Портал:Механик инженер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Механик инженер (жагсаалт)» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Механик инженер

Үндэс сэдэв

Механик инженер
Мэргэжлийн сэдвүүд
Нийтлэг техник
Инженерийн шинжлэх ухаан
Салбар
Үйлдвэрлэгч
Тээвэр, тээврийн систем

Emblem-star.svg Онцлох өгүүлэл

Тамхи ороодог машин
Машин (анг. machine, лат. machina Багаж, хэрэгсэл эсвэл зохиомол төхөөрөмж) гэдэг нь хөтлөх системийн туслалцаатай хөдлөх эд ангийг зохиомол төхөөрөмж буюу машин гэнэ. Машин нь ихэвчлэн техникийн ажлын хэрэгсэл болгон хэрэглэх ба ялангуяа механикаар нөлөөлөх үүднээс хэрэглэдэг. Өнгөрсөн зуунд машин техникт энерги болон материалын урсгалыг чухалчлан үздэг байсан бол орчин үеийн машин техникийг мэдээллийн технологи түүний оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй болсон ба бараг бүх төрлийн машин техникт түүний гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна... цааш нь унших

Гидравлик шингэн нь, шингэн бодис бөгөөд шингэн техникийн гидравлик системд энергийг (эзэлхүүний урсгал, даралт) дамжуулахад хэрэглэдэг. Гидравлик шингэний зах зээлд эзлэх хэмжээ моторын тосны дараа ордог хоёр дахь том тос тосолгооны материалын салбар юм. Жишээ нь ХБНГУ-д жилдээ 150.000 тонн гидравлик шингэн хэрэглэдэг ба үүнээс 60.000 орчим тонныг авто техникт хэрэглэдэг байна... цааш нь унших


Автоматжуулах техник нь (анг. Automation) техникийн нэгэн салбар инженерийн шинжлэх ухаан, энэ нь машин эсвэл төхөөрөмжийг автоматжуулах болон түүнтэй холбоотой бүх арга хэмжээг буюу хүний оролцооогүйгээр бие даан ажиллуулах техник юм. Хүний оролцоо хэдий чинээ багасна автоматжуулалтын зэрэг төдий чинээ өндөр байхаас гадна тухайн машин эсвэл төхөөрөмжийн хийц нь мөн л ярвигтай болно. Дохионы хүлээн авалт болон хүчний цахилгааны дохионы боловсруулалтыг сайжруулсанаар автоматжуулалтын зэргийг илүү нэмэгдүүлэх боломжтой. Автоматжуулалт нь хүний оролцоог багасгахаас гадна аюултай эсвэл бэрхшээлтэй өдөр тутмын ажлын чанарыг дээшлүүлэх, машин болон төхөөрөмжийн чадлыг нэмэгдүүлэх, ажиллах хүчинд төлөх зардлыг хэмнэx зэрэг давуу талуудтай.... цааш нь унших