Jump to content

Бунибазарын Дорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бунибазарын Дорж (1878 онд Түшээт хан аймгийн Түшээ вангийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт төрсөн- 1943 онд хэлмэгдэж хорих газар нас барсан)- 1923-1924 онд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд байсан. 1934 онд Улсын наадамд сурын харваагаар түрүүлж, Улсын мэргэн цол хүртэж байсан.

Бунибазарын Дорж 1878 онд Боржигон овогт хөх тайж Бунибазарын 5 дахь хүү болж төрсөн. Бага наснаасаа монгол бичиг, тоо бодлогод бие даан сурч, ах лам Чойнхорбалаараа төвөд ном, монгол-төвөд анагаах ухаан заалган сурсан байна.

  • 1898-1907 онд Чуулганы жасаа, хошуу Тамгын газарт бичээчийн хөтөл, бичээч,
  • 1911-1919 онд Гадаад яаманд эх зохиогч дэс түшмэл,
  • 1921-1923 онд Гадаад яамны эрхэлсэн түшмэл (Дэд сайд), Улсын Бага Хурлын гишүүн,
  • 1923-1924 онд Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд,
  • 1924-1927 онд Сангийн яаманд эрхэлсэн түшмэл бөгөөд Хоршооны ерөнхий хорооны гишүүн,
  • 1932-1940 онд Судар бичгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан.


Б.Дорж сайд - Гаалийн дүрэм, Уул уурхайн дүрэм, Худалдаа, үйлдвэрлэлийн нэгдсэн татвар хураах дүрэм батлуулсан.

  • Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн худалдаа, аж үйлдвэрийн банк байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн
  • Эдийн засгийн үндсэн бодлого баримт бичиг батлуулсан
  • Гаалийн албыг бэхжүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлсэн бөгөөд энэ хүрээнд Гаалийн нягтлан бодогчдын түр сургууль байгуулсан нь цаашдын Санхүүгийн сургуулийг үүсгэл болжээ.

1942 онд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих лагерт 15 жил хорьж, хувьд ногдох хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэсэн байна. Тэрээр 1943 онд 65 настайдаа хорих лагерт нас нөхцжээ.

1960 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгалын ажил эрхэлсэн комиссын 70 дугаар тогтоолоор түүнийг цагаатгасан.