Jump to content

Нийтийн тээвэр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Нийтийн тээвэр (англи. Public transport) -урьдчилан тогтоосон чиглэлд, төлбөрийн тодорхой хэмжээний дагуу тогтмол зорчигдыг тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг тээврийн нэг төрөл юм.

Нийтийн тээвэр нь хувийн тээврээс ялгаатай нь нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг олноор тээвэрлэх систем бөгөөд энэ нь ихэвчлэн хуваарьтай, тодорхой маршрутаар ажилладаг бөгөөд аялал бүрээс тогтоосон үнэ төлбөр авдаг юм.

  1. Хотын нийтийн тээврийн хэрэгсэлд хотын автобус, троллейбус, трамвай (хөнгөн төмөр зам) болон суудлын галт тэрэг, метро, ​​усан завь зэрэг багтана.
  2. Хот хоорондын нийтийн тээвэрт агаарын тээврийн онгоц, автобус, хот хоорондын төмөр зам давамгайлж байна. Дэлхийн олон оронд хот хоорондын тээвэрт өндөр хурдны төмөр замын сүлжээг хөгжүүлж байна.

Хотын доторх анхны зохион байгуулалттай нийтийн тээврийн систем болох автобус нь 1662 онд Парист үүссэн гэдэг. Энэ зорчигч тээврийн үйлчилгээ нь францын математикч, гүн ухаантан Блез Паскалийн бүтээсэн "Carrosses à cinq sols" (монгол: таван давхар тэрэг) юм. Гэвч энэ нь 1677 он хүртэл ердөө 15 жил ажилласан. Энэ маягийн автобусууд 1826 онд францын Нант хотод үйлчилж байсан байна. Нийтийн автобусны тээврийн системийг 1829 оны 7-р сард Лондонд нэвтрүүлсэн байна. 1806 онд анхны төмөр зам дээрх морин тэргэн тээвэр Суонси ба Мумблс (англи. Swansea and Mumbles Railway) хооронд явж байжээ. 1825 онд Жорж Стефенсон Английн зүүн хойд хэсэгт орших Стоктон ба Дарлингтоны төмөр замын 1-р хөдөлгөөнийг барьсан нь дэлхийн анхны нийтийн уурын төмөр зам байжээ. Дэлхийн хамгийн анхны уураар ажилладаг газар доорх төмөр зам 1863 онд Лондонд нээгдсэн.