Аюурзанын Базархүү
Appearance
Аюурзанын Базархүү (1944 онд Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн- 2015 оны 9-р сарын 15-нд нас барсан) -Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1958 онд Говь-Алтай аймгийн Тонхил сумын дунд сургууль төгссөн.
- 1962 онд Санхүү-эдийн засгийн техникум төгссөн.
- 1962-1966 онд Сангийн яаманд зааварлагч, байцаагч.
- 1966-1971 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн.
- 1971-1981 онд Сангийн яаманд мэргэжилтэн, Валютын газрын дарга, Улсын нэгдсэн төсвийн газрын дарга.
- 1984 онд ЗХУ-д Нийгмийн ухааны академид сурч төгссөн.
- 1987-1990 онд Сангийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд.
- Олон улсын валют-санхүүгийн эдийн засагч мэргэжилтэй, эдийн засгийн ухааны доктор.
- 1990-1992 онд Монгол Улсын Сангийн сайд /П.Жасрайн Засгийн газарт/.
- 1992-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Говь-Алтай аймгаас сонгогдсон.
- 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын Төсөв, санхүү, мөнгө зээлийн бодлогын Байнгын хорооны дарга.
- 2006-2010 онд Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул.