Пүрэвийн Бүрэнтөгс

Mongolian traditional wrestling ttf.svg Пүрэвийн Бүрэнтөгс
Төрсөн өдөр1988 оны 4 сарын 7 (1988-04-07)
(одоо 34 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Давст сум
Алдар цол
Бөхийн цолУлсын аварга
Дууддаг нутагУвс аймгийн Давст сум
Цол ахисан он жил
Улсын аварга2020
Улсын арслан2012
Аймгийн арслан2010
Аймгийн начин2008
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн2 (2012, 2020)
Шөвгөрсөн4 (2012, 2016, 2019, 2022)
2020-7-13-ны байдлаар мэдээлэв.

Пүрэвийн Бүрэнтөгс нь 1988 онд төрсөн.

Увс аймгийн Давст сумын уугуул, үндэсний бөхийн улсын аварга юм.Увс аймгийн Давст сумаас анх 1981 онд Мядагийн Мөнгөн арслан цол хүртсэнээс хойш 21 жилийн дараа төрсөн арслан цолтон юм. Тэрээр 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, биеийн тамирын багш Бат-Очирын удирдлаган доор анх бэлтгэл сургуулилтаа хийж эхэлжээ. 2007 онд сургуулиа төгсөөд Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн үүсгэн байгуулсан "Шонхор-Олимп" дээд сургуульд элсэн оржээ. Олимп дэвжээнд 4 жилийн турш бэлтгэл хийнгээ улс, аймгийн цолтой болон цэргийн, залуу бөхчүүдийн заал танхимын барилдаануудад тогтмол амжилттай барилдаж байлаа. 2011 оноос эхлэн төрөлх нутгийнхаа Увс нуур дэвжээний тамирчдын нэг болжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч Аймгийн начин цол
  • 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж Аймгийн арслан цол
  • 2012 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын арслан цол тус тус хүртсэн.
  • 2015 онд Улсын наадамд 8 даван үзүүрлэсэн
  • 2016 онд Улсын наадамд 7 давж чимэг нэмсэн.
  • 2019 онд Улсын наадамд 6 давж чимэг нэмсэн.
  • 2020 онд Улсын наадамд 9 даван түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.
  • 2022 онд 8 давж шөвгийн дөрөвт үлдэн чимэг нэмсэн.