Jump to content

Цэдэвийн Дашдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэдэвийн Дашдорж
Монгол Зам Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Сайд
Албан тушаал хашсан
2012 оны 1 сарын 30 – 2012 оны 8 сарын 9
Ерөнхий СайдСүхбаатарын Батболд
ӨмнөхХалтмаагийн Баттулга
ДараахЦэвэлмаагийн Баярсайхан (Барилга, хот байгуулалтын сайд)
Амаржаргалын Гансүх (Зам тээврийн сайд)
Монгол Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд
Албан тушаал хашсан
2016 оны 7 сарын 22 – 2017 оны 10 сарын 4
Ерөнхий СайдЖаргалтулгын Эрдэнэбат
ӨмнөхРэнцэндоогийн Жигжид (Уул уурхайн сайд)
Дондогдоржийн Эрдэнэбат (Аж үйлдвэрийн сайд)
ДараахДолгорсүрэнгийн Сумъяабазар
Хувийн мэдээлэл
Төрсөн1967 оны 1 сарын 21
Монгол улс, Улаанбаатар
Нас барсан2019 оны 1 сарын 28
(52 насалсан)
Монгол улс, Улаанбаатар
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матерПолитехникийн дээд сургууль
МэргэжилӨрөмдлөгийн технологич инженер

Цэдэвийн Дашдорж (1967 оны 1 сарын 21-нд Улаанбаатарт төрж, 2019 оны 1 сарын 28-нд Улаанбаатарт нас барсан) нь Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул, Монголын бизнесмен, улс төрч хүн байв. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан, УИХ-д Говь-Алтай аймгаас 3 удаа (2000-2004, 2008-12, 2012-16) сонгогдсон.

Дашдорж 1985 онд нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр төгссөн.

1990-1993 онд "Газрын тос" ХХК-д өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд "Их тэмүүлэл" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад улс төрд орсон. 2000-2004 онд Нийслэлийн сонгино хайрхан дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 2008, 2012 оны сонгуулиудад Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдон нийт 12 жил ажиллаад, дараагийн 4 жилд нь Барилга, хот байгуулалтын дэд сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын алба хашиж байв.

Дашдорж "Монгол тамхи со", "УБ палас" зэрэг компаниудыг эзэмшдэг, Монголын баячуудын тоонд ордог байсан.

2016 оны 2 сард Дашдорж Солонгосын Сөүл хотын казинод покерын тэмцээнд түрүүлж, 100 мянган америк доллар хожсон тухай мэдээ Оросын сайтаар гарч байсан ч[1] өөрөө уг мэдээллийг үгүйсгэж байв.

  • Алтан гадас одон (2006)
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2011)

Есөнбулаг сум (Алтай хот)-ын ерөнхий боловсролын 4-р сургууль болон Цээл сумын ерөнхий боловсролын сургууль 2019 оны 9 сард түүний нэрэмжит болжээ.[2] Мөн Говь-Алтай аймгийн Орон нутгийн судлах музейд түүний эдэлж хэрэглэж байсан 240 гаруй эд зүйлс бүхий нэрэмжит танхим бий.[3]