Агваансамдангийн Сүхбат
Jump to navigation
Jump to search
Төрсөн өдөр | 1971 оны 6 сарын 30 |
---|---|
Төрсөн газар |
Монгол улсын Төв аймгийн Сэргэлэн сум |
Алдар цол | |
Бөхийн цол | Дархан аварга |
Дууддаг нутаг | Төв аймгийн Сэргэлэн сум |
Цол ахисан он жил | |
Дархан аварга цол олгов | 2014 |
Даян аварга | 2007 |
Далай аварга | 2004 |
Улсын аварга | 2001 |
Улсын арслан | 2000 |
Улсын заан | 1997 |
Улсын начин | 1993 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 3 (2000, 2001, 2004) |
Шөвгөрсөн |
11 (1993, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006) |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 2 (1999, 2001) |
Үзүүрлэсэн | 1 (2003) |
2014-7-11-ний байдлаар мэдээлэв. |
Агваансамдангийн Сүхбат (1971-06-30 ) нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цолтой бөх, мөн 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн, улс төрч юм.
Амжилт[засварлах | edit source]
Үндэсний бөх[засварлах | edit source]
- 1993 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг,
- 1997 онд 7 давж улсын заан цол,
- 1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
- 1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
- 2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
- 2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
- 2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
- 2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
- 2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
- 2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
- 2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
- 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын зарлигаар Даян аварга цол олгосон.
- 2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.[1]
Сонирхогчдын сүмо бөх[засварлах | edit source]
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлсэн.
Чөлөөт бөх[засварлах | edit source]
1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт Дархан аварга цол олгов. http://www.president.mn/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар. 2014 оны 7 сарын 7-д хандсан.