Унадаг дугуй
Унадаг дугуй (франц. vélocipède, англи. bicycle ) -хүний булчин шөрмөсний хүчээр хөдөлдөг хуурай замын дугуйтай тээврийн хэрэгсэл юм. Гол төлөв хоёр дугуйтай унадаг дугуй их дэлгэрсэн боловч гурав ба түүнээс олон дугуйтай байдаг. Хотын нийтийн тээвэр, тэр дундаа автобус, троллейбус, трамвай өргөн дэлгэрч эхлэхээс ч өмнө унадаг дугуйг тээврийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн юм. Мөн жуулчид болон спортын зорилгоор ашигладаг байна. Орчин үеийн ертөнцөд унадаг дугуйн хэрэглээний хүрээг нэмэгдүүлэхийн тулд цахилгаан хөтөчийг ашигладаг болсон.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1817 онд Германы Карлсруэ хотын профессор зохион бүтээгч барон Карл фон Дрез анхны хоёр дугуйт өөрөө явагчийг бүтээж, 1818 онд патентжуулсан байна. Энэ тээврийн хэрэгсэлийг тэрээр "гүйлтийн машин" (герман. Laufmaschine) гэж нэрлэжээ. Карл Дрезийн залах хүрд бүхий хоёр дугуйтай модон рамтай бөгөөд ерөнхийдөө дөрөөгүй унадаг дугуй шиг хэлбэртэй байжээ.
1840 оны эхээрКарл Дрезийн бүтээлийг Шотландын зохион бүтээгч Киркпатрик Макмиллан (1813-1878) илүү боловсронгуй болгож дөрөө, тахир гол, шилбэн дамжуулгаар хөдөлдөг унадаг дугуй анх бүтээсэн байна. 1845 онд англи Р.У.Томпсон хийлдэг дугуйны патентыг авсан боловч технологийн хувьд төгс бус байсан ажээ.
Өнөөгийн ашиглаж буй унадаг дугуйтай төстэй анхны унадаг дугуйг "Ровер" - "тэнүүлч" гэж нэрлэдэг байв. Үүнийг 1884 онд Английн зохион бүтээгч Жон Кемп Старли хийсэн бөгөөд 1885 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн байна. Ровер унадаг дугуй нь хойд дугуй руугаа гинжин хөтлөгчтэй, ижил хэмжээтэй дугуйтай, жолооч нь хоёр дугуйны хооронд суудаг байв.
1890-ээд онд унадаг дугуйны стандарт загвар бий болсон бөгөөд хийлсэн дотуур хаймартай дугуйтай болж илүү зөөлөн явдалтай болжээ. 1867 онд зохион бүтээгч Каупер хигээстэй металл дугуйны амжилттай загварыг санал болгов. Унадаг дугуй XIX зууны сүүлчээр нийтийн хүртээл болсон бөгөөд одоо дэлхийн хэмжээнд нэг тэрбум орчим дугуй байгаа нь автомашинаас даруй хоёр дахин их байна. Хүүхдийн тоглоом, фитнэс, цэрэг, цагдаагийн даалгавар гүйцэтгэх, шуудангийн үйлчилгээнд ашигладаг бөгөөд мөн дугуйн уралдаанд ашигладаг. Ойролцоогоор МЭӨ 1300 онд үүссэн гэж үздэг.
20-р зууны үед унадаг дугуйны сонирхол заримдаа өсч, заримдаа буурч байв. Ойролцоогоор 1905 оноос эхлэн автомашины тээвэр хөгжсөний улмаас олон оронд, ялангуяа АНУ-д унадаг дугуй хэрэглэх нь буурсан. Замын цагдаа нар ихэвчлэн дугуйчдыг автомашины хөдөлгөөнд саад учруулдаг гэж үзэх болсон. 1940 он гэхэд Хойд Америкт унадаг дугуйг хүүхдүүдэд зориулсан тоглоом гэж үздэг байв. 1960-аад оны сүүлчээс эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, байгаль орчны асуудлын ач холбогдлын талаархи ерөнхий ойлголтын ачаар унадаг дугуй хөгжингүй орнуудад дахин дэлгэрч моодонд орж эхэлжээ.
Сүүлийн хэдэн арван жилд ихэнх унадаг дугуйн компаниуд үйлдвэрлэлээ БНХАУ руу шилжүүлсний ачаар Хятад улс мөн унадаг дугуйны томоохон үйлдвэрлэгч болсон юм. Унадаг дугуйн 95 %-ийг Хятадад үйлдвэрлэдэг байна.
Унадаг дугуйг ашигладаг салбар
[засварлах | кодоор засварлах]- Тээвэр - хүн, ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл гэж тооцогддог (шуудан зөөгч, цагдаагийн эргүүл, жижиг бараа тээвэрлэх)
- Спорт - Унадаг дугуйг янз бүрийн спортод ашигладаг.
- Зугаа цэнгэл, чөлөөт цаг - дугуй унах, амралт зугаалгын газар унах. Хүүхэд, өсвөр насныхан, циркийн дугуй гэх мэт.
Унадаг дугуйн төрөл
[засварлах | кодоор засварлах]- Модон дугуй
Хамгийн анхны унадаг дугуй бол модон унадаг дугуй байсан юм. Сүүлд модон материалыг металл болон хуванцар болгон өөрчилсөн байна. Гэхдээ эртний түүх давтагдаж Японы зохион бүтээгч Йожиро Ошима модон унадаг дугуйг бүтээжээ.
- Чоппер унадаг дугуй
Чоппер дугуй сүүлийн үед нэлээд моодонд ороод байгаа. Custom Max унадаг дугуй өргөн дугуйтай бөгөөд та нэг жийхэд л хангалттай юм байна. Ретро загварын унадаг дугуй Cykno нэрт энэхүү унадаг дугуй нь цахилгаан хөдөлгүүртэй аж.
- Хамгийн хямд, хамгийн хөнгөн унадаг дугуй
Израилийн дизайнер Ицгар Гафни энгийн картоноор дугуй хийсэн байна. Хэрвээ картоныг давирхайгаар хучаад, усны хамгаалалттай, галын хамгаалалттай будгаар будвал унахад тохиромжтой гэнэ. 20 долларын үнээр зарагдах боломжтой аж.
- Ачаанд зориулсан унадаг дугуй
Унадаг дугуйг ачаа тээвэрт ашиглах нь элбэг байдаг. Гэхдээ том ачаа зөөхөд хэцүүхэн байдаг учир Donkey хэмээх дугуйг бүтээсэн байна. Хоёр ачаатай учир ачааны жинг нэгэн жигд хуваарилахад тохиромжтой.
- Үүргэвчтэй унадаг дугуй
Аялалд дуртай идэвхтэй аялагчдад зориулан германы Бергмёнх компанийхан эвхэгддэг үүргэвчтэй унадаг дугуйг бүтээсэн байна.
- Зэвэрдэггүй төмрөөр хийсэн унадаг дугуй
Уралдааны мотоцикл мэт загвартай энэхүү унадаг дугуйг инженер Индрек Наруск бүтээжээ.
- Хулгайлагдах боломжгүй дугуй
Унадаг дугуйг хулгайлах тохиолдол нэлээд байдаг учир Британийн дизайнер Кевин Скотт нэгэн гайхалтай аргыг сэдсэн байна. Дугуйгаа шонд ороож түгжихэд л хангалттай гэнэ.
- Ауди-аас гаргасан спортлог дугуй
AUDI Worthersee нь хурдаа 5 төрлөөр тохируулах боломжтой юм байна. Хамгийн ихдээ 80 км\цаг хурдлах чадвартай. Заавал педалийг нь жийх хэрэггүй гэнэ.
- Нарны эрчим хүчээр ажилладаг
Ele дугуй нь нарны эрчим хүчээр мотороо цэнэглэдэг байна. Нарны тусгалд тааруулан 30 градус хүртэл эргүүлж болох бөгөөд наргүй үед энгийн тохиргоог сонгож шууд жийгээд явж болох юм байна.
- Өрөв тас
Дугуй нь хамгийн анхны тээврийн хэрэгсэл байжээ. Ялангуяа Оросын тосгонд дугуй унасан хүүхдүүд бусдын анхаарлыг нэлээд татдаг байсан байна
- Сурагч
Ахлах ангийнханд зориулсан унадаг дугуй. Үүний ачаар хүүхдүүд дугуйгаа хийлж, нөхөж сурсан байна.
- Урал
Ган хүрээ, бат бөх дугуй, хөл тоормостой энэхүү дугуй олон арван жилийн туршид ашиглагдах тээврийн сайн хэрэгсэл болсон байна.
- Жуулчин
Дээр үеийн хамгийн шилдэг, хамгийн хурдан унадаг дугуйны нэг байжээ.
- Аварга
Уралдахад нэн тохиромжтой эртний дугуй.
- Мото-унадаг дугуй
Оросын хамгийн анхны мопед ч гэж болно. 1960 оноос хойш үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дугуй сонирхогчдын мөрөөдөл болж байсан байна.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Унадаг дугуй – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Wiktionary: Velo – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Зүүлт тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ dailypeloton.com хандсан 2016-07-19