Jump to content

Ялтсан алт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Уян ялтсан алтны боловсруулалт
Чулуун баганыг алтан ялтсаар бүрж байгаа нь
Шинэ жилийн модны чимэг
Австрийн алт хэмээх "Инфюр шампанск", 23 каратын ялтсан алтаар бүржээ.

Ялтсан алт гэх нэршил нь цэвэр эсвэл өндөр каратын алтны хайлшаар хийсэн маш нимгэн ялтсыг хэлдэг. Үүнийг металл бус элементээр хийгдсэн эд зүйлсийг цэвэр алт шиг харагдуулаxын тулд хэрэглэх эсвэл чанаржуулаагүй металлаар хийгдсэн эд зүйлсийг чанаржуулах зорилгоор хэрэглэдэг. Ялтсан алт нь гэрлийн тусаж байгаа талдаа алтан шаргал өнгөтэй бол гэрлийн эсрэг тал нь гэрлийн эх үүсвэрийг цагаан өнгөтэйгээр, нэвтэрч буй гэрэл нь ногоон туяатай хөх өнгөтэй байдаг байна.

Үйлдвэрлэх арга

[засварлах | кодоор засварлах]

Цэвэр алт эсвэл нэмэлт хольц бүхий (цагаан алт, мөнгө, зэс) алтны хайлшийг хайлуулан 2 мм-ээс 5 мм-ийн зузаантай гулдмай болгон цутгана. Эдгээр нэмэлт хольцыг тухайн ялтсан алтны өнгө ямар байхыг шалтгаалан нэмж өгдөг. Гулдмайг халаан, халуунаар нь давтах мөн халаалтыг олон дахин хийдгийн учир нь алтны давтагдах шинж чанарыг хадгалах үүрэгтэй. Дараа нь алтан хавтан болгон өнхрүүлэгчээр элдэх бөгөөд түүний зузаан нь ойролцоогоор сонингийн цаасны зузаантай буюу 1/33 мм болгоод дөрвөлжин хэлбэртэйгээр зүснэ.Эдгээр дөрвөлжин бэлдэцээ 400-с 500 ширхэгийг аваад, хоёр бэлдэцийн хооронд илгэн цаас хавчуулан пүршин механизм бүхий алхаар бэлдэцийг байнга эргүүлэн давтсаар 1/1000 мм зузаантай болтол нь давтдаг байна. Үүнээс хойш алхны жинг нэмэн гараар нүдсээр байж хэрэглэж болох зузаан буюу нэг миллиметрийг есөөс арван мянганы хуваасантай тэнцүү хэмжээстэй нимгэн болгодог байна.

Түүнийг зузаанаас нь хамааруулан дараах байдлаар ангилна:

энгийн алт (зузаан нь 1/9000 миллиметр)
давхар алт (зузаан нь 1/4500 миллиметр)
гурван давхар алт (зузаан нь 1/3000 миллиметр), гадаа хэрэглэхэд зориулан зузаан байна.
 Commons: Ялтсан алт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан