон даяар анхлан нэвтрүүлэв
  11. [https://ikon.mn/n/1xqy] Эх дэлхий минь Ногоон байгаасай
  12. 12.0 12.1 12.2 12.3 12.4 12.5 12.6 [https://www.unitel.mn/unitel/esg] Тогтвортой хөгжил
  13. [https://mongolia.unfpa.org/en/news/help-technology-sexual-and-reproductive-health-information-and-counseling-services-become] - With the help of technology sexual and reproductive health information and counseling services become available to adolescents
  14. [https://ikon.mn/n/1rv4] - Увсын хүүхдүүдийн томчуудад хандсан “ЗӨВ БАЙ” уриалга юу байв?
  15. [https://www.facebook.com/unitelofficial/videos/504669410973093/] - #ЦахимОрчинд Зөв Харилц | Unitel
  16. [https://www.caak.mn/view/8275083/] - Буруу үйлдлийн эсрэг “Зөв гэр бүл”
  17. [https://gogo.mn/r/n82vy] - Автобусны буудлын зураг юу илтгэнэ вэ?
  18. [https://ikon.mn/n/1l99] - Та ч бас хүүхэд байсан
  19. [https://www.ub.life/p/emegteichuudiin-bayariig-tokhiolduulan-soshiald-khumuus-tsuurkhliig-zogsooyo-urialgad-negdej-buig-batlakh-18-post] - Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан сошиалд хүмүүс “Цуурхлыг_Зогсооё” уриалгад нэгдэж буйг батлах 18 пос
  20. [https://ikon.mn/n/22os] - Хүүхдийн төлөөх байгууллагад ШИНЭ ЖИЛИЙН бэлгээ зориулна
  21. [https://mcs.mn/mn/srproject/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB-%D0%BA%D0%B8%D0%BD%D0%BE-hd-%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB/] - “Монгол кино HD” төсөл
  22. [https://ikon.mn/n/2d7g] - 13-р зууныг “амилуулсан” Зэв дижитал музей
  23. [https://gogo.mn/r/en3l9] - AR, VR технологи ашиглан сурагчдад түүхийн хичээл заалаа
  24. [https://soundcloud.com/unitel/sets/buuveikhutulbur] - Бүүвэй хөтөлбөр
  25. [https://montsame.mn/mn/read/279673] - “Эрүүл байя” урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд 500 орчим иргэн хамрагдлаа
  26. [https://ikon.mn/n/1jqi] - “Ногоон зүрх” аянд нэгдэж бусдад итгэл бэлэглээрэй
  27. [https://ikon.mn/n/1ldf] - Дархан хотын иргэдэд үнэ төлбөргүй
  28. [https://gogo.mn/r/dk416] - Юнител групп цар тахалтай тэмцэхэд 5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
  29. [https://ikon.mn/n/2gta] - Монголын хамгийн анхны “Live Metaverse virtual event” зохион байгуулагдлаа
  30. [https://gogo.mn/r/9q878] - Монгол залуус Метаверс виртуаль үдэшлэг хийлээ
  31. [https://ikon.mn/n/2buv] - Технологийн ертөнцөөр зочилсон шинийг эрэлхийлэгч иргэдийн зорих Look TV-гийн үзэсгэлэнгийн талбайд ТАВТАЙ МОРИЛ
  32. [https://unread.today/c/ictexpo-toki] - ICT Expo 2020: “Toki” - Танд туслах цогц шийдэл
  33. [https://gogo.mn/r/245435?i=] - “ICT EXPO 2019”: Шилдэг нийгмийн хариуцлагатай компаниар ЮНИТЕЛ ГРУПП тодорлоо
  34. [https://ikon.mn/n/1eal] - “ICT-Expo-2018” үзэсгэлэнгийн үеэр “Digital future” буюу цахим ирээдүйн талаар хэлэлцэнэ
  35. [https://maad.mn/2021/12/28/happy-u-year-2022-u-brand/] - Залуучуудын заавал үзэх кино: “2 дахь өдрийн шинэ жил”
  36. [https://www.youtube.com/watch?v=9F3x79n0N9U - 2 ДАХЬ ӨДРИЙН ШИНЭ ЖИЛ | HAPPY U YEAR
  37. Archive copy (Memento 17. Тавдугаар сар 2022 цахим архивт) - Татварын ерөнхий газар
  38. Archive copy (Memento 17. Тавдугаар сар 2022 цахим архивт) - Татварын ерөнхий газар https://gogo.mn/r/3nm62 - Юнител ХХК топ 10 “Шилдэг татвар төлөгч” -ийн нэгээр шалгарлаа
  39. https://ikon.mn/n/2k7l - ТАНИЛЦ: Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН ба онцлох үзүүлэлтүүд

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]