Мэдрэгч

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хэт ягаан туяаны мэдрэгч

Мэдрэгч нь (лат. sentire, монг. „мэдрэх“ эсвэл „тэмтрэх“), мөн детектор эсвэл хэмжилтийн хэмжээс хүлээн авагч, хэмжилт мэдрэгч гэх зэргээр нэрлэгдэх техникийн эд хэсэг бөгөөд тодорхой физикийн эсвэл химийн шинж чанаруудыг (физикийн жишээ: дулааны хэмжээ, температур, чийгшилт, даралт, хурдатгал эсвэл химийн жишээнд: pH, ионжилт, цахилгаан химийн багтаамж) мөн түүнчлэн бодисын бүтцийг чанарын болон тоон үзүүлэлтээр хэмжин тогтоогчийг хэлдэг. Энэ хэмжсэн хэмжилтүүдийг физикийн болон химийн тодорхой нөлөөллөөр цааш нь боловсруулан цахилгаан дохио болгон хувиргадаг. Хэмжих техникт хэмжилтийн утгыг хүлээн авагч гэсэн ухагдхуун байx ба энэ нь тодорхой хэмжилтийн утгыг шууд заагч, хэмжилтийн төхөөрөмжийн нэг хэсэг гэж тодорхойлдог. Цаашлаад хэмжилтийн утга хүлээн авагч нь хэмжилт хөрвүүлэгчид хамаарахаас гадна хэрэв физикийн оролт болон гаралтын утга ижил тохиолдолд түүнийг хэмжилтийн утга шилжүүлэгч гэж нэрлэнэ. Мэдрэгч, хэмжилтийн утга хүлээн авагч, хэмжилт мэдрэгч, хэмжих төхөөрөмж, хэмжилтийн багаж зэрэг нь мэдрэгчдээ орох ба ялгаа нь мэдрэгч дээр нэмэгдэн үндсэн хэмжээсийг хөрвүүлэх, шилжүүлэx нэмэлт эд хэсэг тухайн төхөөрөмж эсвэл багажинд нэмэгдэн ордог.

Oршил[засварлах | edit source]

Мэдрэгчийг түүний хэмжээ болон үйлдвэрлэх техник мөн түүний ашиглалт- буюу хэрэглэх зорилгоор нь ангилан хуваадаг. Мөн түүнчлэн мэдрэгчийг түүний хэмжээсийн хувиргалтын үйлчлэлээр нь идэвхитэй болон идэвхигүй мэдрэгч гэж бас ялгадаг.

Идэвхитэй болон идэвхигүй мэдрэгч[засварлах | edit source]

Идэвхитэй хүлээн авагч буюу идэвхитэй мэдрэгч нь тухайн хэмжилтийн мэдээллийг цааш дамжуулахын тулд хэмжилтийн процессоос цахилгаан энерги үүсгэдэг. Ингэхдээ ихэвчлэн хүчдэлийг үүсгэвэл үүнийг нь аналог дохионы техник хамгийн амар боловсруулах боломжтой юм. Идэвхитэй мэдрэгчийн жишээнд:

  • термо элемент (температур-хүчдэл)
  • индукцийн ороомог (хурд - хүчдэл)
  • Халлийн мэдрэгч
  • pH электрод

Зарим төрлийн идэвхитэй мэдрэгч нь өөрийн мэдээллээ цахилгааны хэмжээс болгон тээвэрлэх бөгөөд үүнийг нь цааш боловсруулахын тулд хүчдэл болгон хувиргах шаардлагатай байдаг. Ийм төрлийн мэдрэгчийн жишээнд:

  • пицо кристалл
  • фото диод гэх мэт.

Идэвхитэй мэдрэгчийг түүний физикийн хэмжилтийн зарчмыг урвуулан акторын зориулалттайгаар хэрэглэж бас болдог.

Идэвхигүй мэдрэгчид энерги мэдрэгчээр урсах ёстой. Мэдрэгч нь урсаж байгаа энергийн урсгалын хэмжээнд өөрийн эсэргүүцлээр тодорхой өөрчлөлтийг үзүүлдэг. Хэрэв энэ эсэргүүцлийг нэгэн цогц гэж авч үзвэл түүнийг дотор нь эсэргүүцлийн, багтаамжийн, индукцийн гэж ангилна.

Хэмжилтийн зарчим болон нөлөөлөх зарчмаар нь ангилах[засварлах | edit source]

Мэдрэгчийг нөлөөлөх зарчмаар маш олон төрөл болгон хуваах боломжтой. Үүнд жишээ нь:

  • механик нөлөөллийн зарчим
    • манометр, жин хэмжүүр, термометр
  • эсэргүүцлийн нөлөөллөөр нь
    • хагас дамжуулагч-суналт хэмжигч, суналтыг хэмжих мэдрэгч
  • пицо электрикийн нөлөөлөл
    • хурдатгалын мэдрэгч
  • соронзон орны нөлөөгөөр нь
    • Халлийн мэдрэгч

Хэрэглээний хамрах хүрээ[засварлах | edit source]

Мэдрэгчийг техник, биологи болон эмнэлгийн салбарт хэрэглэхээс гадна сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааны салбарт ихээхэн хэрэглэгдэж байна.

Техникт мэдрэгч нь автоматжуулсан процесст дохио өгөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Түүний мэдэрсэн хэмжээсийн утгын өөрчлөлт эсвэл төлөв байдлын өөрчлөлтийг ихэвчлэн цахилгаан болон электроникоор өсгөн холбогдох удирдлагын техникт боловсруулагдан дараагийн алхамыг гүйцэлдүүлнэ. Сүүлийн жилүүдэд ингэж ирсэн мэдээллийг цааш нь боловсруулах үйлдлийг мөн л мэдрэгч гүйцэтгэж байна. Ийм төрлийн мэдрэгч нь микропроцессор эсвэл микросистемийг өөртөө агуулж байдаг учир ухаалаг мэдрэгч буюу англиар Intelligent sensor гэж нэрлэдэг байна.

Нэмж унших[засварлах | edit source]