Бадамдоригийн Түвдэндорж
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1916 он Сэлэнгэбүрэн сум, Булган аймаг (одоогийн Хангал сум) |
| Нас барсан огноо | 1986 (69–70 насалсан) |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Дархан аварга |
| Дархан аварга | 1946 |
| Даян аварга | 1945 |
| Улсын аварга | 1941 |
| Улсын арслан | 1939 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 7 |
| Үзүүрлэсэн | 2 |
| Шөвгөрсөн | 17 |
Бадамдоригийн Түвдэндорж (1916 - 1986) нь Булган аймгийн Хангал сум (хуучнаар Сэлэнгэбүрэн сум)-ын Гурван Эвэртэй гэх газар төрсөн, хойд эцэг Бадамдоригоор овоглосон орчин үеийн үндэсний бөхийн анхны дархан аварга, мөн Монгол Улсын анхны гавьяат тамирчин цолтой тамирчин юм.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1939 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв
- 1940 онд 5 давсан
- 1941 онд 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болжээ
- 1944 онд 8 давж үзүүрлэсэн
- 1945 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон
- 1946 онд 10 давж түрүүлэн дархан аварга цолонд хүрсэн
- 1948 онд 6 давсан
- 1951 онд 9 давж үзүүрлэн "Даяар дуурсах далай даян" чимэг хүртэв
- 1952 онд 9 давж түрүүлэхэд "Улс даяар дуурсах шалгарсан хүчит далай даян" чимэг хүртээжээ
- 1953 онд 9 давж түрүүлсэн
- 1954 онд 9 давж түрүүлсэн
- 1955 онд 5 давсан
- 1956 онд 6 давсан
- 1957 онд 7 давсан
- 1958 онд 7 давсан
- 1959 онд 5 давсан
- 1967 онд 5 давж шөвгөрчээ
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.