Jump to content

Өсөхбаяр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өсөхирээдүй нь өнчин шар д 1835 онд төрсөн. Түүний эцэг Гэнэн нь 1852 оны их даншигт түрүүлж байсан арслан цолтой Богдын шавийн бөх байжээ.

Дархан аварга

Барилдааны амжилт

[засварлах | кодоор засварлах]

Даншгийн арслан Их шавийн Гэнэнгийн хүү Өсөхбаяр анх 1856 оны даншигт аавыгаа даган ирж зодоглоод нэг даваад буцсан бол хамгийн сүүлд 1876 онд 5 давжээ. Даншиг наадамд 1857 онд 10, 1862, 1868 онд 11 давж түрүүлэн, 1865 онд 6 давж шөвгөрсөн бол тусгай даншигт 1870 онд 10 давж түрүүлэн 1876 онд 5 давж шөвгөрсөн. Уул тайлгын наадамд 1860 онд 7, 1861, 1862, 1863, 1864, 1867 онд тус бүр 8, 1871 онд 6 давж 7 удаа түрүүлсэн.

Өсөхбаяр дархан аварга багахан шиг ханатай гэрт багтахааргүй том биетэй хүн байсан гэдэг. Мөн аваргын ач Дамбын Гончигсүрэнд хадаглагдаж байсан зодогны хоёр ханцуйны хооронд 1 м 93 см, ар зооны урт 50 см, өргөн нь 63 см байсан гэж Ж.Дамдин бичсэнээс үзэхэд Өсөхбаяр аварга лав 2 м 10 см гаруй өндөр хүн байжээ. Их насны морь унаж яваа нь даага унаж яваа юм шиг харагддаг байсах гэх яриа ч бий. Түүний дүү Түвдэн арслан гэж байжээ. Тэрээр 1868 оны их даншигт 9 даван шөвгийн 3-т үлдэн шөвгөрч (хар дээлт) хэмээх Мөнхжаргал (хожмын арслан)-д унаж арслан цол хүртсэн байна.

Олон угсраа мэхтэй, шуурхай барилдаантай гэжээ.