6 сарын 7
Харагдац
Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 7 нь Григорийн тооллын жилийн 158 дахь (өндөр жил бол 159 дэх) өдөр юм. Мөн он дуустал 207 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 879 - Ромын пап VIII Жон Их Ван Бранимирын захиргаан дахь Хорватын вант улсыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрчээ.
- 1099 - Загалмайтны анхдугаар аян дайн: Йерусалемын бүслэлт эхлэв.
- 1494 - Испани, Португалийн хаант улс Тордесилласын гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр шинэ тутам нээгдээд байсан "Шинэ Ертөнц"-ийг хуваан эрхшээхээр болсон юм.
- 1654 - Францын хаан ширээнд XIV Луй суулаа.
- 1692 - Ямайкын Роял эрэгт маш хөнөөлтэй газар хөдлөлт болж 1600 хүн амиа алдан, 3000 хүн хүнд бэртжээ.
- 1788 - Францын хувьсгал: Гренобль хотын иргэд эзэн хааны цэргүүд дээрээс дээврийн хавтан шидэж эсэргүүцлээ илэрхийлэв.
- 1810 - Аргентин улсад "Буенос Айресын мэдээ" сонин хэвлэгдсэн нь тус улсын түүхэнд анхных нь юм.
- 1832 - Квебек мужид "Азийн холер" өвчин дэгдэв. Ирландын цагаачдаас тархсан уг халдварын улмаас Доод Канадын 6000 хүн нас баржээ.
- 1862 - Их Британи болон АНУ-ын хооронд Лион-Сьюардын гэрээ хэрэгжиж эхлэв. Уг гэрээгээр хоёр улс боолчлолын худалдааг зогсоосон юм.
- 1863 - Франц улс Мексикт цэрэг оруулав. Ингэснээр нийслэл Мехико хот Француудын мэдэлд шилжжээ.
- 1892 - АНУ-д нэгэн машинд "зөвхөн цагаан арьстнууд сууна" гэсэн тэмдэглэгээг зөрчсөн Хомер Плессигийн хэргийг шүүхэд хэлэлцээд түүнийг буруутай гэж үзэв.
- 1905 - Норвегийн парламент Шведийн холбооноос гарах хуулийн төслийг баталжээ. Энэ өдрийг тус улсад тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэдэг билээ.
- 1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны цэргүүд Германы Мессинесийн хөндийд цуврал бөмбөг дэлбэлж, 10 мянган герман цэрэг амиа алджээ.
- 1929 - Латераны тунхаг батлагдсанаар өнөөгийн Ватикан хот бий болов.
- 1938 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Хятадын үндсэрхэг үзэлтнүүд Шар мөрнийг үерлүүлэв. Ингэснээр 500-9000 цэрэг, энгийн иргэн амь насаа алджээ. Энэ нь дэлхийн дайны түүхэнд байгалийн хүчийг зохиомлоор бий болгосон анхны тохиолдол байлаа.
- 1940 - Нацистын Германд эзлэгдсэн Норвегийн хаан VII Хаакон, угсаа залгамжлах хунтайж Олав нар эх орноосоо дүрвэж, Лондонд очжээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Мидвейн тулаан Америкуудын ялалтаар өндөрлөв.
- Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны арми Аляскийн алеутын бүлэг арлын нэг болох Атту, Киска арлыг эзлэх тулаанаа эхлүүлэв.
- 1945 - Эх орноосоо дүрвээд байсан Норвегийн хаан VII Хаакон таван жил дүрвэсний эцэст эх нутагтаа эргэн иржээ.
- 1946 - Дэлхийн хоёрдугаар дайнаас болоод тасалдаад байсан BBC сувгийн үйл ажиллагаа эргэн сэргэв.
- 1948 - Чехословак улсын Ерөнхийлөгч Эдвард Бенеш үүрэгт ажлаасаа огцрох зарлигт гарын үсэг зурснаар тус улс Коммунист засаглалтай улс болжээ.
- 1962 - Францын нууц армийн холбоо Алжирын их сургуулийг галдан шатааж, 500 мянган номыг устгажээ.
- 1967 - Зургаан өдрийн дайн: Израилын цэргүүд Йерусалемд нэвтрэв.
- 1977 - Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хатан хаан II Элизабетийн хаан ширээнд суусны 25 жилийн ойг дэлхий даяар таван сая хүн телевизээр хүлээн авч үзжээ.
- 1981 - Опера ажиллагааны үеэр Израилын нисэх хүчин Иракын Осиракын цөмийн реакторыг сөнөөв.
- 1991 - Филиппин улсын Пинатубо галт уул оргилж утаа нь 7 км өндөрт манарав.
- 2000 - Израил, Ливаны хилийн маргааныг шийдэх зорилгоор НҮБ-ын зүгээс цэнхэр шугам татжээ.
- 2017 - Мьянмарын нисэх хүчний "Шанши Y-8" онгоц Андаманы тэнгист осолдож хөлгийн багийн 122 гишүүн бүгд амь үрэгдэв.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1502 - Португалийн хаан III Жон (1557 онд нас барсан)
- 1770 - их Британийн Ерөнхий сайд, Ливерпулийн хоёрдугаар гүн Роберт Женкинсон (1828 онд нас барсан)
- 1862 - Нобелийн шагналт Германы физикч Филипп Ленард (1947 онд нас барсан)
- 1877 - Олимпын аварга, хүрэл медальт Нидерландын завьч Роелоф Клайн (1960 онд нас барсан)
- 1896 - Нобелийн шагналт Америкийн физикч Роберт С.Малликен (1986 онд нас барсан)
- Унгарын 44 дэх Ерөнхий сайд Имре Наги (1958 онд нас барсан)
- 1905 - Боксын хүнд жингийн дэлхийн аварга, Америкийн боксчин Жеймс Ж.Бреддок (1974 онд нас барсан)
- 1909 - Дөнгөж төрсөн хүүхдийн биеийн байдлыг нь хэмжих Апгарын тестийг зохион бүтээгч Виржиниа Апгар (1974 онд нас барсан)
- Академийн наадмын шагналт нэрт жүжигчин Жессика Тенди (1994 онд нас барсан)
- 1928 - Академийн наадмын шагналт кино зохиолч, найруулагч Жеймс Айвори
- 1929 - Канадын 17 дахь Ерөнхий сайд Жон Турнер (2020 онд нас барсан)
- 1945 - Австрийн 26 дахь Канцлер Вольфганг Шуссель
- 1952 - Нобелийн шагналт Туркийн нэрт зохиолч Орхан Памук
- 1958 - Америкийн нэрт дуучин Принс (2016 онд нас барсан)
- 1959 - АНУ-ын 48 дахь Дэд Ерөнхийлөгч, Индиана мужийн амбан захирагч асан Майк Пенс
- 1970 - Бразилын нэрт хөлбөмбөгч Кафу
- 1981 - Оросын нэрт талбайн теннисч Анна Курникова
- 1990 - Австралийн реппэр, дуучин Игги Аззали
- 1993 - Английн дуучин, ая зохиогч Жорж Эзра
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1911 - Францын Ерөнхий сайд Морис Рувьер (1842 онд төрсөн)
- 1937 - Холливудын секс бэлгэ тэмдэг Жийн Харлоу (1911 онд төрсөн)
- 1954 - Тооцоолон бодох төхөөрөмжийн нэрт эрдэмтэн Алан Тюринг (1912 онд төрсөн)
- 1965 - Америкийн нэрт дуучин, жүжигчин Жюди Холлидей (1921 онд төрсөн)
- 1978 - Нобелийн шагналт Английн химич Рональд Жорж Врейфорд Норрис (1897 онд төрсөн)
- 1992 - Америкийн автомашины алдарт "НАСКАР" уралдааныг санаачлагч Билл Франс (1909 онд төрсөн)
- 2001 - Боливи улсын 52 дахь Ерөнхийлөгч Виктор Паз Эстенссоро (1907 онд төрсөн)
- 2013 - Францын Ерөнхий сайд Пьер Маррой (1928 онд төрсөн)
- 2015 - Английн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин Кристофер Лий (1922 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Перу Төрийн далбааны өдөр
- Аргентин Сэтгүүлчдийн өдөр
- Дани Хунтайж Йохимын мэндэлсэн өдөр
- Норвеги Шведийн холбооноос гарсан өдөр
Commons: 6 сарын 7 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан