Инженерийн шинжлэх ухаан
(Инженерчлэл-с чиглүүлэгдэв)

Олон улсын сансрын станц нь орчин үеийн маш цогц инженерийн шинжлэх ухааны жишээ юм
Инженерийн шинжлэх ухаан гэдэг нь хүн төрөлхтөний шинжлэх ухаан, мэргэжлийн салбар дахь оюунлаг үйл ажиллагаа юм. Шинжлэх ухаан, техникийн ололтыг хэрэглэх, байгалийн хууль, нөөц баялгийг ашиглах замаар хүн төрөлхтөний өмнө тавигдаж буй зорилт, зорилго, асуудлыг шийдвэрлэх нь инженерийн шинжлэх ухааны гол зорилго болно.
Салбарууд[засварлах | кодоор засварлах]
Доорхыг инженерийн шинжлэх ухааны гол салбарууд гэж авч үздэг. Үүн дотроос дэд салбарууд нь хоорондоо давхцах тохиолдол байдаг.
- Агаар, сансрын инженерчлэл (Aerospace engineering) - Нисэх онгоц, сансрын хөлөг зэргийн загварчлал
- Химийн инженерчлэл (Chemical engineering) - Том хэмжээний химийн процесс явууулах, шинэ төрлийн материал, түлш шатахуун гаргаж авахын төлөө химийн зарчмуудыг хэрэглэдэг салбар
- Барилгын инженерчлэл (Civil engineering) - Дэд бүтэц, зам гүүр,усны инженерчлэл, барилга, бүтээн байгуулалт
- Цахилгаан техник (Electrical engineering) - Төрөл бүрийн цахилгаан, электроникийн системийн загварчлал, судалгааг багтаадаг маш өргөн хүрээтэй салбар
- Механик инженерчлэл (Mechanical engineering) - Физик, механик системийн загварчлал