Жигжидийн Мөнхбат
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Үндэс | Монгол |
| Төрсөн огноо | 6 сарын 1, 1941 Эрдэнэсант, Төв аймаг, Монгол |
| Нас барсан огноо | 4 сарын 9, 2018 (76 насалсан) |
| Спорт | |
| Улс | Монгол |
| Спорт | Бөх |
Төрөлүүд | Чөлөөт бөх, Үндэсний бөх |
| Бөхийн мэдээлэл | |
| Төрийн цол | Хөдөлмөрийн баатар (1994) |
| Бөхийн цол | Дархан аварга |
| Дархан аварга | 1966 |
| Улсын аварга | 1965 |
| Улсын арслан | 1963 |
| Улсын заан | 1961 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 6 (1963, 1964, 1965, 1966, 1967,1974) |
| Үзүүрлэсэн | 4 (1972, 1975, 1978, 1980) |
| Шөвгөрсөн | 23 |
| Цагаан сарын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 6 (1963, 1964, 1968, 1973, 1976, 1981) |
| Үзүүрлэсэн | 4 (1966, 1974, 1975, 1978) |
Жигжидийн Мөнхбат (* 1941 оны 6 сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн- 2018 оны 4 сарын 9-нд Улаанбаатар хотод нас барсан) нь Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт тамирчин байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ж.Мөнхбат 1941 оны могой жилийн 6-р сарын 2-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд "Хадан" хошуу гэдэг газар эцэг Чанцал, эх Хажид нарын 11 хүүхдийн 10 дахь хүү болж төржээ. Хүүг төрөөд удаагүй байхад нагац ах Жигжид нь үрчилж авчээ. Эрдэнэсант сумын 7 жилийн дунд сургууль төгсөөд Санхүүгийн Техникум улмаар Эдийн засгийн дээд сургуульд сурсан байна.
1960 онд Санхүүгийн Техникумд сурч байхдаа сумын заан болоод л дараа жил нь 60 жилийн ойгоор шууд Улсын заан цол хүртэж байжээ.
Чөлөөт бөх
[засварлах | кодоор засварлах]Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас Олимп, Дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан. 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон Зуны Олимпын наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаажээ.
| Тойрог | Өрсөлдөгч | Улс | Дүн | Цаг |
|---|---|---|---|---|
| 1 | Петер Дёринг | Герман | Оноогоор ялалт | |
| 2 | Рауль Гарсия | Мексик | Цэвэр ялалт | (1:17) |
| 3 | Жан-Мари Шардонне | Швейцар | Техникийн цэвэр ялалт | |
| 4 | Гоц мөргөсөн | |||
| 5 | Продан Гаржев | Болгар | Хайнцал | (12 мин.) |
| 6 | Борис Гуревич | ЗХУ | Хайнцал | (12 мин.) |
| 7 | Томас Пекхэм | АНУ | Оноогоор ялалт | |
Олимпын тэмцээнд Ж.Мөнхбатын хувьд хүнд нөхцөл байдал үүссэн. Монгол бөх хоёр олимпын, дэлхийн аваргуудтай тэнцэж, бусад өрсөлдөгчөө янз бүрийн аргаар ялж, нийт 5,5 торгуулийн оноо авлаа. Сүүлийн тойрогт тэнцвэл (2 торгуулийн оноотой болно) бол нийлбэр торгуулийн онооныхоо улмаас медальгүй үлдэх байсан. Сүүлийн тойрогт Ж.Мөнхбатын эсрэг 5 торгуулийн оноотой ялагдалгүй АНУ-ын хошой аварга Томас Пекхэм ирэв. АНУ-ын бөх нутагтаа дэлхийн аварга, ДАШТ-ий медальт бөх хоёрыг ялж, байнга дайралт хийдэг, доогуур маш сайн барилддаг, цэвэр ялалтын төлөө зүтгэдэг их хүчтэй хүн байсан. Гэвч монгол бөх доогуур барилдаан бас сайн үзсэн, түүнийг ялж, олимпын медальтан боллоо. Тэр мөнгөн медаль алт шиг юм, Ж.Мөнхбатын даваа бүр нь үр дүнг олон улсын Олимпын хороо албан ёсоор бүртгэсэн. Түүний хэлснээр тэрээр даваа бүрт ялалт байгуулах гэсэн ганц зорилготой явсан.
Ж.Мөнхбат жиндээ дэлхийн шилдэг гурван бөхтэй өрсөлдөж, өндөр амжилт үзүүлсэн: 1966 оны ДАШТ-д 1964 оны Олимпод хамгийн хүчтэй бөх, хүчин төгөлдөр дэлхийн гурван удаагийн аварга Мансур Мехдизадег ялж, 1968 оны Олимпод Борис Гуревич, Продан Гаржев нар олимпын, дэлхийн аваргуудтай тэнцсэн. Ж.Мөнхбат, дэлхийн шатрын олимпиадын аварга Т. Үйтүмэн, дэлхийн аварга Д. Дэмбэрэл нар бол олон улсын их спортод анхны дээд амжилттай монгол хүмүүс юм. Олон улсын их спорт бол олон улсын дипломат харилцааны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг юм.
Үндэсний бөх
[засварлах | кодоор засварлах]Ж.Мөнхбат Үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд Улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж Улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Чойжилын Бээжин аварга, Хорлоогийн Баянмөнх нарыг арслан, заан цолтой байхад нь орхин түрүүлж Улсын аварга цол хүртсэн байна. 1966, 1967 онуудад дархан аварга Дарийн Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд Дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн байна. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч Улсын заан Р.Гансүхэд унасан билээ.
Үндэсний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]| Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
|---|---|---|---|---|---|---|
| 1994 | Улс | 768 | Улсын Дархан Аварга | 6 | Өнөд Түвшин, Хотлоорыг Баясуулагч | |
| 1992 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 0 | ||
| 1991 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
| 1990 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
| 1989 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
| 1988 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
| 1987 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
| 1986 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
| 1985 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 6 | Бат Нягт Итгэлт | |
| 1984 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 4 | ||
| 1983 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Тод Сонин Үзэсгэлэнт | |
| 1981 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Үлэмж Бадрах | |
| 1980 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Манлайн Баясгалант | |
| 1979 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Бүхнээ Дуурсгалт | |
| 1978 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Далай Дайчин | |
| 1977 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Өнөд Баясгалант | |
| 1976 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | Гадаадын тэмцээнд явсан тул барилдаагүй. | ||
| 1975 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Түмнээс Төгөлдөр | |
| 1974 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | Баяр Наадмын Манлай | |
| 1973 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Даяаар Дуурсагдах | |
| 1972 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 8 | Далай Даян | |
| 1971 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 6 | Бат Нягт | |
| 1970 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | Олимпын наадамд оролцсон тул барилдаагүй. | ||
| 1969 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | ||
| 1968 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Олныг Баясуулагч | |
| 1967 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 9 | ||
| 1966 | Улс | 512 | Улсын Аварга | 9 | Улсын Дархан Аварга | |
| 1965 | Улс | 512 | Улсын Арслан | 9 | Улсын Аварга | |
| 1964 | Улс | 512 | Улсын Арслан | 9 | Улам Нэмэх | |
| 1963 | Улс | 512 | Улсын Заан | 9 | Улсын Арслан | |
| 1962 | Улс | 512 | Улсын Заан | 3 | ||
| 1961 | Улс | 512 | Залуу Бөх | 5 | Улсын Заан | |
| Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан | ||||||
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр Ө.Тамир. Хүү Мөнхбатын Даваажаргал /Хакухо/ нь Японы мэргэжлийн сүмогийн ёкозүна цолтой бөх юм.
Дурсгал
[засварлах | кодоор засварлах]Түүнийг 2018 оны 4-р сарын 9-нд таалал төгсөхөд Спортын ордонд салах ёс гүйцэтгэж талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д оршуулжээ. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар болон монголын ард иргэд энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үджээ.
Ж.Мөнхбатад зориулан төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 оны 7-р сарын 21-нд цээж баримал гэрэлт хөшөөг нь сүндэрлүүлжээ.
Эх сурвалжууд
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Жигжидийн Мөнхбатын амжилт". devjee.mn.
- Pages using infobox sportsperson with unknown parameters
- Дархан аварга
- Монголын бөх
- Монголын олимпын мөнгөн медальтан
- Монголын олимпын оролцогч
- Монголын азийн наадамд оролцогч
- 1964 оны зуны олимпод оролцогч
- 1968 оны зуны олимпод оролцогч
- 1972 оны зуны олимпод оролцогч
- Монгол улсын хөдөлмөрийн баатар
- Төвийнхөн
- Эрдэнэсантын хүн
- Монголчууд
- 1941 онд төрсөн
- 2018 онд өнгөрсөн