Никола Тесла

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Никола Тесла
Никола Тесла (1856-1943) 1890 оны үед.
Төрсөн огноо 1856 оны 7 сарын 10 (1856-07-10)
Австрийн Эзэнт гүрэн, Смилян
(Хорватын хил)
Нас барсан огноо 1943 оны 1 сарын 7 (86 насалсан)
АНУ, Нью-Йорк Муж Улс, Нью-Йорк хот
Оршин суугаа улс Австрийн Эзэнт гүрэн
Унгарын вант улс
Франц
АНУ
Иргэншил Австрийн Эзэнт гүрэн (1891 оноос өмнө)
АНУ (1891 оноос хойш)
Угсаа серб
Салбар механик ба цахилгаан инженер
Байгууллага Эдисоны машины цех
Тесла цахилгаан гэрэл ба үйлдвэрлэл
Вэстингхауз Элэктрик
Алдаршсан зүйл Теслагийн ороомог
Теслагийн турбин
Телехүч
Теслагийн хэлбэлзлийн генератор
Теслагийн цахилгаан автомашин
Теслагийн зарчим
Теслагийн Колумбийн өндөг
Хувьсах гүйдэл
Индукцийн мотор
Эргэлдэгч соронзон орон
Утасгүй технологи
Бөөмт туяаны зэвсэг
Үхлийн туяа
Хуурай газрын суурин долгион
Бифиляр ороомог
Телегеодинамик
Электрогравитик
Нэр хүндтэй шагналууд Эллиотт Крэссоны медаль (1893)
Жон Скоттын медаль (1934)
Гарын үсэг

Никола Тесла (1856 оны 7 дугаар сарын 10-нд Австрийн Эзэнт Гүрэнд төрж, 1943 оны 1 дүгээр сарын 7-нд Нью-Йорк хотод нас барсан) нь зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байсан. Тэрээр цахилгаан үйлдвэрлэлийн салбарыг үүсэхэд хамгийн том хувь нэмэр оруулсан хүн гэгддэг бөгөөд XIX зууны сүүл, XX зууны эхэн үед цахилгаан соронзны салбарт хувьсгал хийсэн олон бүтээл, нээлт хийснээрээ хамгийн алдаршсан. Теслагийн патентууд болон онолын бүтээл нь орчин үеийн хувьсах гүйдлийн цахилгаан тэжээлийн системийн үндэс суурийг тавьсан. Үүний дотор цахилгаан түгээлтийн олон фазат систем, хувьсах гүйдлийн мотор бүтээсэн нь Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгал гарахад түлхэц өгчээ.

Өнөөгийн Серби нутаг дэвсгэрт Серби хилийн цэргийн ойролцоо Смилян тосгонд эцэг сербийн үнэн алдартны сүмийн ламтан Милутин Тесла, эх Георгина Тесла /Мандич/ нарын 4 дахь хүүхэд болж төржээ. Тэрээр Австрийн Эзэнт гүрний харъяат байсан бөгөөд сүүлд 1891 онд АНУ-ын иргэн болжээ.[1] 1894 онд радиогоор утасгүй холбооны боломжийг үзүүлж, "Гүйдлийн дайн"-д ялагч болсныхоо дараа, тэрээр Америкт ажиллаж байсан хамгийн аугаа цахилгааны инженерийн нэг гэж өргөн олонд хүндлэгдэх болсон.[2] Түүний эхэн үеийн бүтээлийн ихээхэн хэсэг нь орчин үеийн цахилгаан техникийн анхдагч бүтээлүүд болсон бөгөөд түүний хийсэн олон нээлт нь асар том өөрчлөлт авчирсан юм. Энэ үед АНУ-д Теслагийн алдар нэр бусад аугаа зохион бүтээгч, эрдэмтний нэр алдартай зэрэгцэж байсан боловч,[3] этгээд зан, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн талаар итгэмээргүй, заримдаа хачин гэмээр санаа гаргадаг байсан учраас насаараа эхнэр аваагүй гоонь эр Никола Тесла эцэстээ нүд үзүүрлэгдэж, "галзуу эрдэмтэн" гэгдэх болжээ.[4][5] Тесла санхүүгийн байдалдаа төдийлөн их анхаардаггүй байсан учраас 86 насандаа нас барах үедээ ядуу тарчиг амьдралтай болсон байсан гэдэг.[6]


Хэвлэлүүд[засварлах | edit source]

Номнууд[засварлах | edit source]

Сэтгүүлүүд[засварлах | edit source]

  • Carlson, W. Bernard, "Inventor of dreams". Scientific American, March 2005 Vol. 292 Issue 3 p. 78(7).
  • Jatras, Stella L., "The genius of Nikola Tesla". The New American, 28 July 2003 Vol. 19 Issue 15 p. 9(1)
  • Rybak, James P., "Nikola Tesla: Scientific Savant". Popular Electronics, 1042170X, November 1999, Vol. 16, Issue 11.
  • Lawren, B., "Rediscovering Tesla". Omni, March 1988, Vol. 10 Issue 6.

Кинонд гарсан нь[засварлах | edit source]

  • There are at least two films describing Tesla's life. In the first, filmed in 1977, arranged for TV, Tesla was portrayed by Rade Šerbedžija. In 1980, Orson Welles produced a Yugoslav film named Tajna Nikole Tesle (The Secret of Nikola Tesla), in which Welles himself played the part of Tesla's patron, J.P. Morgan. The film was directed by Krsto Papić, and Nikola Tesla was portrayed by Petar Božović.
  • "Tesla: Master of Lightning". 1999. ISBN (Book) ISBN (PBS Video)
  • Lost Lightning: The Missing Secrets of Nikola Tesla (at Google Video.) Tesla's designs for free energy and defensive weapons systems.
  • David Bowie portrayed Tesla in the 2006 film The Prestige. Tesla's time in Colorado Springs was the focus of several scenes in the film, which featured speculations on the explosive power of Tesla's electrical experiments.
  • Tesla: Master of Lightning, produced by Robert Uth for New Voyage Communications in 2003, tapped Stacy Keach to supply the voice of Tesla.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Никола Тесла – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. "Electrical pioneer Tesla honoured", BBC News, 2006-07-10. 2009-08-15-нд авсан. 
  2. Nikola Tesla - electrical engineer and inventor. Serbian Unity Congress. 2009-08-15-д хандсан.
  3. Valone, T. Harnessing the Wheelwork of Nature: Tesla's Science of Energy. Adventures Unlimited Press, 102. ISBN 1931882045. 
  4. Childress, David Hatcher (ed.) (2000). The Tesla Papers: Nikola Tesla on Free Energy & Wireless Transmission of Power. Kempton, IL: Adventures Unlimited Press. ISBN 0932813860. 
  5. Robert Lomas. "Spark of genius", Independent Magazine, 1999-08-21. 2008-07-29-нд авсан. 
  6. White MJ (2001). Rivals: conflict as the fuel of science. London: Secker & Warburg, 174. ISBN 0-436-20463-0.