6 сарын 16
Харагдац
| Түүхэн жилийн өдөр 5 сар · 6 сар · 7 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
6 сарын 16 нь Григорийн тооллын жилийн 167 дахь (өндөр жил бол 168 дэх) өдөр юм. Мөн он дуустал 198 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1407 - Минг-Хо гүрний дайн: Дайнд ялагдсан Хо гүрний өвгөн хаан Хо Куй Ли болон түүний хүү Хан Хан То нар Мин гүрний цэргүүдэд олзлогдов.
- 1487 - Английн хаан VII Хенри Сток талбайн тулалдаанд Йоркистуудын бослогыг дарж, удирдагчдыг устган сөнөөв. Энэ нь Сарнайн дайны сүүлийн тулаан болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
- 1745 - Австрийн сэргэлтийн дайн: Нью-Инглэндийн колонийн цэрүүүд Уильям Пепперелийн удирдлаган дор Шинэ Францын Луйзбургийг булаан эзлэв.
- 1746 - Австрийн сэргэлтийн дайн: Австри-Сардинийн цэргүүд Пьаченцагийн тулаанд Франц-Испанийн цэргийн нэгдсэн хүчийг ялав.
- 1755 - Франц-Энэтхэгийн дайн: Францын цэргийн хүч Форт Босежурт Британийн цэргүүдэд бууж өгөв.
- 1779 - Америкийн хувьсгалын дайн: Испани улс Их Британид дайн зарласнаар Гибралтарын их бүслэлт эхэлжээ.
- 1795 - Францын хувьсгалын дайн: Британийн Хатан хааны тэнгисийн цэргийн дэд адмирал Уильям Корнуоллисоор удирдуулсан эскадриль Францын тэнгисийн цэргийн томоохон хүчийг хүчтэй эсэргүүцэн, бараг ялав. Энэ нь хэд хоногийн дараа Гройсын тулаанд Францын тэнгисийн цэрэг ялагдах хүлээх шалтгаан болсон юм.
- 1819 - Энэтхэгийн баруун хэсгийн Катч дүүрэгт хүчтэй газар хөдлөв. Гамшгийн улмаас 1543 хүн амь үрэгджээ. Газар хөдлөлтийн нөлөөгөөр 6 метр өндөр, 6 км өргөн уулын хяр үүссэн юм.
- 1836 - Английн Лондон хотод хөдөлмөрчдйин нийгэмлэг байгуулагдав.
- 1846 - Папыг сонгох хуралдаанаар IX Пиусыг ариун сэнтийд нь залав.
- 1858 - АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Авраам Линкольн Иллиной мужийн Спрингфильд хотод илтгэл тавив.
- 1883 - Английн Сандерленд хотын Викториа концертын танхимд халдлага болж 183 хүүхэд амь үрэгджээ.
- 1884 - АНУ-ын Нью-Йорк хотын Кони арлын хүүхдийн паркт орчин цагийн анхны галзуу хулгана ашиглалтад оржээ.
- 1897 - Бүгд найрамдах Хавай улс АНУ-ын засаг захиргаанд нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа. Дараа жил нь Бүгд найрамдах Хавай улс татан буугдсан билээ.
- 1903 - Орчин цагийн АНУ-ыг бий болгоход томоохон нөлөө үзүүлсэн алдарт "Форд Мотор" компани албан ёсоор байгуулагджээ.
- Норвегийн нэрт аялагч, туйл судлаач Роалд Амюндсен байршил тогтоохоор Осло хотоос хөдлөв.
- 1904 - Финландын амбан сайд Николай Бобриковын амь насанд Финландын эх оронч Южен Шауман халджээ.
- Ирландын нэрт зохиолч Жеймс Жойс, Нора Барнаклтай хайр сэтгэлийн харилцаа тогтоов. Удалгүй алдарт "Улисс" романаа бичиж эхэлсэн билээ.
- 1911 - Тооцоолон бодох төхөөрөмжийн алдарт "IBM" компани албан ёсоор байгуулагдав.
- 1922 - Ирландын чөлөөт улсад анх удаа сонгууль болж тусгаар тогтнолыг дэмжигч Синн Фэйн нам олонхийн суудал авав.
- 1925 - ЗХУ-ын алдарт "Артек" зуслан байгуулагджээ.
- 1933 - АНУ-д Үндэсний аж үйлдвэрийг сэргээх хууль батлагдав. Энэ хуулиар аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн нөхцөл, ажилчдын нийгмийн халамж, цалин хөлсийг сайжруулбал Монополийн эсрэг хяналтаас чөлөөлөх боломж бүрдүүлэв.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Францын Виши мужийн тэргүүнээр маршил Анри Филипп Петайн сонгогдов.
- ЗХУ Литвийг булаан эзлэв. Удалгүй Зөвлөлт социалист Бүгд найрамдах Литви улс байгуулагджээ.
- 1948 - Малайзын Коммунист намын нэр бүхий гишүүд Их Британийн хөдөө аж ахуйн гурван сургагчийн амь насыг хороов. Улмаар Британийн Малай улсад онц байдал зарлажээ.
- 1955 - Аргентин улсын дарангуйлагч Хуан Пероныг дэмжигч зэвсэггүй, энгийн номхон иргэдийн жагсаал Буэнос-Айрес хотод болж байв. Гэтэл төрийн эргэлт хийхийг санаархсан Тэнгисийн цэргийн хүчнийхэн агаарын довтолгоо хийж 364 хүн амиа алдан, 800 гаруй хүн шархадсан байна.
- 1958 - Хоёр жилийн өмнө Унгар улсад болсон бослогыг толгойлсон Имре Надь, Пал Малетер болон нэр бүхий гишүүдийг цаазлав.
- 1961 - Зөвлөлтийн нэрт балетчин Рудольф Нуреев Парис хотод аялан тоглолтоор явж байхдаа ЗХУ-аас дүрвэв. * 1963 - ЗХУ-ын сансар судлалын "Восток 6" хөлгөөр сансрын нисэгч Валентина Терешкова сансарт хөөрөв. Ингэснээр сансарт ниссэн дэлхийн анхны эмэгтэй болж түүхэнд үлдсэн билээ.
- 1972 - Канадын хамгийн том усан цахилгаан станц болох "Черчиллийн хүрхрээ" албан ёсоор нээгдэв.
- 1976 - Өмнөд Африкийн Соуэто хотод 15 мянган оюутан тайван жагсаж байхад нь орон нутгийн цагдаа нар гал нээж, хэд, хэдэн жагсагч амиа алдав. Энэ нь тус улсад олон хоног үргэлжилсэн жагсаал, цуглааны эхийг тавьжээ.
- 1977 - АНУ-ын программ хангамжийн алдарт "Оракл" компанийг Ларри Эллисон, Боб Майнер, Эд Оатс нар байгуулав.
- 2002 - Ромын католик сүм Италийн санваартан Падре Пиог гэгээнтнээр өргөмжлөв.
- 2010 - Бутан улс тамхийг бүр мөсөн хориглосон дэлхийн анхны улс болов.
- 2012 - БНХАУ "Шенжоу 9" хөлгийг амжилттай хөөргөв. Уг хөлөгт гурван сансрын нисэгч багтсанаар Лиу Янг нэрт эмэгтэй багтсан нь тус улсын анхны эмэгтэй сансрын нисэгч болсон билээ.
- АНУ-ын Нисэх хүчний хөөргөсөн "Бойнг Х-37В" робот сансрын хөлөг эх дэлхийдээ амжилттай газардав.
- 2013 - Энэтхэгийн хойд хэсгийн Уттараханд мужид цүнами болж, үер буув. Тус улсын түүхэнд 2004 оноос хойш болсон хамгийн хохиролтой байгалийн гамшиг энэ болсон юм.
- 2015 - АНУ-ын тэрбумтан, бизнесмен Доналд Трамп удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд, нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа.
- 2016 - "Шанхайн Диснейленд" үүдээ нээв. БНХАУ-ын нутагт үүдээ нээсэн анхны Диснейн парк болсон юм.
- 2019 - Хонконгийн түүхэнд хамгийн том эсэргүүцлийн жагсаал эхлэв. Энэ жагсаалд хоёр сая гаруй хүн оролцсон гэдэг тооцоо бий.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1139 - Японы эзэн хаан Коное (1155 онд нас барсан)
- 1723 - Шотландын нэрт эдийн засагч, философич Адам Смит (1790 онд нас барсан)
- 1858 - Шведийн хаан V Густаф (1950 онд нас барсан)
- 1874 - Канадын ес дэх Ерөнхий сайд Артур Мейген (1960 онд нас барсан)
- 1882 - Иран улсын 60 дахь Ерөнхий сайд Мохаммад Моссаддег (1967 онд нас барсан)
- 1897 - Нобелийн шагналт Германы химич Георг Уиттиг (1987 онд нас барсан)
- 1902 - Нобелийн шагналт Америкийн генетикч Барбара МакКлинток (1992 онд нас барсан)
- 1907 - "Тони", "Эмми", Академийн наадмын шагналт Америкийн нэрт жүжигчин Жек Албертсон (1981 онд нас барсан)
- 1910 - Перу улсын анхны Ерөнхийлөгч Хуан Веласко Альварадо (1977 онд нас барсан)
- 1917 - Грекийн Ерөнхийлөгч Фаедон Гизикис (1999 онд нас барсан)
- 1920 - Мексикийн 31 дэх Ерөнхийлөгч Хосе Лопез Портилло (2004 онд нас барсан)
- 1926 - Гватемал улсын 26 дахь Ерөнхийлөгч Эфрейн Риос Монтт (2018 онд нас барсан)
- 1929 - Кувейтын эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах (2020 онд нас барсан)
- 1937 - Болгарын 48 дахь Ерөнхий сайд Симён Сакс-Кобюрг-Гота
- 1938 - Америкийн зохиолч, яруу найрагч Жойс Кэрол Оатес
- 1945 - Канадын Төрийн нарийн бичгийн дарга Люсейн Робиллард
- 1946 - Америкийн сагсанбөмбөгч, дасгалжуулагч Рик Адельман
- 1949 - Олимпын мөнгө, Пан Америкийн наадмын аварга Америкийн халхалттай гүйгч Ральф Манн (2025 онд нас барсан)
- 1952 - Грек улсын 182 дахь Ерөнхий сайд Георг Папандреу
- 1958 - Олимп, дэлхийн аварга, Европын дөрвөн удаагийн аварга Зүүн Германы усанд сэлэгч Ульрике Таубер
- 1966 - Олимпын 3, дэлхийн 3 удаагийн аварга Чехийн жад шидэгч Ян Железни
- 1967 - Германы хөлбөмбөгч, менежер Юрген Клопп
- 1971 - Америкийн нэр реппер, продюсер Тупак Шакур (1996 онд нас барсан)
- 1986 - Уругвайн хөлбөмбөгч Фернандо Муслера
- 1989 - Нигерийн хөлбөмбөгч Одион Игало
- 1990 - Английн дуучин, продюсер Жон Ньюман
- 1995 - Олимпын аварга, Азийн наадмын гурван удаагийн ааврга Сингапурын усанд сэлэгч Жозеф Скулинг
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1862 - Японы мэргэжлийн сүмогийн ес дэх ёкозүна Хиденояма Райгоро (1808 онд төрсөн)
- 1902 - Германы математикч Эрнст Шройдер (1841 онд төрсөн)
- 1930 - "Аберкромби Фитч" компанийг үүсгэн байгуулалцсан Эзра Фитч (1866 онд төрсөн)
- 1958 - Унгарын гурав дахь Ерөнхий сайд Имре Наж (1895 онд төрсөн)
- 1959 - Супермений дүрээр алдаршсан Америкийн жүжигчин Жорж Рийвз (1914 онд төрсөн)
- 1971 - Алдарт "BBC" мэдээллийн агентлагийг үндэслэгч, Шотландын сэтгүүлч Рейтийн анхны гүн Жон Рейт (1889 онд төрсөн)
- 2004 - Тайланд улсын 10 дахь Ерөнхий сайд Таном Киттикачорн (1911 онд төрсөн)
- 2010 - Хайти улсын 49 дэх Ерөнхийлөгч Марк Базин (1932 онд төрсөн)
- 2012 - Олимпын аварга Швейдийн цаначин Нилс Карлссон (1917 онд төрсөн)
- 2014 - Экваторын Гвиней улсын Ерөнхий сайд Кандидо Муатетема Ривас (1960 онд төрсөн)
- 2017 - Германы Канцлер Хельмут Коль (1930 онд төрсөн)
Тэмдэглэлт өдрүүд
[засварлах | кодоор засварлах]
Аргентин Инженерүүдийн өдөр
Сейшелийн арлууд Аавуудын өдөр
Өмнөд Африк Залуучуудын өдөр- Олон улсын Африк хүүхдүүдийн өдөр