Инженер

Инженер (франц. ingénieur ← латин. ingenium — зохион бүтээлч байх, чадварлаг) - техникийн асуудлуудыг шинжлэх ухааны мэдлэг, математик, зохион бүтээх онол ухаан зэргийг ашиглан шийдвэрлэдэг, инженерчлэлийн боловсрол эзэмшсэн техникийн салбарын мэргэжилтэнийг хэлнэ. Товчоор инженерийн үйл ажиллагаа явуулдаг хүн. Инженерүүд амьдралд хэрэгжих боломж, аюулгүй байдал, зардал зэргийг тооцонгоо материал, бүтэц, технологи, нээлт, машин болон системүүдийн загварыг гаргадаг. Инженерийн үйл ажиллагааны гол агуулга нь инженерийн шинэ шийдлүүдийг боловсруулах ба / эсвэл байгаа инженерийн шийдлүүдийг оновчтой боловсронгуй болгох явдал юм. Инженер нь үйл ажиллагаандаа суурь болон хэрэглээний шинжлэх ухаанд тулгуурладаг.
Үгний гарал, үүсэл
[засварлах | кодоор засварлах]Латин хэлний ingenium хэмээх үг нь "ухаалаг нээлт" эсвэл "хурц ухаан" гэсэн утгатай үг юм. Энэ үгээс гаралтай итали хэлний ingegnere (эд зүйлсийн мастер, дайны зэвсгийн мастер) хэмээх үг болон герман хэлний Ingenieur гэсэн үгнүүд нь дундад зууны үед зөвхөн цэргийн зориулалттай техникчдийг нэрлэдэг байжээ. 17-р зуунд францын ingénieur гэсэн үгийг "онолын сургалтанд сууж техникийн салбарт мэргэжилтэнээр ажиллах хүнийг" ингэж нэрийдэх болжээ.