Буянтогтох
Буянтогтох даян аварга нь 1880 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Эрх гүнгийн хошууны нутагт (Одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг) төржээ.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Буянтогтох анх 1903 оны бага даншигт 10-ын даваанд Богдын шавь Намхай аваргад буулгуулж үзүүрлэн арслан цол хүртжээ. 1904 оны их даншигт 11-ийн даваанд дахин Богдын шавь Намхай аваргад буулгуулж үзүүрлэн арслан цолоо баталсан байна. Тэрээр 1906 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. Улмаар 1907 оны бага даншигт 6 шөвгөрөхөд нь түүнд даян аварга цол шагнажээ.
Буянтогтох даян аварга их даншигт 1 удаа үзүүрлэж, бага даншигт 1 удаа үзүүрлэж, уул тайлгад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн. Нийтдээ Монголд наадамд 1 түрүүлж 3 үзүүрлэжээ.
Энэ аварга сайн бөхөөс гадна гоё бичдэг бичээчийн нэг, сур сайн харвадаг мэргэн цолтой хүн байжээ. Түүний зээ хүү нь эдүгээгийн улсын заан Магалжав билээ.