Усан гулсалт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Усан гулгалт

Усан дээрх гулгалт (эсвэл усны хальтаргаа) гэдэг нь нойтон зам дээр усны нимгэн бүрхүүл үүсч түүн дээр дугуйн хөвөх буюу хий эргэх үзэгдлийг нэрлэдэг. Өөрөөр хэлбэл дугуйн газартай харьцах талбайд нь усан ивээс бий болсон гэсэн үг.[1] Усан дээр гулсаx тэр агшинд жолоодлогын болон тормосны хүчний аль аль нь зам руу дамжиж очдоггүй. Үүнээс шалтгаалан автомашин нь гулган замаас гарах цаашлаад осолдоx аюултай. Тиймээс автомашин ослын ихэнх нь үүнтэй холбоотой байдаг. Автомашинтай харьцуулахад усан дээр гулгах энэ үзэгдлийг нэлээд хожуу буюу 60-аад онд анх автомашины дугуй үйлдвэрлэлтийн хөгжүүлэлтийн ажил дээр ажиглан тогтоожээ.

Үүслийн шалтгаан[засварлах | edit source]

Усан гулсалт нь, хэрэв урагш эргэж буй дугуйны урд овоорох ус нь хурдан зам руу урсаж амжихгүй байх тохиолдолд бий болдог. Тогтсон ус нь дугуйн доогуур ивээс болон орсоноор дугуй, зам хоёр хооронд нь үндсэндээ тусгаарладаг. Ингэж усаар тусгаарлагдсанаар дугуй зам хоёрын хооронд маш бага үрэлттэй байх учир жолоодлого болон тормосны хүч огт зам руу очихгүй гэсэн үг.

Хоёр тэнхлэг бүхий тээврийн хэрэгсэлд дараах тохиолдлуудыг ялгадаг: Үүнд

  • Ганцхан дугуй гулгаанд ороx тохиолдолд тээврийн хэрэгслийн тэнхлэгийг хөндлөн тэнхлэгт чиглүүлэх момент бий болох бөгөөд үүнийг жолооч эсрэг чиглэлд нь жолоог мушгин автомашиныг тэнцвэрт байдалд оруулах боломжтой. Хэдийгээр ингэж автомашиныг тогтоох бололцоотой боловч физикийн хувьд энэ нь яг хязгаар хэсэг учир нэмэлтээр жишээ нь хажуугийн салхи болон зайлаx зорилготой ахин эсрэг дарах гэх мэт тохиолдолд автомашины жолоодлого хяналтаас гарах боломж маш өндөр юм.
  • Урд хоёр дугуй зэрэг гулгах үед автомашиныг хамгийн амархан удирдах боломжтой, учир нь автомашин нэгдүгээрт чигээрээ явж байгаа, хоёрдугаарт арын дугуйнууд тээврийн хэрэгслийг уртааш тэнхлэг дагуу нь чиглүүлж өгдөг.
  • Бүх дугуйнуудад зэрэг гулгалт бий болох үед автомашины хүндийн төв болон дугуйны хүчний тэнцвэртэй хуваарилалтаас тухайн автомашин явалт хамаарна. Хэрэв бүх дугуйнд адилхан хүч үйлчлэн, хүндийн төв нь уртааш тэнхлэг дагуу байвал автомашин урд хоёр дугуй гулгахтай адил чигээрээ явна. Гэхдээ хүчний хуваарилалт нь практикт өөр байх магадлал өндөр учир тээврийн хэрэгслийг их бага хэмжээгээр явж буй чиглэлээс нь эргүүлдэг. Ингэж эргэсэн тохиолдолд автомашиныг удирдах ямар ч бололцоогүй бөгөөд усан гулгалт дууссаны дараа бүтэн эргэх, жолооч нэмж эсрэг даран замаас гарах ч магадлал ихтэй.
  • Арын дугуйнуудад эхэлж усан гулгалт бий болсон тохиолдолд тухайн автомашиныг удирдан жолоодоох ямар ч боломжгүй.

Ишлэл[засварлах | edit source]

  1. Karl-Heinz Dietsche, Kraftfahrtechnisches Taschenbuch Vieweg+Teubner Verlag, Wiesbaden 2011 ISBN 978-3-8348-1440-1 S. 435