Дашинчилэн сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дашинчилэн сум
ᠳᠠᠰᠢᠨᠴᠢᠯᠢᠩᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Газар нутаг | |
| • Нийт | 2,318.96 км2 (895.36 бээр2) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▼ 3,008 |
| Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Дашинчилэн сум (ᠳᠠᠰᠢᠨᠴᠢᠯᠢᠩ) нь Булган аймгийн сум юм.
Улаанбаатар хотоос 227 км, аймгийн төвөөс 147 км зайд оршдог. Төв аймгийн Заамар, Эрдэнэсант, Булган аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумуудтай хил залгадаг. Газар нутгийн хэмжээ 231896 га.
Дашинчилэн суманд Лах, Хараат, Доргонт, Сүүж 4 багийн нийт 899 өрхөд 3140 хүн амьдардаг.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Тус сумын нутаг дэвсгэр нь физик газар зүйн мужлалаар Хангайн нурууны зүүн хойд салбар уулсын дэд мужид хамрагдаж, Орхон-Туулын сав дагуу бэсрэг уулт хээрийн бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 948-1601 метрт өргөгдсөн, хамгийн нам цэг нь нутгийн хойд хэсэг Хар бухын голын хөндий 948 м, хамгийн өндөр цэг нь төв хэсэгт Лах уул 1601 метрийн өндөртэй. Нам бэсрэг уулсын хооронд Бүрдийн дэнж, Хаяа, Бэлчэрийн хөндий, Хаахын хөндий, Бүдүүний хөндий, Хар бух голын хөндий, Яргайтын хөндий, Шийр, Далын хөндий зэрэг олон сайхан өргөн уужим хөндийнүүд оршино. Газар хөдлөлийн эрчим 9 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Сумын нэгдсэн халаалтыг “Дулаан баян хайрхан” ХХК 2020 оны 12-р сараас эхлэн хариуцаж, 1 инженер, 8 галчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрсөн халаалтад 12 айл өрх, 6 төсөвт байгууллага, 8 хүнсний дэлгүүр, 7 аж ахуйн нэгж холбогдсон байна.
Булган аймгийн Дашинчилэн сумын “МҮКҮ” ХХК нь сүпер хүнс соба будааг тариалж, гурвалжин будааны үйлдвэр, гурилын үйлдвэрт глютенгүй буюу цавуулаггүй гурил, будааг хийдэг.
Мал сүрэг
[засварлах | кодоор засварлах]Сумын хэмжээнд 171090 толгой малтайгаас:
- Тэмээ-80
- Адуу-15068
- Үхэр-13932
- Хонь-75530
- Ямаа-66480
Нэрийн утга
[засварлах | кодоор засварлах]Дашинчилэн (төвөд: བཀྲ་ཤིས་ཆོས་གླིང་།; bkra shis chos gling; Төвдийн Пиньинь: Zhaxi Qulin) гэдэг нь Өлзий Жаргалын орон гэсэн утгатай төвөд үг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дашинчилэн сум нь хуучнаар Үйзэн гүний хошуу, Богдын их шавийн Эрдэм Номун хааны отогт харяалагдаж байсан ба 1924 онд Орон нутгийн засаг захиргаа Жавзандамба хутагтын шавь отгийг өөрчлөн байгуулахаар засгийн газрын төлөөний түшмэл томилогдон ажиллаж шинэ хошуу, сум, 10 гэрийн захиргааг байгуулан "Чин ширээт Монгол уулын хошуу" гэх болсон бөгөөд засаг захиргааны дахин хуваарилалтаар 1931 онд Дашинчилэн сум гэж нэрлэгдэх болсон.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.