Жорж Стефенсон

Жорж Стефенсон

Жорж Стефенсон (англи. George Stephenson; 1781 оны 6-р сарын 9-нд Английн Нортамберленд мужийн Уилам (англи. Wylam) хотод төрсөн — 1848 оны 8-р сарын 12-нд Дербишир мужийн Честерфилд хотод нас барсан) — английн алдартай зохион бүтээгч, инженер-механик.

Тэрээр өөрийн зохион бүтээсэн уурын зүтгүүрийнхээ ачаар дэлхий даяар алдар нэрийг олж авсан. Төмөр замын "эцэг"-ийн нэг гэж тооцогддог. Стефенсон төмөр замыг цутгамал төмрийн оронд төмөрөөр хийхийг санал болгож, дараа нь төмөр зам доор эвдэг зүйлийг модоор хийх санал болгож төмөр замын дэр мод бий болжээ.

Жорж Стефенсоны сонгосон авсан 4 фут 8½ дюйм буюу 1435 мм өргөн төмөр замын цариг («Стефенсононы» гэж мөн ярьдаг) Баруун Европод болон бусад оронд хамгийн ихээр дэлгэрсэн юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Стивенсон бага насаа Уиламаас Тайн гол хүртэл 1748 онд барьсан хэдэн миль урт модон зам дээр өнгөрүүлсэн бөгөөд энэ зам нь уурхайгаас нүүрсийг морин тэргээр тээвэрлэхэд ашиглагдаж байсан бөгөөд үнэндээ орчин үеийн төмөр замын өвөг эцэг байсан юм.

Стефенсон 8-10 настайдаа хөрш зэргэлдээх эдлэнд малчин байгаад дараа нь ахыгаа дагаж нүүрс ялгагч хийж байжээ.

Ж.Стефенсоны зохион бүтээсэн "Пуужин" уурын хөдөлгүүрт зүтгүүр

Тэрээр 14 настайдаа галч эцгийнхээ дэргэд туслах болжээ. Түүний анхаарлыг уурхайгаас ус шахдаг татуургууд (насос) хамгийн их эзэлж, чөлөөт цагаараа машины бүтцийг судалдаг байжээ. 17 настайдаа Стефенсон галч эцгийнхээ дарга буюу Ньюбернийн уурхайн машинист болжээ. Энэ үеэс л тэрээр бичиг үсэг, тоо бодох чадварыг хурдацтай сурч зэмших боломжтой болсон байна.

Стефенсон үргэлжлүүлэн суралцаж, ирээдүйд инженер болох 14 настай Уильям Фэйрбэрнтэй танилцсан байна.

Стефенсон, Фэйрбэрн нар мөнхийн хөдөлгүүрийн загвар зохион бүтээсэн боловч ажиллахгүй байв. Гэртээ гал алдасны дараа Стефенсон усанд эвдэрсэн цагаа өөрөө засахаас өөр аргагүйд хүрсэн бөгөөд үүнээс хойш тэрээр мөн цаг засч мөнгө олох боломжтой болсон юм.

1812 онд Жорж Стефенсон бие дааж зохион бүтээж эхэлсэн бөгөөд нүүрсний уурхайн ерөнхий механикчаар томилогдсон. 1814 онд тэрээр нүүрсний вагон татах анхны зүтгүүрээ зохион бүтээжээ. Дараагийн таван жилийн хугацаанд 16-г нэмж барьсан.

1815 онд инженер уурхайд зориулсан анхны загвар болох "Жоржийн ламп" чийдэнг бүтээжээ. 1820 оноос 13 км төмөр замын зураг төсөл, барилгын ажилд оролцож, 1823 онд дэлхийн анхны зүтгүүрийн үйлдвэрийг байгуулжээ.

1825 онд төмөр замын нээлтийн үеэр Стефенсон өөрөө галт тэргийг жолоодож, 15 км замыг хоёр цагийн дотор туулсан. Мөн 1830 онд Ливерпүүл-Манчестер хот хоорондын уурын зүтгүүрийн анхны төмөр замын шугам нээгдсэн бөгөөд үүнийг Стефенсон мөн энэхүү шинэ шугамд үйлчлэх машинуудыг зохион бүтээсэн ажээ.

1836 онд тэрээр Лондонд зохион бүтээх товчоо байгуулж, 1847 онд Механик инженерүүдийн хүрээлэнгийн анхны ерөнхийлөгч болжээ.

Жорж Стефенсон 1848 оны 8-р сарын 12-нд Таптон Хаус (Дербишир муж) -д нас баржээ.